Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2015/00081

 

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

           

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ****** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ****** багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ****** овогт ***** ***** холбогдох

 

Сум хөгжүүлэх сангаас зээлээр авсан зээлийн гэрээний үүргийн 7565622 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 02 сарын 10 ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянбулаг сумын ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь 8000000 төгрөгийн зээл сум хөгжүүлэх сангаас авснаас хойш эргэн төлөлтөөр 880000 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 7120000 төгрөг, зээлийн хүү 445622 төгрөг, нийт 7565622 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтэрсэн тул асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ****** шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Баянбулаг сумын сум хөгжүүлэх сангаас 8000000 төгрөг зээлснээс үлдэгдэл 7565622 төгрөгийг 2015 оны 05 сарын дотор төлж дуусгана гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ***** нь Баянбулаг сумын ******* сум хөгжүүлэх сангаас 8000000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, эргэн төлөх нөхцөлөөр авсан, зохигч талууд энэ талаар маргаангүй байна.

Хариуцагч ***** нь зээлийн 8000000 төгрөгөөс төлөгдөөгүй 7565622 төгрөгийг нэхэмжлэгч Баянбулаг сумын ЗДТГазарт төлөхийг зөвшөөрч, шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагч ***** зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ***** нь зээлийн үлдэгдэл 7565622 төгрөгийг нэхэмжлэгч Баянбулаг сумын ***** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ****** 68000 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч ***** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй .

 

 

  

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ