Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2015/00078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ****** ******** тоотод оршин суух ***** овогт **** *****/регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****, нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1986 оноос 1990 он хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд эмчилгээ тэжээлийн цэгт малын саниторчаар ажилд орсон ба хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажлаас чөлөөлсөн талаар бичилт хийгдээгүй учир нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн юм. Иймд энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн архивын тасгийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 тоот лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэл, гишүүний бат илэрхийлэх, гэрч ******, *****, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ***** нь 1986-1990 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлгаа ихэсгэж, 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

***** нь 1986 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 4-р бригадад эмчилгээ тэжээлийн цэгт малын саниторчоор ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 тоот лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэл, гишүүний бат илэрхийлэх, гэрч ****, *****, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ****** нь 1986 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 4-р бригадад эмчилгээ тэжээлийн цэгт малын саниторчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т -д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ : Ч.БАЙГАЛМАА