| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/05810/И |
| Дугаар | 182/ШШ2024/04454 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/04454
2024 10 30 182/ШШ2024/04454
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ................. давхарт байрлах, С ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... тоот хаягт оршин суух, Д.Э /РД:000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 893,812.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э-од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 893,812.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Э нь нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь Д.Э-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 893,812.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э нь зээлийн гэрээний үүрэг 893,812.68 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан байна.
Нэхэмжлэгч С ХХК-иас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А.Б, Э.А, Ш.Ж, М.С, О.Г, Д.Э нарт 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч О.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул улсын төсвийн орлогоос 13,025 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.09.26-ны өдөр төлсөн 26,050 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Э-од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 893,812.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан С ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын төсвийн орлогоос 13,025 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.09.26-ны өдөр төлсөн 26,050 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА