Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2015/00077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ***** сум *******-р багт оршин суух ***** овогт **** *****/регистрийн дугаар: ******/-ийн нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****, нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1973 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэлд шуудан зөөгөөр ажилд орж, 1975 он хүртэл ажиллаж байгаад гарч үргэжлүүлэн 1979 он хүртэл мал малласан. 1979 оны 06 сарын 11-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 017 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1982 онд ****** ******** гэр бүл болж Жаргалын зам нэгдэлд 1990 хүртэл тасралтгүй мал маллаж байсан.

Иймд 1982 оны 05 сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 991 тоот, 2013 оны 05 сарын 01-ний 1670 тоот лавлагаанууд, Батлан хамгаалахын төв архивын 2014.07.18-ны 6510 тоот архивын лавлагаа, баярын бичиг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, фото зураг болон үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ***** нь 1982 оны 05 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

***** нь 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 991 тоот, 2013 оны 05 сарын 01-ний 1670 тоот лавлагаанууд, Батлан хамгаалахын төв архивын 2014.07.18-ны 6510 тоот архивын лавлагаа, баярын бичиг, гэрч *****, **** нарын мэдүүлэг, фото зураг болон үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Харин хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1982-1983 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэ ож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч *******1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1982-1983 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2-р бригадад малчнаар талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэ болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т -д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ : Ч.БАЙГАЛМАА