Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/39

 

 

           *******т холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл шийдвэрлэн 2022 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 20*******100*******240150 дугаартай, 175/2022/0055/Э индекстэй эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт ******* *******, 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ************** настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт ******* ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны 26 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/;

Шүүгдэгч ******* 2020 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид 4,024,044 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг ******* /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.5, 2.6, ******* дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газарт 771 төгрөг, газрын хэвлийд 917,075 төгрөг, усан орчинд учруулсан хохиролд *******,124,198 төгрөг, нийт 4,042,044 /дөрвөн сая хорин дөрвөн мянга дөчин дөрвөн/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч ******* нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 1*******12 улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, улсын дугаартай, Вейвэн-ND*******25*******” өөрөө буулгагч автомашин, улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашин, улсын дугаартай, “Хьюндай Робекс” *******80ЛС маркийн экскаваторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг тус тус хүчингүй болгож,

а/ хөрөнгийн үнэлгээгээр 50,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 1*******12 улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин,

-хөрөнгийн үнэлгээгээр 50,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн улсын дугаартай, “Вейвэн-ND*******25*******” маркийн өөрөө буулгагч автомашиныг тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигч овогтой ад /РД:/ буцаан олгож;

б/ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашиныг өмчлөгч, эзэмшигч овогтой т /РД:/ буцаан олгож;

в/ хөрөнгийн үнэлгээгээр 180,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн улсын дугаартай, “Хьюндай Робекс” *******80ЛС маркийн экскаваторыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч овогтой д /РД:ТВ7804097*******/ тус тус буцаан олгож,

-бичиг баримтгүй, улсын дугааргүй, “Кат-*******20” маркийн экскаваторыг овогтой ад /РД:/ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко Инженеринг” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтийн ажлын хөлс 5.000.000  /таван сая/ төгрөгийг тус компаний Хаан банкны 5021292*******12 тоот дансанд оруулж, үлдэгдэл 195,000,000 /нэг зуун ерэн таван сая/ төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулж,

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн 2022/ШЦТ/40 тоот шийтгэх тогтоолыг 2022.04.01-ний өдөр хүлээн авч улмаар уг тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.6 дугаар зүйлийн 1.*******-д: "...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй мөн хуулийн *******9.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-д: “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ”, мөн хуулийн *******9.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2-д: “ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.8-р зүйлийн 1.5:д: “...шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.*******-р зүйлийн 8 дахь хэсгийн 8.*******-д: “...яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэх үндэслэлүүдээр ...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хугацааны асуудалд тайлбар хэлмээр байна. 8 дугаар сараас 9 дүгээр сарын 20-ны өдөр гэж хугацаа заадаг. Гэтэл ажилласан хугацаа нь 10-ны өдөр гэрээ байгуулагдаад, 1*******-нд газар дээр очиж, 20-ны өдөр мэргэжлийн хяналтын байгууллагынхан очиж акт тавьсан. Ингээд бүх үйл ажиллагаа зогссон. Долоохон хоногийн хугацааны асуудал байдаг. Дараа нь 9 дүгээр сарын 20-ны өдөр Экологийнхон ирсэн бөгөөд тэр хугацаагаараа тооцож, 8 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл ажилласан гэж дүгнээд байдаг. Нэг сарын хугацаанд ажилласан гэж буруу харагдаад байгаа юм. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Лацадсан техникээр яаж ажилласан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Шийтгэх тогтоолд буу ашиглаагүй гэж ярьж байна. Буу ашиглаагүй болохоор олборлолт хийгээгүй гэж дүгнэсэн гэж ойлгож байна. Нөхөн сэргээлтийг хийсэн гэж үзээд сая гаран төгрөг хассан. Дөрвөн сая төгрөгийн хохирол гараад нөхөн сэргээлтийн төлбөр сая гаран төгрөг гэж гарсан. Биднийг нөхөн сэргээлт хийгээд тэр газраас гарсан байна гэж дүгнэчихээд хохирол нь хэвээрээ байгааг ойлгохгүй байна. Хавтаст хэрэггүйгээр шүүх хуралдаан явуулсан гэдгийг юугаар нотлох вэ гэхээр Баянтөр гэх хүний техникийг манай ах ын техник гэж бичсэн. Хавтаст хэрэг шинжлэн судлах үе шаттай явагдаагүй. *******20 кат техникийн талаар тайлбар хиймээр байна. Зураг хараад хэрэг үйлдсэн гэж дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн техник нь очингуутаа эвдэрсэн байсан. Шалгалт ирэхэд тэр техникийг парклаад тавих хугацаа байгаагүй. Зургийг нь харвал шанагаа даахгүй эвдэрсэн байдал нь тод харагдана. Баянтөрийн мэдүүлэгт “...техник маань очингуутаа эвдэрсэн...” гэж мэдүүлдэг. Шүүгчийг эдгээр асуудлыг шинжлэн судлаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:      ... Хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоосон, шүүх хуралдааныг нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2020 оны  11 дүгээр сарын 24-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бүх нийтийн бэлэн байдал зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын хавсралтаар эрүүгийн шүүх хуралдааныг хэргийн оролцогчийг цахимаар оролцуулах боломжоор хангасан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад гэм буруугийн шүүх хуралдааныг шүүгч шүүх хуралдааны танхимаас удирдаж явуулсан. Дараа эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг цахим хэрэгсэл ашиглан удирдан явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох 20*******100*******240150 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх *******т холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн  шүүх хуралдааныг 2022 оны 0******* дугаар сарын 02-ны өдөр явуулж улмаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу шүүгчийн 2022 оны 0******* дугаар сарын 02-ны өдрийн №2022/ШЗ/61 тоот захирамжаар шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар  буюу 2022 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл завсарлуулжээ.

Гэтэл  2022 оны 0******* дугаар сарын 09-ний өдөр  хэргийн оролцогчид болох прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд байлцуулан даргалагч шүүгч нь нийслэлийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимаас шүүх хуралдааныг цахимаар удирдаж явуулж шүүгдэгчид ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин дөрөв дүгээр бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөлийг ноцтой зөрчсөн байх тул энэ талаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.   

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1, 1.*******, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

*******.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                     ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

            ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ