| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00356/И |
| Дугаар | 131/ШШ2024/00884 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2024/00884
Зохигчийн эвлэрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум *******ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн, иргэний хэргийн анхан шатны хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, ******* *******ийн *******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:******* ******* нуур ХХК
Хариуцагч: ******* ******* овгийн *******ын
Хариуцагч: овгийн ын нарт холбогдох
Зээл 200,000,000 төгрөг, хүү 15,980,394.94 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нотариатын зардал 32,500 төгрөг, нийт 316,012,894.94 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, хариуцагч ******* ******* нуур ХХК болон Э. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Д. нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч ******* ******* нуур ХХК, Э., Д. нар нь *******, ******* *******ийг хөгжүүлэх сангаас 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 141/2018/3-31 дүгээр зээлийн, 141/2018/Б-31 дүгээр барьцааны гэрээг тус тус байгуулж, 200,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй мax бэлтгэх хөргүүртэй зоорийн өргөтгөлийн зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч нь зээл, хүүг хугацаанд нь төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зохих арга хэмжээ авахыг зээлдүүлэгчээс мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл 200,000,000 төгрөг, хүү 15,980,394.94 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нотариатын зардал 32,500 төгрөг, нийт 316,012,894.94 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
2. Хариу тайлбарын агуулга: ******* ******* нуур ХХК нь *******, ******* *******ийг хөгжүүлэх сан-гаас 2018 оны 09 сарын 21-ний өдөр 200,000,000 төгрөгийн зээл авсан. Коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахалтай тэмцэх зорилгоор эрхий бүхий байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосон учраас аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд нь боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан.
Э. нь ******* ******* нуур ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд *******, ******* *******ийг хөгжүүлэх сан-гийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.
Харин иргэн Э.ын тухай ******* ******* *******ийг хөгжүүлэх сан-тай гэрээ байгуулаагүй, уг сангаас зээл аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Д. нь ******* ******* нуур ХХК болон ******* ******* *******ийг хөгжүүлэх сан-гийн хооронд байгуулсан гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Тухайн зээлийг захиран зарцуулаагүй.
3. Эвлэрлийн гэрээний агуулга: Нийт 316,012,894.94 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын хүрээнд алдангийг 50 хувь буюу 50,000,000 төгрөгөөр бууруулах, шүүхийн ажиллагааны явцад төлсөн 8,000,000 төгрөгийг хасаж, нийт 258,012,894.94 төгрөгийг гаргуулж, төлбөрийг мөнгөн төлбөрөөр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан.
******* ******* нуур ХХК нь зээлийн үлдэгдэл 258,012,894.94 төгрөгийг хуваарийн дагуу ******* ******* *******ийг хөгжүүлэх сан-гийн төрийн сан дахь 100900037019 тоот дансанд үл маргалдах журмаар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Үүнд: 2024 онын 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2025 он 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 20,000,000.00 төгрөг, 2025 он 02 сарын 20-ны өдрийн дотор 40,000,000.00 төгрөг, 2025 он 03 сарын 20-ны өдрийн дотор 40,000,000.00 төгрөг, 2025 он 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 40,000,000 төгрөг, 2025 он 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 40,000,000 төгрөг, 2025 он 06 сарын 20-ны өдрийн дотор 38,012,894.94 төгрөгийг тус тус төлнө.
Хэрэв ******* ******* нуур ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Э.ын өмчлөлийн Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр багийн 100 байрны зоорийн давхар байрлах улсын бүртгэлийн Ү-0320005392 дугаарт бүртгэлтэй 360 мкв талбайтай автограж, Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр багийн Шинэ төгөл хотхоны 23 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0320000713 дугаарт бүртгэлтэй 120 мкв талбайтай 2 давхар хувийн орон сууц, 24 м,кв талбайтай граж, Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр багийн Шинэ төгөл хотхон хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0320001293 дугаар бүртгэлтэй, нэгж талбарын 040700023 дугаартай, 288 мкв талбайтай ******* зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч ******* ******* *******лэлийн ******* нь алданги 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 50,000,000 төгрөгөөс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 8,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж, үлдэх 258,012,894.94 төгрөгийг хариуцагч ******* ******* нуур ХХК нь 2024 оны 11 дүгээр арын 20-ны өдрөөс эхлэн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хуваарийн дагуу ******* ******* *******лэлийн *******-т төлөхөөр, уг хугацаанд зээл, хүү, алданги, нотариатын зардлыг төлөөгүй тохиолдолд хариуцагч Э.ын өмчлөлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгаар зохигч эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө, мөн хуулийн 41.1.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын нэхэмжлэлгэж тус тус заасан.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч *******, ******* *******ийн ******* нь хариуцагч ******* ******* нуур ХХК, Э., Д. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* ******* нуур ХХК, Э., Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,448,014 төгрөгийг гаргуулан улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******лэлийн ******* нь алданги 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 50,000,000 төгрөгөөс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 8,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж, үлдэх 258,012,894.94 төгрөгийг хариуцагч ******* ******* нуур ХХК нь:
- 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 20,000,000 төгрөгийг
- 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 20,000,000 төгрөгийг
- 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 20,000,000 төгрөгийг
- 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 40,000,000 төгрөгийг
- 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 40,000,000 төгрөгийг
- 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 40,000,000 төгрөгийг
- 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 40,000,000 төгрөгийг
- 2025 он 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 38,012,894.94 төгрөгийг
нэхэмжлэгч *******, ******* *******лэлийн *******-т тус тус төлөхөөр, хэрэв энэхүү тогтсон хугацаанд үүргээ биелүүлэхгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох хариуцагч Э.ын өмчлөлийн:
- Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0320005392 дугаарт бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 100 байрны зоорийн давхар байрлах 360 мкв талбайтай авто граж,
- Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0320000713 дугаарт бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Шинэ төгөл хотхоны 23 тоот, 120 мкв талбайтай 2 давхар орон сууц, 24 мкв талбайтай граж,
- Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0320001293 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 040700023 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Шинэ төгөл хотхонд байршилтай 288 мкв талбайтай ******* зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч *******, ******* *******ийн ******* нь хариуцагч ******* ******* нуур ХХК, Э., Д. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* нуур ХХК, Э., Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,448,014 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ