| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/00237/И |
| Дугаар | 141/ШШ2024/00217 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 141/ШШ2024/00217
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1-р хороо Юнескогийн гудамжны-28, МПМ цогцолборт байрлах “МББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн 12-1219 тоотод оршин суух хаягтай Б овогт Ц.О холбогдох 1,020,263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Ц.Б нь "МББСБ"-тай 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 140000700862 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94728119 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. Ц.Б нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөгийг сарын 2,3%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. ББСБ нь Ц.Бийг хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Ц.Бийн үндсэн зээлийн үлдэгдэл 600,000 төгрөг, зээлийн хүү 353,583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,680 төгрөг, нийт 1,020,263 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, сайн дураар төлж барагдуулахгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.
Хариуцагч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие “МББСБ” ХХК-иас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болох 1,020,263 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МББСБ” ХХК нь хариуцагч Ц.Бт холбогдуулан 1,020,263 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Миний бие “МББСБ” ХХК-иас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болох 1,020,263 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,036 төгрөгийн тал хувь болох 14,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 14,518 төгрөг, хариуцагч Ц.Бээс 14,518 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “МББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “МББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Бт холбогдох 1,020,263 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,036 төгрөгийн тал хувь болох 14,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 14,518 төгрөг, хариуцагч Ц.Бээс 14,518 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “МББСБ” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ц.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ