Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2015/00020/И |
Дугаар | 131/ШШ2015/00083 |
Огноо | 2015-02-23 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2015/00083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ***** тоотод оршин суух ****** овогт ***** ****** нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******-р баг *****-р гудамж ***** тоотод оршин суух **** овогт ****** ****** холбогдох
Түрээсийн төлбөр 1.440.000 төгрөг, дугуйны үнэ 60.000 төгррөг нийт 1.500.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
****** 2014 оны 04-р сарын 11-ний өдрөөс эхлэн дугуй засвараа сар бүрийн 240.000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ хийсэн. Уг түрээслэгч нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. 2014 оны 04-р сарын түрээсийг тохиролцсоноор өгсөн. Түүнээс хойш 2014 оны 05-р сараас 2014 оны 11-р сарыг хүртэлх түрээсийн мөнгийг өгөөгүй. Нийт 6 сарын түрээсийн мөнгө 1.440.000 төгрөг бөгөөд түрээслэхэд хамт өгсөн дугуй 4 ширхэг тус бүрийн үнэ 15.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би **** 2014 оны 4 сарын 11-ний өдөр 1 сарын хугацаатай сарын 240000 төгрөгөөр Есөн-Эрдэнэ захын хойно байрлах дугуй засварын газраа түрээслүүлэхээр гэрээ байгуулж нэг цонхны нотариатчаар батлуулсан. Б.Зоригоо нь дугуй засаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ашиг орлого олж байсан. 2014 оны 4 дүгээр сарын түрээсийн мөнгө өгсөн, өөр мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Түрээсэлж байсан газар нь өөр барилга баригдана гэж яригдаж байсан ч нүүлгэх гэсэн шаардлага тавиагүй. Тэр газар нь түрээсийн газар байсан. Сарын 60.000 төгрөгийн түрээсийг би Есөн-Эрдэнэ захад тушаадаг байсан. Тэгээд би **** уулзаад засварын газраа нүүлгээд Онцгой байдлын ард талд очоотох гэсэн чинь үгүй байрлал муутай газар байна. Ашиг олохгүй би нүүлээ гэж хэлээд 10 мянгатруу нүүсэн. Тэндээсээ ашиг олохгүй байна гэж хэлээд 8-р сард амьчуулруу нүүсэн. Олон удаа очиж уулзсан, очиж уулзах болгондоо утсан дээрээ бичлэг хийж хадгалдаг байсан. Удалгүй өгнө гэж хэлдэг байсан. Удаа дараа уулзаад мөнгө өгөхгүй болохоор нь би зар өгч дугуй засварын газраа зарахаар болсон. Гэтэл ***** зар явуулхаа зогсоочих найз нь худалдаж авна, удалгүй мөнгийг өгнө гэсэн, тэгэхээр итгээд зар явуулахаа больсон. Сүүлдээ надаас зугтаагаад байдаг болсон. Би өвөл идэшний үеээр уулзаад найздаа нэг идэш өгчих хоёулаа тэгээд тохиролцоё гэсэн чинь одоо боломж алга, дараа мөнгийг чинь заавал өгнө гэж хэлсэн. Нэг очиж уулзсан чинь засварын газрын оронд миний машиныг ав гээд байсан. Машиныг унаж үзсэн чинь нэлээд дуу орсон, муу Соната-2 маркын машин байсан болохоор би аваагүй. Надад засварын газраа ав гэж нэг ч удаа хэлж байгаагүй. ***** нь төлөх чадвартай. Өөрөө Хонгорын зориг гээд такси хоршооны захирал, авгай нь бас ногоон аксент унадаг. 2 машинтай боломжтой хүмүүс байгаа гэв.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ****** дугуй засвар түрээслэн ажиллаж гэрээ 2014 оны 04 сарын 18- нд хийсэн. Уг өдрөөс 2014 оны 05 сарын 11-ний өдрийг хүртэл сарын хугацаатай гэрээ хийн ажиллаж уг хугацаанд төлбөр тооцоог хийсэн. Уг ажлын байр нь байрлаж байсан газраасаа хөөгдөн ажиллах боломжгүй болж ***** ав гэсэн боловч аваагүй. Уг дугай засварыг би худалдан авах гэж байгаад мөнгө бүтээгүй. Энэ дугуй засварыг би өөрийн зардал мөнгөөр нүүлгэн Арванмянгатад тавьсан боловч орлого орохгүй байхаар нь ав гэж ***** хэлсэн. Ажилтай байна байж бай гээд өөрөө багжаа аваагүй. Мөн би 4-11-1-д авчраад 12 хоног ажиллаад хүүхдийн бие муудан эмчилгээнд явсаар одоо хүртэл ажиллаагүй тул би энэ хүнд хоосон түрээсийн мөнгө өгч чадахгүй. Саяхан би 300.000 төгрөг өгье энэ засвараа ав гэсэн ч аваагүй. Би энэ засварт түрээсийн мөнгө өгөх үндэслэл байхгүй харин би одоо засварыг авах санал тавьж машинаа өгөөд солих боломж байна. Надад өөр өгөх юм байхгүй. Үнэн зөвийг олж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ***** нь ****** холбогдох түрээсийн төлбөр, дугуйны үнэ 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
***** нь 2014 оны 04 сарын 18-ны өдөр ***** түрээсийн гэрээ байгуулж дугуй задлагч, комприссёр, пүрш агшаагч, гагнуурын аппрад, 5 тонны домкрад, 2*3 хэмжээтэй ажлын байр зэргийг шилжүүлэн өгчээ.
Хариуцагч ****** нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг нь тайлбарлаж өгсөн байна.
Зохигчид түрээсийн гэрээний хугацааг 1 сарын хугацаатай байгуулсан боловч гэрээний хугацааг сунгах нөхцөлийн талаар гэрээнд тусгаагүй байна. Нэхэмжлэгч
Хариуцагч ****** шүүх хуралдааны товыг 2015 оны 2 дугаар сарын өдөр мэдэгдэх хуудасаар шүүгчийн туслах ******* Баянхонгор сумын 4-р баг 7-р гудамж 18 тоот хаягт өөрөө очиж мэдэгдсэн байна. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Байрлаж байсан газраасаа хөөгдсөн. Өөр газар аваачиж байрлуулж ажиллаад орлого олохгүй байсан. ***** ав гэсэн боловч аваагүй учир би түрээсийн мөнгө өгөх үндэслэл байхгүй гэж тайлбарладаг боловч энэ тайлбар, татгалзал нь түүнийг хариуцалгаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч ****** түрээсийн гэрээний төлбөр 1.440.000 төгрөг дугуйны үнэ 60.000 төгрөг нийт 1.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****** олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.949 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч ***** улсын тэмдэгтийн хураамжид 38.949 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч талууд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ