Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0357/З |
Дугаар | 128/ШШ2024/0511 |
Огноо | 2024-06-11 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0511
2024 06 11 128/ШШ2024/0511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Л******* /РД:/,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,
Маргааны төрөл: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн ******* дугаартай тушаал хуульд нийцсэн эсэх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгч М.Л*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.“Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, Цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч М.Л******* нь аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа цолтой ажиллаж байх хугацаанд аймгийн Д сумын Ж багийн “Х” гэх газарт иргэд гар аргаар газрын ховор элемент ашигт малтмал хууль бусаар олборлосон асуудалд тус аймгийн цагдаагийн алба хаагчид холбогдсон байж болзошгүй “ гэх алба хаагчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагаас албаны шалгалт явуулж, улмаар цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай тушаалаар М.Л*******г албанаас халж, цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж шийдвэрлэжээ.
2.2.Нэхэмжлэгч нь дээрх захиргааны актыг эс зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 22-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 27-ны өрийн дугаартай албан бичгээр шүүхэд хандах зохицуулалттай талаар хариу хүргүүлжээ.
2.3.Улмаар 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь товлогдсон шүүх хуралдаанд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
2.4.Улмаар нэхэмжлэгч М.Л******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч М.Л******* нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ:
“М******* овогтой Л******* миний бие аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа цолтойгоор ажиллаж байсан.
Миний бие иргэн аймгийн Д сумын "Х" гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент болох алт олборлуулсан гэх үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажлаасаа халагдан цолоо хураалгасан. Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.10, 2.3.6. 2.3.8, 2.3.10, 2.3.12, 2.4.5, дахь хэсгийг тус тус зөрчсөн тул... " гэж үзэж 2023 оны 4 дүгээр сарын 24-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халж, цагдаагийн дэд хурандаа цолыг хураан авсан тушаалыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд дээрх тушаалын үндэслэл болсон хуулийн заалтууд нь Захиргаа ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. дэх хэсэгт заасан "Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна." хэмээн заасныг зөрчсөн байна гэж үзэж байна. Яагаад гэвэл миний бие төрийн алба хаагчийн хувьд хуульд заасан ажил үүргээ зохих ёсоор хууль, дүрэм журмын дагуу явуулж ирсэн.
1.Төрийн албаны тухайн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; хэмээн заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэж ажлаас халсан ба миний бие дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн зүйл байхгүй, ажилдаа үнэнч шударгаар, албан үүргээ хэрэгжүүлэхдээ хариуцлагатай, сахилга баттай ажиллаж, Монгол улсын хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг чандлан сахиж ажиллаж ирсэн албан хаагч болно”
2.Тухайн үеийн мэдүүлэг, тайлбар өгсөн хүмүүсийн хэн нь үнэн худал ярьсныг нягтлан шалгаж хангалттай нотлох баримт бүрдүүлж шалгаагүй хэмээн үзэж гомдолтой байна. Миний бие албан тушаал, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгон тушаалд дурдагдсанаар аймгийн Д сумын “Х" гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад хууль бус үүрэг, чиглэл өгч байсан удаагүй болно. Мөн хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд галдаж гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан хэмээн худал гүтгэгдээд байгаа билээ. Би цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа үйлдэл, эс үйлдэл гаргаж байгаагүйгээс гадна албаны аливаа албаны ажил үүргээ хэрэгжүүлэхдээ цаг тухайд нь шударгаар хийж гүйцэтгэсээр ирсэн.
Цагдаагийн ерөнхий газрын даргын маргаан бүхий тушаал нь Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн агуулга үзэл баримтлалыг бүхэлд нь зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа болно. Мөн тушаал гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааr дутагдалтай хийсэн гэж үзэж байна.
Ингээд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалтай холбоотойгоор асуудалд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хандаасай гэж хүсэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан. Гэтэл уг гомдлын хариу 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр гарч миний бие 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүлээн авч танилцахад “...танд цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “албанаас халах" сахилгын шийтгэл оногдуулжээ. Иймд та гомдолд дурдагдсан асуудлаар шүүхэд хандах эрх нь нээлттэй" хэмээн хариу өгсөн тул захиргааны хэргийн шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч байна. Би өнөөдрийг хүртэл хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэн, цагдаагийн томилгоот албан үүргийг чин сэтгэлээрээ биелүүлж ажиллаж ирсэн. Намайг албанаас халж, цагдаагийн цолыг минь хураасан шийдвэр миний гэр бүл, ахуй амьдрал, хөдөө орон нутагт хоёргүй сэтгэлээр тасралтгүй ажиллаж байсан надад маш хүндээр тусч байна. Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгэр сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, Цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд энэхүү нэхэмжлэлийн гаргаж байна. Нэхэмжлэлийг маань хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээн авч шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгч М.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийнхөө гаргасан зөрчлийг хүлээж байна. Миний гаргасан зөрчил Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар арга хэмжээ авхуулаад албанаас нэг жилийн хугацаанд халчихсан бол би өнөөдөр ингэж явахгүй. Энэ байгууллагад би хамаг бие сэтгэлээ зориулсан. Би тэр хүнд тус болох гээд явсан. Түүнээс биш хуйвалдаан зохион байгуулаад ашиг сонирхол мөнгө төгрөгт оролцсон зүйл байгаагүй. Намайг шууд хэзээ ч цагдаагийн байгууллага буцаж орохооргүй халчхаж байгаа. Түүнээс биш би нэг жилийн хугацаанд буцаж эргэж орох эрхгүйгээр, халчихсан бол нэг жилийн дараа буцаж ороод тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгоод гарчих бололцоотой. Тэгэхлээр энэ цагдаагийн байгууллага бас энэ алба хаагчаа олон жил ажилласан хөдөлмөрийг ерөөсөө үнэлэхгүй байгаа. н.Х, н.Т 2-ын тушаалтай яг ижилхэн гаргаж байгаа. Бид 3 чинь өөр үйлдэлтэй өөр хүмүүс байхад нэг үг үсгийн зөрүү байхгүй алт олборлуулсан гэдэг. Өөр хэлэх тайлбар байхгүй” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй холбоотой тайлбар хэлсэнгүй. Хууль зүйн үндэслэл, эргэлзээтэй илэрхий алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрлөө. Нэгэнт хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг төлөөлж байгаа хүн бол хууль зүйн үндэслэлтэй, тодорхой, ойлгомжтой, бодитой зүйлээр мэтгэлцэх ёстой байтал ерөнхий телевизороор ярьж байгаа бухимдсан сэтгүүлчийн асуудлыг ярьж байна. Ямар нэгэн хууль зүйн хариуцлага, шийтгэл гэдэг бол тухайн этгээдийн үйлдсэн зөрчлийнх нь шинж чанар хэр хэмжээнд нийцсэн байна. Хуульд маш тодорхой заачихсан Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахад баримталдаг сахилгын шийтгэлийн шинж чанар, хэр хэмжээ, анх болон давтан үйлдсэнийг нь харгалзан оногдуулна гэдэг хуулийн зохицуулалт байгаа. Цагдаагийн албаны тухай хуульд шийтгэл оногдуулахад харгалзан үздэг зохицуулалтыг хуульчлаагүй байна. Нийтлэг зохицуулалт бүхий Төрийн албаны хуульд энэ тогтоочихсон. Өөрөөр хэлбэл ямар зөрчил үйлдсэн, түүнд нь таарсан шийтгэл оноогоорой гэдэг. Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт нөхцөл байдалд тохирсон шийдвэр хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн байна гэж заасан.
Хэрэгт авагдсан цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.2-т сахилгын шийтгэл оногдуулахдаа баримтлах нөхцөлийг журамлачихсан, зөрчлийнх нь шинж чанар, хэр хэмжээ анх болон давтан үйлдсэнийг нь харгалзаж гэж байгаа юм. Тайлбарлахдаа н.Б, н.Б хоёр 4,000,000 сая төгрөг авчихсан гэдэг. Тэгээд бусад нь тэгж байгаа юм чинь нэхэмжлэгч адил байгаа гэсэн байдлаар бүх зүйлд сэжиг таамаг мэтээр хандаж, бодитоор огт тогтоогоогүй байна. Зөвхөн холбогдсон этгээдийн өөрийнх нь тайлбарыг өөрийнх нь эсрэг ашиглаад гэм буруугийн зарчим, Үндсэн хуульд заасан нарийн зүйлийг ярихаа больё. Нэр бүхий н.Х, н.Т, н.З******* 3-ын үйлдлээс ерөөсөө ялгаж салгаж нэхэмжлэгчид хандаагүй. Хэд хэдэн этгээд зөрчил үйлдсэн тэдгээрийн үйлдэл, оролцоог тус бүрд нь тогтоож байж хариуцлага хүлээлгэнэ. Бусад нь ноцтой зөрчил гаргачихсан бол нэхэмжлэгчийг адилхан ноцтой зөрчил гаргасан гэж үзээд байна. Нэхэмжлэгчийн үйлдэл оролцоо нь арай өөр байгаа. Газарт алт олборлох үйл ажиллагаа өөр байна. Харин хэрэгт авагдсан баримтаар энэ хоёр хүн нөхөн сэргээлтээр авах гэж байгаа газар гэж ойлгоод н.Х луу утсаар ярьчихсан, энэ нь бүх тайлбараар тогтоогдож байхад алт олборлуулсан гэдэг. Маргаан бүхий актаар сахилгын ёс зүйн дүрэм зөрчсөн байна гээд сахилгын дүрэм, ёс зүйн дүрэм хоёрын ишлэлийг тавингуутаа шүүх хурал дээр энэ илэрхий алдаа байна, сахилгын дүрэм зөрчөөгүй юм байна гэдэг байдлаар мэтгэлцээндээ тааруулаад үндэслэлээ өөрчлөөд байх шиг байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-ийг баримталж сахилгын шийтгэл оногдуулсан. Бодит байдал дээр сахилгын шийтгэл оногдуулахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах ёстой байсан байна. Гэхдээ очоод алт ухах биш нөхөн сэргээлтээр авах боломжтой газар уу, үгүй юу гэдгийг нь үзчихээд явъя гэж хэлчихсэн үйлдэл нь өөрөө нэхэмжлэгч тухайн үед 2 хүнийг алт ухах гэж явж байна уу, эсвэл газар үзэх гэж явж байна уу гэдгийг мэдэхгүй. Хэрвээ газар үзэх гэж явсан юм байна гэж ойлгосон нөхцөл байдал тогтоогдоод албаны шалгалтаа хуульд нийцүүлээд явуулсан бол нэхэмжлэгч энэ 2 хүний зорилгыг мэдэж байсан эсэхийг тогтоох байсан. Тэгэхээр яг алт ухах гээд явж байгааг нь мэдэж байсан таамаг байвал албаны шалгалтаар баталж байж мэдсэн байна гэдэг нь тогтоогдоно. Хэрвээ мөрдөн шалгах ажиллагаа ч юм уу, албаны шалгалт явуулаад сэжиг таамаг батлагдаагүй бол эргээд ашигтайгаар шийдвэрлэгдэнэ гэж би харж байна. Миний ойлгож байгаагаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 нь сахилга ёс зүйн дүрэм зөрчсөн тэгэхдээ шалгаж тогтоох шаардлагагүй ноцтой ойлголтын тухай байна. Хэрвээ гэмт хэрэг үйлдэхээр завдсан бусад этгээдэд гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэдэг үндэслэлүүд хуулийн 82.1.1-д хамаарахгүй 82.1.2-д заасан үндэслэл байгаа. Хуульд заасан зөрчлүүдээс ялгаж, энэ ноцтой юм гэдгийг тогтоох шаардлагатай. Гэтэл таны яриад байгаа ноцтой зүйл нь мөн хуулийн 81 дүгээр зүйлд заасан зөрчлийг ноцтой гэж хараад байна. Сахилгын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үйлдлийг шалган тогтоогоогүй, магадгүй нэхэмжлэгчийн хэрэгт авагдсан баримтаар энэ 2 хүн газар үзэх гээд явна гэхээр нь газар үзчихээд явах боломжийг нь хангаарай гээд нэхэмжлэгч рүү хэлсэн өөрөө сахилга ёс зүйн зөрчил байхыг үгүйсгэхгүй. Энэ бол шууд шалтгаант холбоо биш. Нэхэмжлэгчийн мэдүүлэгт алт ухна гэж байхгүй хамгаалалттай байгаа гэсэн нь алт ухахгүй би нөхөн сэргээлтийн газар авах гэж энэ газрын багцааг нь харчхаад явна гэж ойлгоод н.Х луу хэлчихсэн чинь газар ухсан байсныг би сүүлд мэдээд н.Г*******од уурлахад газар ухаагүй хоёулхнаа очсон гэдэг. Хэрэгт авагдсан мэдүүлэгт тодорхой бичсэн. Хүний амьдралын асуудал цаана нь явж байна. Яг гэмт хэрэг үйлдсэн мэтээр үр дагавартай зохицуулалт яваад байна. Нэхэмжлэгчийг зүгээр сууж байсан гэж хэлэхгүй. Ноцтой зөрчил байхгүй. Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа гэсэн бичиг ирсэн байсан. Энэ акт хуульд үндэслээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн акт тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.3.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... аймгийн Д сумын Ж багийн "Х" гэх газарт иргэд гар аргаар газрын ховор элемент ашигт малтмал хууль бусаар олборлосон асуудалд тус аймгийн цагдаагийн алба хаагчид холбогдсон байж болзошгүй" гэх алба хаагчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагаас албаны шалгалт явуулсан. аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Л*******, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Х нар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Д сумын "Х" гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.З******* нарт хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэн Г.Г*******, Т.М*******, Н.Э болон бусад иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан. Түүний гаргасан дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.1.10, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.12, 2.4.5, "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"- ийн 2.1.4, 2.1.5 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн тул цагдаагийн төв байгууллагын даргаас өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цагдаагийн албанаас халсан шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Процесс асуудал юу гэхээр аймаг дахь цагдаагийн газраас хамгаалалтад авсан байсан алтны эд эс бүхий газарт нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нарт шууд хариуцаж байсан дарга буюу н.Хаар уламжлуулан алт олборлох гэж байгаа хүмүүсийг хамгаалалтын бүс рүү нэвтрүүлье гэсэн үүрэг өгсөн. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан өргөсөн тангараг, сахилга ёс зүйн дүрмээ ноцтой зөрчсөн гэдэг энэ үйлдэл хамаарч байгаа юм гэдэг үүднээс бид нар өнөөдрийн маргаан бүхий захиргааны актыг гаргаж энэ шүүх хуралдаан явагдаж байгаа юм. аймгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Л*******, нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч н.Х нар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Д сумын Хавцгай амны дунд гэдэг газарт хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч н.Т*******, Нийтийн хэв журам оруулах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч З******* нарт хууль бус үүрэг чиглэл хүргүүлж энэ хамгаалалтын бүс рүү алт олборлох гэж байсан иргэн буюу н.М*******, н.Г******* нарыг нэвтрүүлсэн. Энэ үйлдэл нь албаны шалгалт болон н.Хын өөрийнх нь албан шалгалтын хүрээнд гаргасан тайлбар болоод н.Т, н.З*******ын өгсөн тайлбар мөн албаны шалгалтын явцад гаргасан шалгалтын хүрээнд өгсөн тайлбараа хангалттай нотлогдсон учраас түүнд өнөөдрийн маргаан бүхий актаар цагдаагийн албанаас халах энэ арга хэмжээ аваад шийдвэрлэсэн байж байгаа. эгдүгээрт би алттай холбоотой баахан асуудал ярьсан. Гэхдээ энэ нь шүүгчийн асуултад хариулсан. Цагдаагийн байгууллага нэр хүндээ хамгаалаад энэ хүнийг ноцтой зөрчилд хүчээр оруулаад шийдчихсэн юм биш биз дээ гэсэн асуултад хариулсан. Илэрхий алдааны тухай 7.1-ийг энэ дээр барьсан нь илэрхий алдаа юм, хоёрдугаарт сахилга ёс зүйн дүрэм гээд 2 удаа биччихсэн буюу сахилгын дүрэм байсан юм гэдэг энэ илэрхий алдаа гээд нэрлэснээс биш Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-ээр халж байгаа нь өөрөө илэрхий алдаа гэж огт тайлбарлаагүй. Одоо ч гэсэн манай цагдаагийн байгууллагын захиргааны акт 82.1.1-ийн дагуу ёс зүйн дүрэм ноцтой зөрчсөн гэдэг энэ актынхаа дагуу явж байгаа. Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хална гээд улмаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хэзээ хүчин төгөлдөр болох юм, очоод хэрэг бүртгэлийн хэрэг нээж хяналтын шатны шүүхээр орж хэрэг шийдвэрлэсний дараа тогтоол өөрөө хүчин төгөлдөр. Тэр үед хуулийн 82.1.2-д зааснаар халах эрх зүйн үндэс үүсэх юм. Хууль тогтоомжоор Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд юу гэж заасан гэхээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах төрийн тусгай алба мөн гэж заасан. Хамгийн том ноцтой зөрчил нь тэр хүмүүсийг зүгээр оруулчихсан үйлдэл юм. Манайх нөхөн сэргээлт хариуцахгүй, цагдаагийн байгууллага өөрөө тэнд нийтийн хэв журам зөрчигдөх, гэмт хэрэг үйлдэгдэх гээд байгаа юм уу, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг үйлдэл цаашаа гарчих вий гэдэг байдлаар хамгаалалтад авч байгаа болохоос биш энд нөхөн сэргээлт хийх, хийхгүй юм гэдэг байдлаар огт энэ үйл ажиллагаанд хандаагүй. Цагдаагийн байгууллага 103 жилийн хуацаанд хэзээ ч байгууллагын нөхөн сэргээлт хариуцаж байгаагүй. Зөвхөн хамгаалалт, гэмт хэрэг гарсан, гарсан гэмт хэргийг шалгах, нотлох баримт бүрдүүлэх, прокурорын хяналтад шилжүүлэх ийм чиг үүрэгтэй байсан. Тэгвэл нөхөн сэргээлт хийх гэж байсан юм бол энэ хүн газрын даргатай юм уу, эсвэл Засаг даргын Тамгын газартай хамгаалалтад авсан газар дээрээс нөхөн сэргээлт хийхээр ийм хүмүүс ирэх ёстой юм уу, үгүй юм уу гэдгийг нь асуугаад тодруулчих эрх өөрт нь байсан тийм мэдлэг, ур чадвартай байх ёстой. Тийм учраас энэ өөрөө зохион байгуулалтын шинжтэй эдгээр хүмүүст хийж бараг муухайгаар зохион байгуулсан гэдэг үйл ажиллагаа руу орох гэж байгааг ноцтой зөрчил гэж тайлбарлаж байгаа. Өөртөө олгосон эрх мэдлийг бусдад давуу байдал олгож ашиглаад байна гэдэг зүйлээс энгийн логикоос авч тайлбарлаад байгаа болохоос биш энэ хүнийг ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдчихсэн юм байна, энэ нь өөрөө гэмт хэргийн шинжтэй юм байна гэдэг нөхцөл байдалтайгаар бид тайлбарлаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч М.Л*******гээс “алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ цагдаагийн албанаас шууд халж байгаа нь үндэслэлгүй, хууль бусаар газрын хэвлийд халдаж алт олборлосон нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч нь хууль бус үүрэг, чиглэл өгсөн нь тогтоогдсон, уг шийдвэрийн улмаас хууль бусаар алт олборлосон буюу үүссэн үр дагавартай шалтгаант холбоотой, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, шийдвэр хуульд нийцсэн” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
3.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Л*******г тус аймгийн Д сумын Х гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1, 2.1.3, 2.1.10, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.12, 2.4.5, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.4, 2.1.5 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн гэж үзэж албанаас халж, цагдаагийн дэд хурандаа цолыг хураажээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий дээрх тушаалын хууль зүйн үндэслэлд хамааралгүй Цагдаагийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалтыг хэрэглэсэн, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн нэрийг Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж буруу бичиж, алдаа гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн.
4.Дээрх бичилтийн алдаа нь маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Л******* нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
5.2022 оны 07 сард аймгийн Цагдаагийн газарт тус аймгийн Д сумын Ж багийн нутаг дэвсгэр Х гэх газар алт илэрсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан тус аймгийн цагдаагийн газраас Д сумын Тамгын газартай хамтран 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тухайн газарт хамгаалалтын пост гарган ажиллуулсан бөгөөд тус аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч М.З*******, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т нар 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 18-ны өдрүүдэд тухайн постод үүрэг гүйцэтгэж байжээ.
6.Нэхэмжлэгч М.Л******* нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хамгаалалтын постын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдад аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Хаар дамжуулан хууль бус үүрэг, чиглэл өгсөн болох нь хэрэгт авагдсан
- аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Хын 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн Илтгэх хуудаст “... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Л*******гээс цагдаагаас тэтгэвэртээ гарсан 2 ажилтан Д сумын алтруу орж үзэх юм гэнэ, чи постонд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид руугаа хэлээрэй гэж хэлсэн. ... Орой 18 цаг өнгөрч байхад М.Л******* залгаад нөгөө 2 хүн Д сумруу явсан шүү гэж хэлэхэд постонд үүрэг гүйцэтгэж байгаа эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч М.З*******т аймгаас цагдаад ажиллаж байсан 2 ахмад ажилтан наана чинь очиж үзнэ, хүнээр дамжуулж надад хэлсэн” гэх тайлбар,
- аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Тийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Илтгэх хуудаст “...ирж газар ухах талаараа ... цагдаагийн хошууч Д.Хтай ярьж Д.Х даргаас ахлах ахлагч М.З*******т мэдэгдэж “хүмүүс очихоор нь эвтэйхэн оруулчхаарай” гэж хэлсэн” гэх тайлбар,
- аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч М.З*******ын 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...Д.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед ... залгаад “аймгийн төвөөс 2 хүн явууллаа, манай цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүмүүс байгаа юм. Очихоор нь тосч уулзаад хэлсэн зүйлийг нь зохицуулна. Нүх рүү оруулчхаарай гэж хэлсэн” гэх тайлбар,
-Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан Т.М*******ын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “...Г******* нь М.Л*******тэй утсаар холбогдоод асуухад цаадах нь “манай цагдаагийн газраас хамгаалалт гарсан, мөн сумаас бас хүмүүс хамгаалж байгаа” гэж хэлсэн” гэх тайлбар,
-нэхэмжлэгч М.Л*******гийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...Тухайн үед н.Г*******, н.М******* нарыг Д сумруу явсны дараа Д.Хтай уулзаад “манай цагдаад ажиллаж байсан хоёр ахмад ажилтан алт илэрсэн гэх газар дээр очиж газрын нөхцөл байдлыг үзээд ирье” гээд явсан байгаа, чи өөрийнхөө хариуцсан алба хаагчид хэлээд хамгаалалтын бүс рүү оруулаад өгчих гэж хэлсэн” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “нийтийн хэв журам хамгаалах" гэж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг ойлгохоор, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн” гэж заасан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар цагдаагийн байгууллагын нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийн хүрээнд гудамж, талбай болон нийтийн эзэмшлийн бусад газарт эргүүл хийх, байнгын болон түр ажиллагаатай хянаж-нэвтрүүлэх цэг ажиллуулах дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, бусад арга, техник хэрэгсэл ашиглан хяналт тавих эрхийг хэрэгжүүлэхээр байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч М.З******* нар нь тус аймгийн Д сумын Ж багийн нутаг дэвсгэр Х гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны байнгын болон түр ажиллагаатай хянаж-нэвтрүүлэх цэг буюу хамгаалалтын постод үүрэг гүйцэтгэж, цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах хуульд заасан үүргийг гүйцэтгэж байжээ.
Ийнхүү албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчид дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтнаас үүрэг, чиглэл өгөх тохиолдолд хуульд нийцсэн байх зарчмыг Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т тусгайлан заасан бөгөөд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7-д зааснаар бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцохыг цагдаагийн албан хаагчид хоригложээ.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх нь төрийн албан хаагч нийтлэг үүрэг байна.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.5.2.“цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил” гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг, 1.5.4.“ноцтой зөрчил” гэж хууль тогтоомжид заасан, цагдаагийн албаны нэр хүндэд харшлах үйлдэл хийх, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, үр дагаврыг бий болгох ... үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор заасан бөгөөд мөн журмын 2.1.1.“Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хэм хэмжээний эрх зүйн акт ... шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах”, 2.1.3.“Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, ... дэг журмыг чанд баримтлах”, 2.3.8.“албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, ... бусдын өмч, хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.3.10.“Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх” ёс зүйн хэм хэмжээг цагдаагийн албан хаагч мөрдөхөөр заажээ.
Дээрх хууль тогтоомжид заасан хориглолт, үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, зарчим нэхэмжлэгч М.Л******* зөрчсөн болох нь дээр дурдснаар тогтоогдож байна.
Тодруулбал, нэхэмжлэгчээс өөрийн удирдлагад ажиллаж буй цагдаагийн албан хаагчаар дамжуулан байнгын болон түр ажиллагаатай хянаж-нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчдад дээд шатны удирдах албан тушаалтнаар дамжуулан хууль бус үйлдэл хийх /хамгаалалтын цэгт иргэдийг нэвтрүүлэх/-ийг чиглүүлж, холбогдох этгээдүүд давуу байдал бий болгосны улмаас аймгийн Д сумын Х гэх газар дахь цагдаагийн байгууллагын тогтоосон хамгаалалтын бүсэд иргэд нэвтэрч, хууль зөрчсөн үйлдэл гарсантай шалтгаант холбоотой, энэ үйлдэл нь нийтийн хэв журмыг хамгаалах цагдаагийн албаны үндсэн чиг үүргийг зөрчсөн үйлдэл байх тул нэхэмжлэгч М.Л*******г ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн цагдаагийн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халахаар Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3.2-т заасан, үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид нэхэмжлэгч М.Л******* хууль бус үүрэг, чиглэл өгсөн үйлдэл нь дээр дурдсанаар ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байгаа тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаал нь хуульд нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулж, Цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 69 дүгээр зүйлийн 69.1.7, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Л*******гээс Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулж, Цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,*******,,,,*******,*******од,*******,,,,,,,*******,,*******,,,,,,*******,,