Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/04150

 

 

 

 

 

 

 

 

2024 10 09 182/ШШ2024/04150

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ................ тоот хаягт байрлах, Т ББСБ ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. тоот хаягт оршин суух, Э.Э /РД:00000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 341,227 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Э.Э нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021.12.07-ны өдрийн 211207-3265 дугаартай 100,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 8,1 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Э.Э нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 929 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Э.Э нь 2024.07.26-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 89,941 төгрөг, үндсэн зээлийн хүү 206,426 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,860 төгрөг төлөхөөр байна.

Иймд Э.Э-оос зээлийн гэрээний үүрэгт 341,227 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Э.Э нь Т ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 341,227 төгрөг байна. Уг төлбөрийг 2024.11.01-ний дотор төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Э.Э-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 341,227 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 341,227 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Э.Э-оос тэмдэгтийн хураамжид 5,443.5 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 5,443.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.08-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,887 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 341,227 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Э-оос тэмдэгтийн хураамжид 5,443.5 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 5,443.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.08-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,887 төгрөгийн үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА