Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2015/00084

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын *****-р багт оршин суух, эрэгтэй, ****** регистрийн дугаартай, ******* овогт ***** ****** нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ****** тоотод оршин суух, эрэгтэй, **** регистрийн дугаартай, ***** овогт ****** ******* холбогдох

Сургалтын төлбөр нийт 6900000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эцэг ***** нь 2009 оны шүүхийн шийдвэрээр намайг оюутан болохоор сургалтын төлбөр төлье гэж ээж ***** тохиролцсон гэсэн. 2014 онд би МУИС-ийн БИС-ийн иргэний болон үйлдвэрлэлийн барилгын инженерийн ангид элсэн орсон юм. 2014 оны сургалтын төлбөр 1800000 төгрөг, байрны мөнгө 500000 төгрөгийг төлсөн боловч энэ жил өөрсдөө аргалчих гээд төлөөгүй. Ээж маань одоо зүрх, артерийн даралт өвчний улмаас группэд байдаг, эгч маань ХААИС-д оюутан учир төлбөр төлж чадахгүй байгаа. Иймд эцэг ******* 2015 оноос 2017 онуудын сургалтын төлбөр нийт 6900000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ****** 2015 оны сургалтын төлбөрийг 2015 оны 03 сарын 01-ний өдөр, 2016, 2017 онуудын сургалтын төлбөрийг жил бүр сургуулийн дансруу нь хийнэ гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** нь хариуцагч **** 2015 оноос 2017 онуудын сургалтын төлбөр нийт 6900000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ****** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжилсэн нийт сургалтын төлбөрийн 6900000 төгрөгийн 2015 оны сургалтын төлбөр 2400000 төгрөгийг 2015 оны 03 сарын 01-ний өдөр, 2016, 2017 онуудын сургалтын төлбөрийг тухайн онуудын 10 сарын 01-ний өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125350 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 62675 төгрөгийг, төрийн сангийн данснаас 62675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ***** нэхэмжлэгч ****** 2015 оноос 2017 онуудын сургалтын төлбөр төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 62675 төгрөгийг, төрийн сангийн данснаас 62675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ