| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/05109/И |
| Дугаар | 182/ШШ2024/04451 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/04451
2024 10 29 182/ШШ2024/04451
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ............... давхарт байрлах, С ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................. тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч .......... тоот хаягт оршин суух, Б овогт Б.О /РД:000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,402,307.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...иргэн Б.О нь манай байгууллагатай 2021.11.25-ны өдөр БЗГ21-0498 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр 1,999,900 төгрөгийн зээл авсан боловч өнөөдрийг хүртэл барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй 833 хонгийн хугацаа хэтэрсэн болно.
2024.08.30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,678,423.38 төгрөг, хүү 1,524,141.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,442.88 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг болж байна.
Иймд хариуцагч Б.О-гаас нийт 3,402,307.83 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие С ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 3,402,307.83 төгрөг байна. Уг төлбөрийг 2024.11.15-ны өдөр 402,307.83 төгрөг, 2024.12.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.01.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.02.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.03.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.04.15-ны өдөр 600,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцлаа... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,402,307.83 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,402,307.83 төгрөгийг 2024.11.15-ны өдөр 402,307.83 төгрөг, 2024.12.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.01.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.02.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.03.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.04.15-ны өдөр 600,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч С ХХК-д бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
С ХХК-иас 2024.08.30-ны өдөр З.Д-д 2 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагчийн дээрх тайлбартай танилцсан болохоо шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Б.О-гаас тэмдэгтийн хураамж 34,695 төгрөг, улсын төсвийн орлогоос 34,695 төгрөгийг тус тус гаргуулж С ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.28-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,390 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,402,307.83 төгрөгийг 2024.11.15-ны өдөр 402,307.83 төгрөг, 2024.12.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.01.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.02.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.03.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.04.15-ны өдөр 600,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч С ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.О-гаас тэмдэгтийн хураамж 34,695 төгрөг, улсын төсвийн орлогоос 34,695 төгрөгийг тус тус гаргуулж С ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.28-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,390 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА