Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2015/00085

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ***** **** тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ****** ****** нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын **** *** тоотод суух, эрэгтэй, ****** регистрийн дугаартай, ***** овогт ****** ****** холбогдох

3250000 гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2015 оны 02 сарын 17-ний өдөр хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Магсаржав ****** 2500000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. 2014 оны 12 сарын 23-нд 14 хоногийн хүү 250000 төгрөг, хоногийн хүү 262500 төгрөг өгч 14 хоног сунгуулсан. Түүнээс хойш ****** нь ямар нэгэн төлбөр хийгээгүй тул зээлдүүлсэн 2500000 төгрөг, хүү 750000 төгрөг, нийт 3250000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ****** 3250000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ****** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3250000 төгрөгийг 2015 оны 03 сарын 11-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66949 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 33475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ***** нэхэмжлэгч ****** 3250000 төгрөгийг 2015 оны 03 сарын 11-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ***** улсын тэмдэгтийн хураамжид 33475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 33475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ