Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1190

 

 

 

 

 

 

2022              12             15                                       2022/ДШМ/1190

 

А.А, Б.Т, Л.Б, Э.Б, Б.Б,

Н.А, Х.М, О.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

яллагдагч Э.Бгийн өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/2939 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 81 дугаартай эсэргүүцэлд үндэслэн А.А, Б.Т, Л.Б, Э.Б, Б.Б, Н.А, Х.М, О.Э нарт холбогдох 1905049280501 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Бын Т, 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  ганцаараа, ... тоотод оршин суух, /РД:.../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

2. Т овгийн Лын Б, 1979 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, тус дүүргийн ... тоотод түр оршин суудаг, /РД: .../,

3. Б овгийн Эын Б, 1987 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн  хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:ЗЮ87030611/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 714 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 165 дугаар захирамжаар 2 жил 3 сарын хорих ялаас чөлөөлж, сулласан,

4. Б овгийн Бын Б, 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... тоотод оршин суух, /РД:.../,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,

5. Ч овгийн Нгийн А, 1989 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, /РД:.../,

6. Д овгийн Аын А, 1998 оны 8 дугаар сарын 18-ны Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... тоотод оршин суух, /РД:.../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 762 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

7. Б овгийн Хын М, 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 305 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байсан, /РД:.../,

8. П овгийн Огийн Э, 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дархан хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/672 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж тус ялыг эдэлж дууссан, /РД:.../.

Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр, байнга тогтвортой:

-“WD 500 GB" гэсэн бичигтэй төмөр саванд хийсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 156,5047 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 2 дугаар сарын 19нөөс 20-нд шилжих шөнө ... тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

-гэмт хэрэгт хамтран оролцож, Э.Бтай урьдчилан үгсэн тохиолцож, түүгээр дамжуулан худалдаалах зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 8.3148 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер молл төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

-2020 оны 7, 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай нийт 9.3507 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Бд өгсөн,

-2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн оршин суух ... тоот хашааны төмөр шонд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 20,5204 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

-2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 883.75 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор иргэн Б.Хийн иргэний үнэмлэх болон “...” ХХК-ийн kлон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

-2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн ... тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 883.75 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

- “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар Л.Бтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай, 208.82905 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Африкийн Малави Улсаас захиалж, олон улсын буухиа шуудан илгээмжийг /Карго/ ашиглан, Л.Бийн нэр дээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

-улмаар дээрх бодисыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ... тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилах зэргээр зохион байгуулагчаар оролцсон,

Л.Б нь Б.Ттай “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай, 208.82905 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Африкийн Малави Улсаас захиалж, олон улсын буухиа шуудан илгээмжийг /Карго/ ашиглан, Л.Бийн нэр дээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

улмаар дээрх бодисыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ... тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдэхийг гүйцэтгэгчээр оролцсон,

Э.Б нь гэмт хэрэгт хамтран оролцож, Б.Ттай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай нийт 8,3148 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер молл төвийн орчим Б.Таас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, улмаар хадгалсан уг бодисоо худалдаалах зорилгоор хууль бусаар Э.Бд өгч түүнийг 2020 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кинотеатрын орчим худалдаалах зорилгоор хууль бусаар Э.Бийн биед болон ... улсын бүртгэлийн дугаартай Ниссан нөт загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Б.Б нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай нийт 9.3507 грамм жинтэй “мөс" нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар 2020 оны 7, 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Таас олж авсан,

улмаар Н.Атай урьдчилан үгсэн тохиролцож, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...” задгайд байрлах түр оршин суух гэрээсээ уг сэтгэцэд нөлөөт бодисоос худалдаалах зорилгоор 0.6962 граммыг хууль бусаар А.Аад өгч, түүгээр уг бодисоо тээвэрлэх ... улсын дугаартай Тоёота кровн загварын автомашин өгөх, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” ХХК-ний орчим нуун байршуулах зэргээр гэмт хэргийн хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчийн үүрэгтэй оролцсон,

мөн үргэлжилсэн үйлдлээр Н.А, Х.М нартай бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцож, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...” задгайд байрлах түр оршин суух гэртээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Н.А нь Б.Б, А.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай нийт 0,6962 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...” задгайд байрлах түр оршин суух гэрээсээ худалдаалах зорилгоор Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” ХХК-ийн орчим нуун байршуулахаар хууль бусаар А.Аад өгсөн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Х.М нартай бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцож, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...” задгайд байрлах түр оршин суух гэртээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

А.А нь Б.Б, Н.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай нийт 0,6962 грамм жинтэй “Мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...” задгайд байрлах түр оршин суух Н.А, Б.Б нараас худалдаалах зорилгоор буюу Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” ХХК-ийн орчим нуун байршуулахаар хууль бусаар олж авч, ... улсын бүртгэлийн дугаартай Тоёота кроан загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, улмаар уг бодисоо 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

Х.М нь Н.А, Б.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг олох арга замыг заах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчийн үүрэгтэйгээр, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамин агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...” задгайд байрлах Н.А, Б.Б нарын гэрт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

О.Э нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 0,8149 грамм жинтэй “өвс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар,

Л.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар,

Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Н.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Х.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

О.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газарт А.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 2106 02626 1764 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс тухайн хэргийг энэ хэрэгтэй нэгтгэн шалгаж, хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. Түүнчлэн, яллагдагчийн өмгөөлөгч Мөнхгэрэлээс яллагдагч Э.Бг гэрч Баярбаттай нүүрэлдүүлэн мэдүүлэг авч, тэдгээр нь бие биеэ таньдаг эсэхийг тодруулах, мөн тухайн төрлийн мансууруулах бодис худалдан авсан, худалдсанд холбогдох дансны орлого, зарлагын гүйлгээ зэргийг шалган тогтоох шаардлагатай гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй, эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч А.А нь Баянзүрх дүүргийн прокурорын газраас “...бусадтай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бусдын эд зүйлийг хүч хэрэглэж, илээр, хууль бусаар авсан...” гэх үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтойгоос гадна шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээний дотор оногдуулах бүрэн боломжтой юм. Түүнчлэн яллагдагч А.Аад холбогдох өөр төрлийн хэргийг нэгтгэн шалгуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж хуульчилсан. Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, үнэн зөв хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг хавтаст хэрэгт тусгаж, тэдгээрийг нэгтгэн дүгнэсэн буюу яллагдагч А.А нарт холбогдох нэр бүхий 8 хүнд яллах дүгнэлт үйлдэж хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт Э.Бгийн хаан банкны 5037618664 дугаартай дансны хуулга, тус дансруу мөнгө шилжүүлсэн сэжигтэй гүйлгээнүүд /6хх 182-190, 8хх 117-119/, гэрч Ч.Баярбатын ”...Би Б.Тыг огт танихгүй ээ. Харин Бг танина. Бтай Мөрөн /утас:93330222, Мөрөн гэдгээс өөр зүйл мэдэхгүй ээ/ гээд өөрийнхөө найзаар дамжуулж 2019 оны зун танилцаж байсан. ...Би 2019 оны 9 дүгээр сарын үеэр байхаа сар өдрийг нь нарийн санахгүй байна. Э.Бтай гар утсаар нь өөрийнхөө 99452693 дугаараас холбогдож байгаад “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис 4-5 удаа худалдаж авч байсан. Би Бгийн утасны дугаарыг санахгүй байна. Тэгээд би өөрөө карт, данс ашигладаггүй болохоор гудамжинд явж байгаа танихгүй хүний картыг гуйгаад оронд нь 3.000 төгрөг өгөөд дансыг нь ашиглаж Б руу мөнгө шилжүүлдэг байсан. Би Б руу 1 грамм хэмжээтэй “мөс” гэх бодисыг 1.000.000 төгрөгөөр бодож авдаг байсан. ...” гэсэн мэдүүлэг /5хх 249-250/ болон бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна гэж хуульчилсан бөгөөд А.Баярбатыг шүүх хэлэлцүүлэгт оролцуулж мэдүүлэг авах боломжтой, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм. Иймд хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн хуулийн заалтад нийцээгүй, шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. ...” гэв.

Яллагдагч Э.Бгийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхээс А.Аын эрх зүйн байдал дордож байна гэх дүгнэлтийг хийсэн. Баярбат гэх хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад “1 сая төгрөгөөр 4-5 удаа худалдаж авсан” гэж мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлыг үндэслээд Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдад худалдан борлуулсан гэж зүйлчилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд эх сурвалжаа зааж өгч чадахгүй бол нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй гэж заасан. Баярбат гэх хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад ингэж мэдүүлсэн бол шүүх хуралдаанд оролцуулахаар энэ хүн үүнийгээ л ярина. Хүний картыг ашиглаад Бгийн данс руу мөнгө шилжүүлсэн гэдэг. Хавтас хэрэгт Бгийн данстай холбоотой асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжиг бүхий гүйлгээнүүд гээд байдаг. Сэжиг бүхий гүйлгээг данстай нь тулгах юм бол Баярбатын мэдүүлэг үндэслэлтэй гэдэг нь эргэлзээтэй болно. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Баянзүрх дүүргийн прокурорын газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж  буй А.А нарт холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болон энэ хэргийг нэгтгэн шалгах,

- яллагдагч Э.Бг гэрч Баярбаттай нүүрэлдүүлэн мэдүүлэг авах,

- мансууруулах бодис худалдан авсан, худалдсанд холбогдох дансны орлого, зарлагын гүйлгээг шалгах гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Хэргийг прокурорт буцаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.А нарыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2106 02626 1764 дугаартай хэргийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс энэ хэрэгтэй нэгтгэн шалгах гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин яллагдагч Э.Бг гэрч Баярбаттай нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, мансууруулах бодис худалдан авсан, худалдсанд холбогдох дансны орлого, зарлагын гүйлгээ зэргийг шалган тогтоох гэсэн ажиллагаанд нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэлтээр шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд энэ талаар бичсэн прокурор Г.Цогтгэрэлийн эсэргүүцлийг үндэслэлтэй үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасан тул яллагдагчтай нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааг заавал хийх ажиллагаа гэж үзэхгүй юм.

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн хэрэг нэгтгэх үндэслэлийг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн “...Нүүрэлдүүлэн байцаах шаардлагагүй, дансны хөдөлгөөний баримтууд хэрэгт байгааг үнэлэх боломжтой. ...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/2939 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай. 

2. Хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                             Т.ШИНЭБАЯР