| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/02445/И |
| Дугаар | 182/ШШ2024/04648 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/04648
2024 11 08 182/ШШ2024/04648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............... тоот хаягт оршин суух, Л овогтой О.Л /РД:00000000000/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ............. байранд байрлах, ХЯ /хуучнаар БЯ/-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,
Гэрч Д.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.Л нь хариуцагч ХЯ /хуучнаар БЯ/-нд холбогдуулан Төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...О.Л миний бие 2016 оноос БЯ-ны Орон сууц, нийтий аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа 2018 онд яамны шилдэг газар, 2018, 2019 онуудад тус яамны шилдэг ажилтнаар шалгарч, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу төсөл хөтөлбөрүүдийг онцгой сайн хэрэгжүүлэн ажилласан гэж үнэлэгдэн Сайдын болон Төрийн нарийн бичгийн даргын тусгай шагнал, урамшуулалуудыг авч ирсэн. Улмаар 2022 онд ...........-ийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтаар тухайн албан тушаалын тодрхойлолтод заасан шаардлагыг хангаж байсан тул тухайн салбарыг хариуцан 5 жил ажилласан туршлага дээрээ үндэслэн өөрийн хүсэлтээр сонгон шалгаруулалтад оролцож шалгаран, БЯны Төрийн нарийн бичгийн даргын 2022.05.24-ний өдрийн О.Лг ажилд томилох тухай Б/45 дугаар тушаалаар тус Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн зохицуулагчийн албан тушаалд томилогдон ажилласан. Төслийн зохицуулагчаар ажиллаж эхэлснээс хойш 2022 оны жилийн эцсээр Төслийн удирдах хороонд 2022 оны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтээ тайлагнаж 92,9 хувийн биелэлттэй тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэгдэн цаашид гэрээг сунгаж үргэлжлүүлэн ажиллах тухай Төслийн удирдах хорооны 2022.12.26-ны өдрийн 07 дугаар тогтоол гарч байсан.
Улмаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2023 оны жилийн эцсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд Засгийн газрын 2020.12.09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор батлагдсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам-ын дагуу БЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн үнэлгээгээр 96.0 хувийн үнэлгээтэй тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэгдсэн нь Төслийн удирдах хорооны 2024.01.05-ны өдрийн хурлаар дэмжигдэн батлагдсан.
Энэхүү тайлан нь Сангийн сайдын 2021.01.11-ний өдрийн А/4 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 10.6, 10.7, 10.8 дахь заалтын дагуу Сангийн яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус тогтоосон хуулийн хугацаанд цаасаар болон цахимаар нэгтгэгдэн хүргэгдсэн.
Мөн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч, албан хаагчдын үнэлгээг Сангийн сайдын 2021.01.11-ний өдрийн А/4 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8.11.1, 8.11.2, 8.11.3 заалтын дагуу тус тус үнэлснээс Төслийн зохицуулагчийн 2023 оны гэрээний биелэлтийг Төслийн захирал 96 хувиар үнэлсэн.
Гэтэл уг журмын 8.11.1 дэх заалтад төслийн зохицуулагчийн гэрээний биелэлтийг төслийн захирлын үнэлгээгээр гэж, 7.10.8.4 дэх заалтад төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлэх гэж, 8.16 дахь заалтад Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн зохицуулагч, санхүүгийн, ажилтны хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах, эсхүл хариуцлага тооцох саналыг уг гэрээний хугацаа дуусгавар болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, шаардлагатай бол хөгжлийн түнштэй зөвшилцөнө гэж тус тус заасныг зөрчиж Төслийн удирдах хороогоор хэлэлцүүлэлгүйгээр 2024.01.24-ний өдрийн ... төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох дүгнэлт №02 гэх хууль бус дүгнэлтийг гаргаж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2024.01.26-ны өдрийн 03/276 тооот албан бичгээр хүргүүлсэн.
Гэвч энэхүү хууль бус үйл ажиллагааг Сангийн сайдын баталсан 2021 оны 04 дүгээр тушаалын холбогдох заалтыг хангахгүй гэсэн үндэслэлээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024.02.16-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/850 тоот албан бичгээр зөвшөөрөл олголгүйгээр татгалзан буцаасан боловч уг татгалзсан үндэслэл арилаагүй байхад Барилга, хот байгуулалтын сайдаас Сангийн сайдад дахин хандаж зөвшөөрлийг гаргуулсан нь үндэслэлгүй байна.
Үүнээс гадна Засгийн газраас 2023.02.08-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээ болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023.03.17-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай ХЭГ/595 тоот албан бичиг нь холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтаар томилогдсон хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг төслийн нэгжийн албан хаагчдад хамааралгүй бөгөөд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа Шүүр ажиллагаа-ны хүрээнд Албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй, хөрөнгө орлогоо мэдүүлээгүй, Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоосон ч нийтийн албанд томилогдсон, томилох эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий этгээд, эсвэл нийтийн албан тушаалтны удирдах болон харьяалах, зохицуулалтад шууд хамаарах салбарт түүний хамаарал бүхий этгээд ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, авилга, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн зэрэг албан хаагчдыг хамруулахаар заасан байна.
Гэтэл дээрх шаардлагыг миний бие зөрчөөгүй байхад Шүүр ажиллагаа-нд хамрагдах албан хаагчдын жагсаалтад миний нэрийг оруулсан нь үндэслэлгүй байна.
Иймд Хөлсөөр ажиллах гэрээ нь Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-д үндэслэгдэж байгуулагдсан, уг журамд захирагдах ёстой байтал уг журмын 8.19-д заасан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох нөхцөлийг зөрчиж, мөн журмын дагуу 2023 оны гэрээний биелэлтээр 96.0 хувиар үнэлэгдсэн О.Л намайг БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2024.03.28-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү... гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2024.03.28-ны өдөр Б/58 тоот хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан.
Төслийн нэгжийн зохицуулагчийн хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад зөрчил, дутагдал гаргасан. Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд авагдсан шүүр ажиллагааны хүрээнд мэргэжил болон тухайн сонгон шалгаруулалтад оролцох мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн гурван үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон.
Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 болон Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, Сангийн сайдын 2021.01.11-ний өдрийн 4 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах хөрөнгөөс санхүүжих бусад арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх, журмын 7 дугаар зүйлийн 7.11.8, 8 дугаар дугаар зүйлийн 8.19.2 дахь заалтыг тус тус үндэслэн гарсан тул хууль зүйн хувьд үндэслэлтэй юм.
Нэгэнт тушаал захиргааны шийдвэр гаргаад хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон учраас захиргааны эрх зүйн маргаанд хамаарах юм. Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах, захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гаргах боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2024.04.09-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 6 х/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 7 х/,
-2024.03.12-ны өдрийн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Ц-д хүргүүлсэн гомдол /хх-ийн 72-74 х/,
-2024.03.28-ны өдрийн 02/609 тоот Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн албан бичиг /хх-ийн 76 х/,
-2024.03.12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газры дарга Б.Б-д хүргүүлсэн хүсэлт /хх-ийн 77-79 х/,
-2024.03.12-ны өдрийн Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.О-д хүргүүлсэн хүсэлт /хх-ийн 80-82 х/,
-2016.10.07-ны өдрийн Б/194 дугаар БЯны Төрийн нарийн бичгийн даргын О.Л-г ажилд томилох тухай тушаал /хх-ийн 83 х/,
-2017.12.01-ний өдрийн 174 дугаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын Нэр дэвшүүлэх тухай тогтоол /хх-ийн 84 х/,
-2017.12.01-ний өдрийн 1325 тоот Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Тогтоол хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 85 х/,
-2018.02.26-ны өдрийн Б/36 дугаар БЯны Төрийн нарийн бичгийн даргын О.Л-г ажилд томилох тухай тушаал /хх-ийн 86 х/,
-2018.01.12-ны өдрийн 05/372 тоот Авлигатай тэмцэх газрын Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн тухай албан бичиг /хх-ийн 87 х/,
-2024.04.09-ний өдрийн 0284 дугаартай Б.Н-ид олгосон итгэмжлэл /хх-ийн 118 х/
-2024.03.29-ний өдөр БЯны Төрийн Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б хүргүүлсэн тайлбар /2-р хх-ийн 103-104 х/,
Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн тамга, тэмдэг хүлээлцэх акт /2-р хх-ийн 105 х/,
-2024.02.16-ны өдрийн 03/850 дугаартай Монгол Улсын Сангийн яамны албан бичиг /2-р хх-ийн 106 х/,
-2024.01.11-ний 4 дугаар Сангийн сайдын тушаал, түүний хавсралт /2-р хх-ийн 107-122 х/,
- Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх шинээр барих төсөл-ийн 2023 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө, холбогдох баримтууд /3-р хх-ийн 67-70, 71-106 х/,
-Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх шинээр барих төсөл Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2024.02.26-ны өдрийн а/164 дугаартай Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлсэн албан бичиг /3-р хх-ийн 107 х/
-БЯ-анд хүргүүлсэн албан бичиг буцаагдсан баримт буюу дугтуй /3-р хх-ийн 108-119 х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хариуцагч нь хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2024.04.23-ны өдрийн 03/1306 дугаартай М.А-д олгосон итгэмжлэл /хх-ийн 90 х/,
-2024.09.09-ний өдрийн 03/462 дугаартай М.А-д олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 84 х/,
2022.03.17-ны өдрийн 3/1130 дугаартай БЯ-ны албан бичиг /2-р хх-ийн 223 х/,
-2022.01.27-ны өдрийн А/42 дугаартай БЯ-ны Төрийн Нарийн бичгийн даргын тушаал /2-р хх-ийн 224 х/,
-2016.11.11-ний өдрийн А/85 дугаартай БЯ-ны Төрийн Нарийн бичгийн даргын тушаал, түүний хавсралт /2-р хх-ийн 225-231 х/,
-2023.04.07-ны өдрийн 1/1202 дугаартай Барилга, хот байгуулалтын сайдын албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 232-243 х/,
-2024.03.21-ний өдрийн Бүгд Найрамдах Польш улсын хөрөнгөөр хэрэгжүүлэх буй Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн 2023 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тодруулга /2-р хх-ийн 244-250 х/,
-2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичиг /3-р хх-ийн 1-2 х/,
-2024.01.24-ний өдрийн 15/2024 дугаартай Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн Удирдах хорооны Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээний тухай зөвлөмж болон 02 дугаартай Хуралдааны тэмдэглэл/3-р хх-ийн 3, 4-7 х/,
-2024.01.24-ний өдрийн 02 дугаартай Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөрөнгөөр хэрэгжүүлж буй ........... хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох дүгнэлт /3-р хх-ийн 8 х/,
-Барилга, хот байгуулалтын сайдбн 2024.02.26-ны өдрийн 01/597 дугаартай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх гарын даргад хүргүүлсэн Тайлан хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралт /3-р хх-ийн 10, 11-22 х/
-Хөлсөөр ажиллах гэрээний хавсралт болох ...........-ийн /Төслийн нэгжийн зохицуулагч/ албан тушаалын тодорхойлолт /3-ийн 22-26 х/
-Монгол Улсын Сангийн яамны 2024.03.05-ны өдрийн 03/1310 дугаартай БЯ-анд хүргүүлсэн Цалин тогтоох, хөлсөөр ажиллах гэрээг шинэчлэн байгуулах тухай албан бичиг, түүний хавсралт /3-р хх-ийн 27, 28х/,
- Барилга, хот байгуулалтын сайдын 2023.12.27-ны өдрийн 1/4813 дугаартай Монгол Улсын шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад хүргүүлсэн албан бичиг, түүний хавсралт /3-р хх-ийн 29, 30-36 х/,
-Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024.10.10-ны өдрийн 01/834 тоот Г.Гд олгосон итгэмжлэл /3-р хх-ийн 37 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
5.Шүүхийн журмаар тус шүүхийн шүүгчийн 2024.05.09-ний өдрийн 182/ШЗ2024/08648 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн дагуу ирүүлсэн 2022.05.20-ны өдрийн 05/6999 дугаартай Авлигатай тэмцэх газрын албан бичиг /хх-ийн 136 х/,
-2022.05.24-ний өдрийн Б/45 дугаар БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын О.Лг ажилд томилох тухай тушаал /хх-ийн 137 х/,
-2024.03.28-ны өдрийн Б/58 дугаар БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 138-140 х/,
2022.11-01-ний өдрийн 2022/501 дугаартай Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ /хх-ийн 141-145 х/,
-2022.06.08-ны өдрийн 131 дугаартай Барилга, хот байгуулалтын сайдын тушаал, түүний хавсралт /хх-ийн 146-147 х/,
-2023.01.05-ны өдрийн 07 дугаартай БНПУ-ын Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн удирдах хорооны тогтоол /хх-ийн 148-149 х/,
-2023.05.05-ны өдрийн 101 дугаартай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын тушаал, түүний хавсралт /хх-ийн 150-151 х/,
-2023.12.25-ны өдрийн А/138 дугаартай ........... төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан бичиг /хх-ийн 152 х/,
-2023.12.28-ны өдрийн 8/4899 дугаартай БЯ-ны албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 153-160 х/,
-2024.01.05-ны өдрийн 05/2024 дугаартай Бүгд Найрамдах Польш Улсын Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн удирдах хорооны зөвлөмж /хх-ийн 161 х/,
-2024.01.24-ний өдрийн 15/2024 дугаартай Бүгд Найрамдах Польш Улсын Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн удирдах хорооны зөвлөмж /хх-ийн 162 х, 3-р хх-ийн 3 х/,
-2024.01.26-ны өдрийн 03/276 дугаартай БЯ-ны албан бичиг /хх-ийн 163 х/,
-2024.01.31-ний өдрийн 22 дугаартай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын тушаал, түүний хавсралт /хх-ийн 164-165 х/,
-2024.03.06-ны өдрийн 49 дугаартай Барилга, хот байгуулалтын сайдын тушаал /166-167 х/,
-2024.03.11-ний өдрийн 01/1416 дугаартай Монгол Улсын Сангийн сайдын албан бичиг /хх-ийн 168 х/,
-Төслийн Удирдах хорооны хурлын тов /169-171 х/,
-2024.03.05-ны өдрийн 03/1310 дугаартай Монгол Улсын Сангийн яамны албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 172-176 х/,
-Тус шүүхийн шүүгчийн 2024.09.10-ны өдрийн 182/ШЗ2024/15229 дугаартай Шүүх хуралдааныг хошйлуулах тухай захирамжийн дагуу ирүүлсэн Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн нэгжийн төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг /2-р хх-ийн 124-208 х/,
-Гэрч Ц.У, Х.Г нарын мэдүүлэг /3-р хх-ийн 53-54, 55-58 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Монгол Улсын Их хурлаас 2024.07.10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудыг батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан бөгөөд БЯны нэршлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт яам гэж өөрчилсөн байх тул БЯ-ны эрх залгамжлагч нь ХЯ болох нь тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч О.Л нь хариуцагч БЯ /цаашид ХЯ гэх/-нд холбогдуулан төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2024.03.28-ны өдрийн Б/58 тоот Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар байгаа Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн 2023 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн, Шүүр ажиллагааны хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 51 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсгийн илтгэх хуудасны дүгнэлтээр тухайн төслийн зохицуулаг нь мэргэжлийн шаардлага хангаагүй зөрчил тогтоогдсон, төслийн зохицуулагчийн хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
2.2. Гэтэл Сангийн сайдын 2021.01.11-ний өдрийн 4 дүгээр тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төмөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих үнэлэх журам-ын дагуу 2022.11.01-ний өдөр байгуулсан 2022/501 дугаартай Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ-г төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаагаар байгуулсан учраас гэрээний хугацаа дуусаагүй.
2.3. Төслийн удирдах хорооны 2023.01.05-ны өдрийн хуралдаанаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн үнэлгээгээр намайг 96 хувь гэж дүгнэж холбогдох дээд шатны байгууллагууд, Улсын Их Хурал, Эдийн засгийн хөгжлийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, төслийн нэгжүүд рүү бүгд рүү тараагдсан. Гэтэл 2024 оны 03 сард дахин үнэлгээ хийж уг үнэлгээг 68, 70 хувь гэж бууруулсан боловч энэ үнэлгээ нь ямар ч байгууллагууд руу тараагдаагүй. БЯ дотооддоо л үнэлсэн. Албан хэрэгцээнд ашиглагдаагүй. Өнөөдрийг хүртэл төслийн удирдах хороогоор орж, хангалтгүй ажилласан дүгнэлт үнэлгээ байхгүй. Үүнийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлье гэсэн санал явуулахад ирүүлсэн хариу бичиг дээр тодорхой дурдчихсан. Энэ төсөл хэрэгжүүлэх нэгжийн журмаар нэхэмжлэгчийг хангалтгүй ажилласан гэдэг үндэслэлээр чөлөөлөх бол Удирдах хороо хэлэлцэн дүгнэлтээ ирүүлэх ёстой гэх хариу бичгээр нотлогдоно.
2.4. Ажилд томилогдохдоо төслийн хэрэгжилтийг хариуцсан яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар 4-5 жил ажиллаж байгаад энэ ажил руу сонгон шалгаруулалтаар орж ирсэн. Ажлын байрны тодорхойлолт болон сонгон шалгаруулалтын зар дээр эдийн засагч мэргэжилтэй, бакалавр түүнээс дээш магистр зэрэгтэй бол давуу байдалтай гэсэн ажил мэргэжлийн шаардлага байсан. Энэ хүрээнд ажлын хэсэг шалгаруулж, дүгнэлтээ гаргаж, Сангийн яам дээр очиж, томилогдоод ажлаа хийж байсан. Тэрнээс барилгын чиглэлийн мэргэжилтэй байна гэсэн шалгуур тавигдаагүй байхад Шүүр ажиллагаанд хамрагдах албан хаагчдын жагсаалтад миний нэрийг үндэслэлгүйгээр оруулсан гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч нь БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2024.03.28-ны өдрийн Б/58 тоот Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай тушаал хуульд нийцсэн.
Учир нь төслийн нэгжийн зохицуулагчийн хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад зөрчил, дутагдал гаргасан. Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд авагдсан шүүр ажиллагааны хүрээнд мэргэжил болон тухайн сонгон шалгаруулалтад оролцох мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн гурван үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болсон байгаа.
Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, Сангийн сайдын 2021.01.11-ний өдрийн 4 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах хөрөнгөөс санхүүжих бусад арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх, журмын 7 дугаар зүйлийн 7.11.8, 8 дугаар дугаар зүйлийн 8.19.2 дахь заалтыг тус тус үндэслэн гарсан тул хууль зүйн хувьд үндэслэлтэй.
Дээрх тушаал захиргааны шийдвэр гаргаад хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон учраас захиргааны эрх зүйн маргаанд хамаарах бөгөөд Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Иргэний шүүх захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гаргах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2024.03.28-ны өдрийн Б/58 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэхэмжлэгч О.Л-г Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн 2023 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн, Шүүр ажиллагааны хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 51 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсгийн илтгэх хуудасны дүгнэлтээр тухайн төслийн зохицуулагч нь мэргэжлийн шаардлага хангаагүй зөрчил тогтоогдсон, Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн удирдах хорооны 2024.01.24-ний өдрийн 15/2024 дугаар зөвлөмж, түүний дагуу гаргасан 2024.01.24-ний өдрийн 02 дугаар дүгнэлт болон ........... хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч О.Л-тэй 2022.11.01-ний өдөр байгуулсан 2022/501 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ-ний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр төслийн зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /1 дүгээр хх-ийн 138-139 х/
БЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8-д заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.
5.Зохигчийн маргааны зүйл нь хөдөлмөрийн эрх зүй харилцаа үүссэн эсэх, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан эсэх, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад зөрчил, дутагдал гаргасан эсэх, үнэлгээ нь хуульд нийцсэн эсэх, мэргэжлийн шаардлага хангасан эсэх, энэхүү маргааныг Иргэний журмаар шийдвэрлэх эсэх талаар байх тул эдгээрт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
5.1.Зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн эсэх талаар:
Нэхэмжлэгч О.Л нь БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2022.05.24-ний өдрийн Б/45 тоот тушаалаар БНПУ-ын Засгийн газрын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх шинээр барих төсөл-ийн нэгжийн Төслийн зохицуулагчаар томилогдож, 2022.11.01-ний өдөр 2022/501 тоот Төсөл хэрэгжүүлэх ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулжээ. /1 дүгээр хх-ийн 137, 141-145 х/
Дээрх гэрээгээр О.Л нь Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх шинээр барих төсөл-ийн албан тушаалын тодорхойлолт /3 дугаар хх-ийн 22-26 х/-д заасан Төслийн зохицуулагчийн ажил үүргийг гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд сар бүр 4,720,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээхээр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээдэг тул талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
Учир нь хөдөлмөрийн гэрээ болон иргэний хөлсөөр ажиллах гэрээ субьект, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх журам зэргээр адил шинжийг агуулдаг боловч ажлын байр, гэрээний хугацааны үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажлын хөлс, ажил гүйцэтгэх байдал /дэглэм/, гэрээ цуцлагдах журам зэрэг нь өөр байдаг.
Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохирох, эрх бүхий байгууллагаас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлсийг тогтоох эрхгүй, мөн сард 2 ба түүнээс дээш удаа олгохоор, харин хөлсөөр ажиллах гэрээнд хөлсний хэмжээг өөрсдөө тогтоож, ажил дууссаны дараа эсхүл ажлын явцад хэсэгчлэн олгох боломжтой.
Мөн хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэхээр, түүнчлэн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох талаар хөдөлмөрийн гэрээний талуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр, харин хөлсөөр ажиллах гэрээний талууд Иргэний хуулийн гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нийтлэг үндэслэлийн дагуу тус тус өөр байдлаар цуцлагддагаараа ялгаатай.
Нэхэмжлэгч О.Л нь 2022.05.25-ны өдрөөс Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх шинээр барих төсөл-ийн зохицуулагчаар томилогдсон, түүнд сарын 4,720,000 төгрөгийн цалин хөлс олгохоор БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2022.05.24-ний өдрийн Б/45 тоот тушаалын 2 дахь заалт болон хөлсөөр ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтаар тус тус тогтоосон байх тул талуудын хооронд Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах Хөдөлмөрийн харилцаа бус, Иргэний хуулиар зохицуулагдах хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
5.2. Энэхүү маргааныг иргэний журмаар шийдвэрлэх эсэх талаар:
Нэхэмжлэгч О.Л-г БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2024.03.28-ны өдрийн Б/58 тоот Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх шинээр барих төслийн зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаал нь Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдах харилцаа биш юм.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч О.Л-гийн ажиллаж байсан Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх шинээр барих төслийн зохицуулагчийн ажлын байр нь дээрх хуулийн 14 дугээр зүйлийн 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч (эрх баригч)-ийн ажлын байр биш учир ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон талаарх гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх тул нэхэмжлэлийг хүлээн авахдаа хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараахь нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл эс үйлдэхүйг ойлгоно гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь субъектийн ашиг сонирхлын хувьд Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтуудад хамаарахгүй, нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндэслэл болохгүй бөгөөд нийтийн эрх зүйн шинжийг агуулаагүй байна.
Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, Сангийн сайдын 2021.01.11-ний өдрийн 4 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах хөрөнгөөс санхүүжих бусад арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх, журмын 7 дугаар зүйлийн 7.11.8, 8 дугаар дугаар зүйлийн 8.19.2 дахь заалтыг тус тус үндэслэн гарсан тул хууль зүйн хувьд үндэслэлтэй. Дээрх тушаал захиргааны шийдвэр гаргаад хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон учраас захиргааны эрх зүйн маргаанд хамаарах бөгөөд Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Иргэний шүүх захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гаргах боломжгүй... гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
5.3. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад зөрчил, дутагдал гаргасан эсэх, үнэлгээ нь хуульд нийцсэн эсэх талаар:
Талууд Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан болон төслийн ажилтнуудын үнэлгээний талаар маргаагүй тул шүүхээс энэ талаар дүгнэх хийх шаардлагагүй.
Хариуцагч нь 2024.03.21-ний өдөр хийсэн Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн 2023 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тодруулгаар 68.7 хувь буюу эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан гэж маргадаг.
Шүүхээс хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 10 дугаар зүйлийн 10.6-д Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл, арга хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж, тайланг Төслийн удирдах хороогоор хэлэлцүүлэн энэ журмын 14 дүгээр хавсралтын дагуу дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр болон цахим системээр хүргүүлнэ,
10.7-д Төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энэ журам болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-д заасныг баримтлан дараах байдлаар ирүүлнэ,
10.7.1-д Төсөл хэрэгжүүлэгч нэгж нь төсөл, арга хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж, төслийн удирдах хороогоор хэлэлцүүлж, холбогдох тайланг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор албан бичгээр болон цахим системээр,
10.7.2-т төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж, энэ журмын 15 дугаар хавсралт дахь маягтын дагуу тайланг нэгтгэн, дүгнэлт, зөвлөмж, танилцуулгын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор албан бичгээр болон цахим системээр,
10.8-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 10.7-д заасан тайланг нэгтгэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт жил бүрийн 3 дугаар сарын 15-ны дотор багтаан хүргүүлнэ гэжээ.
Дээрх зохицуулалтын дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2023.05.05-ны өдрийн 101 дугаар Төслийн удирдах хороо шинэчлэн батлах тухай тушаалаар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих /Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Завхан, Увс/ төсөл-ийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, төслийн удирдах хороог хуралдуулах, төслийн хэрэгжилтийн тайланг яам болон холбогдох бусад байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагчид үүрэг болгосон байна. /1 дүгээр хавтас 150, 151 х/
БЯ-ны Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний газрын ...........-ийн 2023 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангаар төслийн хэрэгжилтийн нийт түвшин 40 хувь, 2023 оны төвөллөгөөний биелэлт 96 хувьтай тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэсэн байх ба төслийн удирдах хорооны 2023.01.05-ны өдрийн 05/2024 дугаартай Төслийн ерөнхий болон 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх тухай зөвлөмжид төслийн 2023 оны төлөвлөгөөний 4 зорилт, 15 арга хэмжээний биелэлтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийхэд төслийн хэрэгжилтийн нийт түвшин 40 хувь, 2023 оны төлөвлөгөөний биелэлт тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэсэн байх ба мөн хорооны 2024.01.24-ний өдрийн 15/2024 дугаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээний тухай зөвлөмжид төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээний сунгах дуусгавар болгох санал дүгнэлтийг холбогдох журмын дагуу Төрийн нарийн бичгийн даргад танилцуулахаар шийдвэрлэжээ. /1 дүгээр хх-ийн 154-160, 161, 162 х/,
Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу БЯ-ны Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний газрын ...........-ийн 2023 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг 2023.12.27-ны өдрийн 1/4813 тоот албан бичгээр Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад, 2024.02.26-ны өдрийн 01/597 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлсэн байна. /3 дугаар хх-ийн 10, 11-21, 29, 30-36 х/
Гэтэл хэрэгт авагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Г-ын 2024.03.21-ний өдөр хийсэн Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ...........-ийн 2023 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тодруулга нь ямар байгууллагын хүсэлтээр дахин хийгдэх болсон талаар баримтаар тогтоогдсонгүй.
Хэдийгээр гэрч Х.Г шүүхэд Төслийн удирдах хороонд хэлэлцүүлсэн. Хурал дээр Төслийн удирдах хорооны гишүүд үнэлгээтэй танилцаж, үнэлгээг дахин хийх шаардлгатай, зарим асуудлуудыг бодитой бусаар үнэлсэн гэдгийг Удирдах хорооны гишүүд санал гаргаж, мөн Удирдах хорооноос үнэлгээ хийхийг н.Г надад даалгасан. Өгсөн үүрэг чиглэлийн дагуу би өмнөх ахлах шинжээчийн хийсэн хяналт, шинжилгээ үнэлгээний тайланг дахин нягталж, үнэлгээ хийсэн. Үнэлгээг хийхийн тулд холбогдох баримтуудыг төслийн нэгжээс гаргуулан авч, өмнө ирүүлсэн тайлан мэдээтэй тулгаж, хянасан. Ингэхэд зарим үнэлгээ нь төдийлөн бодитой биш, нотлох баримт хангалттай биш байсан тул үнэлгээ буурах шалтгаан болсон. Үнэлгээний дүнг ТУХХ-аар дахин танилцуулсан. Дахин үнэлгээ 68,7 хувь буюу эрчимжүүлэх шаардлагатай гэж гарсан гэж мэдүүлсэн боловч үүнтэй холбоотой баримт уг тайланд хавсаргагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь төслийн 2023 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний тайлангийн тодруулга хийх болсон шалтгаан нөхцөлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, энэ талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Харин төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2023 оны төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээ нь бодитой, зохих журмын дагуу хийгдсэн болох гэрч БЯны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бөгөөд төслийн захирал Д.Г /тухайн үед ажиллаж байсан/-ын шүүх хуралдаанд өгсөн БЯ-ны бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор, Барилга, барилгын материал бодлого зохицуулах газар нь нийлсэн. Нийлэхэд 7, 8 төслийн ажил над дээр орж ирсэн. Польш улсын төсөл дээр захирлаар ажилласан. Сар бүр төслийн нэгжийн хэрэгжилтийг хангуулж, БЯ-анд хэрэгжилттэй холбоотой үнэлгээг өгч байсан. Жилийн эцсийн үнэлгээг 8 сарыг дундажлаж, төслийн үйл ажиллагаанд манай аудитын газраас хяналт тавьж дүгнэлт гаргасан. 2023 оны 96 хувьтай үнэлгээтэйгээр гарсан. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хийх ёстой ажлын төлөвлөгөө болон ажилтнуудын үнэлгээ бодитой байсан гэх мэдүүлэг,
мөн тайланг 2023.12.27-ны өдрийн 1/4813 тоот албан бичгээр Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад, 2024.02.26-ны өдрийн 01/597 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлсэн байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч О.Л-гийн хөлсөөр ажиллах гэрээ буруулан үнэлсэн нь үндэслэлгүй байна.
Иймээс нэхэмжлэгч О.Л-г төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад зөрчил, дутагдал гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
5.4. Мэргэжлийн шаардлага хангасан эсэх талаар:
а. ...........-ийн албан тушаалын тодорхойлолтоор Төслийн удирдах нэгжийн зохицуулагч-ийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад Боловсрол: Магистр ба түүнээс дээш,
Мэргэжил: Төслийн ажилтантай холбоотой техникийн салбарын мэргэжилтэй, холбогдох салбарын болон Эдийн засгийн, бизнесийн удирдлагын магистр гэж заасан байна. /3 дугаар хх-ийн 22-26 х/
Хэрэгт ...........-ийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг авагдсан ба Монгол Улсын Сангийн сайдын 2022.01.10-ны өдрийн 6 тоот Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог батлах тухай тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ...........-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц орон тоог баталж, нэгжийн ажилтнуудыг сонгон шалгаруулахыг Төслийн захиралд даалгажээ. /2 дугаар хх-ийн 125 х/
БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2022.01.27-ны өдрийн А/42 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар дээрх төслийн нэгжийн ажилтнуудыг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан байх ба дээрх албан тушаалд М.Н, О.Л нар сонгон шалгаруулалтад оролцсоноос М.Н нь 60 оноо авахаас 50 оноо, О.Л нь 57 оноо авч, ажлын хэсгийн 2022.03.14-ний өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглээр Төслийн зохицуулагч-ийг сонгон шалгаруулах асуудлыг хэлэлцэж, уг албан тушаалд О.Л-г сонгон шалгаруулж, 2022.03.17-ны өдөр 3/1130 дугаар Төслийн зохицуулагчийн тухай гэсэн албан бичгийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлжээ. /2 дугаар хх-ийн 127, 189-192, 204, 205, 223 х/
Дээрх сонгон шалгаруулах ажиллагаа нь БЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016.11.11-ний өдрийн А/85 дугаар Журам батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам-ын дагуу явагдсан байх ба зохигч энэ талаар маргаагүй.
б. Шүүр ажиллагааны хүрээнд хийгдсэн шалгалт нэхэмжлэгчид хамаарах эсэх талаар
БЯ-ны 2023.04.07-ны өдрийн Шүүр ажиллагаа явуулсан тухай илтгэх хуудсаар нийт 13 байгууллагын 480 ажилтан, албан хаагчдын хувийн хэрэг, боловсролын баримт бичиг холбогдох, тушаал шийдвэрийг газар дээр нь очиж нэг бүрчлэн шалгаж үзлэг хийж, хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын судалгааг хавсралтаар гаргасныг тус яамны сайдын 2023.04.07-ны өдрийн 1/1202 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлжээ. /2 дугаар хх-ийн 232, 233-242 х/
Дээрх илтгэх хуудасны хавсралт болох Шүүр ажиллагааны хүрээнд хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дэлгэрэнгүй судалгаа гэх баримтын 26-д
Овог, нэр: О.Л,
Байгууллага: ...........,
Албан тушаал: Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч,
Илэрсэн зөрчил: Мэргэжлийн шаардлага хангаагүй,
Зөрчлийн шалтгаан, үндэслэл: Тус төслийн зохицуулагчаар тухайн салбарын инженер мэргэжилтэй байх шаардлагатай ба тухайн ажилтан нь эм найруулагч, герман хэлний орчуулагч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, удирдлагын магистр зэрэгтэй,
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:Захиргааны ерөнхий хуулийн 27, 29 дүгээр зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулна гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2023.02.08-ны өдөр 49 дүгээр 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай тогтоол гарсан байх ба уг тогтоолын хавсралт болох Авлигатай тэмцэх таван үйл ажиллагаа-ны Шүүр ажиллагаа нь Улс төрд нөлөө бүхий этгээдийн хуль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албан тушаалд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас цэвэрлэх, Төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах,... гэж тусгагджээ. /Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758483267221/
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т Нийтийн албан тушаалтан гэж энэхуулийн 4.1-д заасан этгээдийг, 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна,
4.1.1-д төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан,
4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
4.1.3-т төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
4.1.4-т олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал
4.1.5-д улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
4.1.6-д Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч
4.1.7-д бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч
4.1.8-д эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан,
4.1.9-д Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн гэж тус тус заасан байна.
Эдгээр баримт, хууль тогтоомжид зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн Монгол Улсын Засгийн газраас 2023.02.08-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээ болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023.03.17-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай ХЭГ/595 тоот албан бичиг нь холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтаар томилогдсон хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг төслийн нэгжийн албан хаагчдад хамааралгүй. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа Шүүр ажиллагаа-ны хүрээнд Албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй, хөрөнгө орлогоо мэдүүлээгүй, Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоосон ч нийтийн албанд томилогдсон, томилох эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий этгээд, эсвэл нийтийн албан тушаалтны удирдах болон харьяалах, зохицуулалтад шууд хамаарах салбарт түүний хамаарал бүхий этгээд ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, авилга, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн зэрэг албан хаагчдыг хамруулахаар заасан. Гэтэл дээрх шаардлагыг миний бие зөрчөөгүй байхад Шүүр ажиллагаа-д хамрагдах албан хаагчдын жагсаалтад миний нэрийг оруулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.
5.5. Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан эсэх талаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа Сангийн сайдын 2021.01.11-ний өдрийн 4 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8 дугаар зүйлийн 8.19-д зааснаар талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа нь төсөл арга хэмжээ дуусгавар болсон, эсхүл гэрээт ажил дууссанаар дуусгавар болох, мөн журмын 8.20-д зааснаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг төсөл, арга хэмжээ цаашид хэрэгжихгүй болсон, хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээгээр С буюу хангалтгүй үнэлгээ авсан, ажилтан холбогдох гэрээ, дүрэм журмыг зөрчсөн тухай үндэслэл бүхий албан ёсны мэдээлэл, зөвлөмж хөгжлийн түншээс ирүүлсэн, нөхцөлд цуцлахаар тус тус зохицуулсан.
Гэтэл нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээгээр С үнэлгээ огт авч байгаагүй тул гэрээг сунгахгүй байх үндэслэл байхгүй. Дээрх журмаар талуудын хоорондын харилцааг зохицуулж байгаа тул үүнээс өөрөөр гэрээг сунгахгүй байх боломжгүй.
Мөн журмын 8.16 дахь заалтад Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн зохицуулагч, санхүүгийн, ажилтны хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах, эсхүл хариуцлага тооцох саналыг уг гэрээний хугацаа дуусгавар болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, шаардлагатай бол хөгжлийн түнштэй зөвшилцөнө гэж тус тус заасныг зөрчиж Төслийн удирдах хороогоор хэлэлцүүлэлгүйгээр 2024.01.24-ний өдрийн ... төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох дүгнэлт №02 гэх хууль бус дүгнэлтийг гаргаж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2024.01.26-ны өдрийн 03/276 тооот албан бичгээр хүргүүлсэн.
Гэвч энэхүү хууль бус үйл ажиллагааг Сангийн сайдын баталсан 2021 оны 04 дүгээр тушаалын холбогдох заалтыг хангахгүй гэсэн үндэслэлээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024.02.16-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/850 тоот албан бичгээр зөвшөөрөл олголгүйгээр татгалзан буцаасан боловч уг татгалзсан үндэслэл арилаагүй байхад Барилга, хот байгуулалтын сайдаас Сангийн сайдад дахин хандаж зөвшөөрлийг гаргуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.
Учир нь Монгол Улсын Сангийн сайдын 2024.03.11-ний өдрийн 01/1426 тоот Барилга, хот байгуулалтын сайдад хүргүүлсэн албан бичигт ...Төслийн зохицуулагч нарыг ажлаас чөлөөлөх тухай танай саналд татгалзах зүйлгүй гэсэн байх ба журмын дээрх агуулга бүхий заалт нь гэрээг сунгахгүй байх өөр тохиолдол байж болохгүйг илтгэсэн хаалттай зохицуулалт бус бөгөөд хугацаатай гэрээ дуусгавар болж дахин гэрээ байгуулах эсэх нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талуудын хүсэл зоригт бүрэн үндэслэх ойлголт юм. /1 дүгээр хх-ийн 168 х/
Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан.
Сангийн сайдын 2021.01.11-ний өдрийн 4 дүгээр тушаалын хавсралтаар баталж, 2024.01.03-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлт орсон Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8 дугаар зүйлийн 8.19-д төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох, 8.20-д төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэлүүдийг тус тус тодорхойлжээ. /эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16123489780751&type=3/
Дээрх журмын 8 дугаар зүйлийн 8.19.2-т гэрээний хугацаа дууссан... нөхцөлд төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгохоор зохицуулсан байна.
Талуудын хооронд байгуулсан 2022.11.01-ний өдрийн 2022/501 тоот Төсөл хэрэгжүүлэх ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т гэрээний хугацаа 2022.05.25-ны өдрөөс эхлэн 22.12.31-ний өдрийг дуустал байна, 5 дугаар зүйлийн 5.1-д Хөлсөөр ажиллах гэрээг журмын 8.17-д заасныг үндэслэн 1 жилээс ихгүй хугацаагаар сунгаж болно гэж тус тус тодорхой заасныг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч гарын үсэг зуржээ. /1 дүгээр хх-ийн 141-145 х/
Дээрх зохицуулалтуудаас үзвэл талууд хөлсөөр ажиллах гэрээг 2022.05.25-ны өдрөөс 2022.12.31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулж, ажлын хөлсөнд сард 4,720,000 төгрөг төлөхөөр тохиролцож, захиалагч буюу Барилга хот байгууллатын яам /төсөл хэрэгжүүлэгч байгууллага/ ажилтантай байгуулсан гэрээний хугацааг уг гэрээний 5 дугаар 5.1, болон Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8 дугаар зүйлийн 8.17-д Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг биелэлтийн үнэлгээг үндэслэн гэрээг 1 (нэг) жилээс ихгүй хугацаагаар сунгаж болно гэж тус тус заасны дагуу 2022.12.31-нээс хойш 1 жилээр тооцоход 2023.12.31-ний өдөр дууссан гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий гэж үзэхээр байна.
Иймээс талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллахаар тохиролцсон хугацаа дууссанаар уг гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д зааснаар хуучнаар БЯ-ны Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх шинээр барих төсөл хэрэгжүүлэгч нэгжийн Төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, хөлсөөр ажиллах гэрээг байгуулахыг хариуцагчаас шаардах эрхгүй.
Өөрөөр хэлбэл хугацаатай гэрээний хугацаа дуусахад талууд аливаа хүндэтгэн үзэх үндэслэл шалтгаан тайлбарлахгүйгээр уг гэрээг дуусгавар болгох боломжтой бөгөөд энэ нь иргэний эрх зүйд хугацаа тохирон гэрээ байгуулах үндсэн шалтгаан болдогоороо онцлогтой.
Мөн нэхэмжлэгч О.Л нь хариуцагч ХЯ /хуучнаар БЯ/-нд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа нэгэнт дуусгавар болсон гэж шүүх дүгнэсэн учир талуудын хэн аль нь гэрээг заавал сунгах үүрэг хүлээхгүй тул энэ шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
6.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Лгийн2024.04.09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
7. Хэргийн 1 дүгээр хавтасны 8-71, 128-133, 177-249, 2 дугаар хавтасны 1-76 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй тул шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1-д заасныг баримтлан хариуцагч ХЯ /хуучнаар БЯ/-нд холбогдох ...........-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай О.Л-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Л-гийн 2024.04.09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА