Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2015/00076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* дүгээр багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ****** овогт ****** ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 30 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний 1987 оны 03 сарын 16 ны өдрөөс 1990 оны 10 сарын 22 ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн Талхан цехэд талхчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар ****** иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 26 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 12 ны өдрийн 17 дугаар тушаал, 1982 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, ***** ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь 1987 оны 03 дугаар сарын 16 ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 22 ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн Талхан цехэд талхчнаар ажиллаж байсан болох нь түүний 1987-1990 онуудад авч байсан ажлын цалинг нь архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч ирүүлсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 26 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, 1990 оны 03 дугаар сарын 14 ний өдрөөс 06 дугаар сарын 17 ны өдрийг хүртэл хүүхдээ асрах нэмэгдэл чөлөө олгож байсан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 12 ны өдрийн 17 дугаар тушаал, 1982 оны хөдөлмөрийн дэвтэр зэрэгт ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичсэн байдал, ***** ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***** овогт ****** ****** 1987 оны 03 дугаар сарын 16 ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 22 ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн Талхан цехэд талхчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар ***** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

  

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ