| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/05108/И |
| Дугаар | 182/ШШ2024/04201 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2024/04201
2024 10 15 182/ШШ2024/04201
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ............... давхарт байрлах, А ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ тоот хаягт оршин суух, Ү.Н /РД:000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 570,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ү.Н нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022.04.25-ны өдөр 7103508778 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 500,000 төгрөгийн зээлийг 2,45 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 158,640 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22,606 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 181,246 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7103508778 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2022.10.25-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч нь өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч Ү.Н-гоос зээлийн гэрээний үүрэгт 570,720 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ү.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ү.Н нь А ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 570,720 төгрөг байна. Уг төлбөрийг 2024.12.15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Ү.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 570,720 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ү.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 570,720 төгрөгийг 2024.12.15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Ү.Н-гоос тэмдэгтийн хураамжид 8,886 төгрөг, улсын төсвийн орлогоос 8,886 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.06.20-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,772 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ү.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 570,720 төгрөгийг 2024.12.15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ү.Н-гоос тэмдэгтийн хураамжид 8,886 төгрөг, улсын төсвийн орлогоос 8,886 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.06.20-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,772 төгрөгийн үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА