Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0553

 

 

     2024          06           27                                    128/ШШ2024/0553

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******аас, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б*******т холбогдуулан гаргасан дүгнэлттэй захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..Эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд холбогдогч Ш.Г*******т шийтгэл оногдуулсан 2024 оны  03 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ...заалтуудыг зөрчсөн бичилтийг алдаатай шийдэлтэй ******* дугаартай хуудсанд өөрчлөлт оруулах талаар Нийслэлийн прокурорын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх М.Г*******ын гаргасан Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар хүргүүлэв” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******аас ирүүлсэн “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлөх тухай” 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон талаар шүүхэд илэрхийлжээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б*******ын “...2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах байдлаар шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх...” гэсэн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б*******ын “...2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах байдлаар шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх...” гэсэн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд даалгасугай.

4. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    У.БАДАМСҮРЭН