Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00080/И |
Дугаар | 131/ШШ2015/00088 |
Огноо | 2015-02-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 131/ШШ2015/00088
Хүсэлт гаргагчийн татгалзлыг батлах тухай
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын **** тоотод оршин суух, эjэгтэй, ******** овогт ****** ****** нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгоыг хүссэн хүсэлтийг 2015 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хүрээмарал сумын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1992 оны 10 сарын 05-ны өдрөөс Хүрээмарал сумын татварын байцаагчаар томилогдон 2002 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Биеийн байдлын улмаас 2002 оны 06 сарын 01-ний өдөр группэд ороод 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт орох гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт олдоогүй учир улсад ажилласан жилээс хасагдсан. Иймд 1992 оны 10 сарын 05-ны өдрөөс 2002 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 01 сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт орох гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байна гэсэн. Баянхонгор аймгийн архив, нийгмийн даатгал, татварын хэлтсээс лавлагаа авах гэтэл ямар нэгэн баримт гарч ирээгүй тул шүүхэд ажилласан жил тогтоолгох хүсэлт гаргасан. Гэтэл сая нийгмийн даатгалын тэтгэвэрийн байцаагчтай уулзахад 1992 оноос 1995 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт гарсан. Шүүхээс 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн тогтоохгүй гэсэн. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож өгнө үү. Шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагагүй болсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ****** ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч ******** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан талаар шүүхэд бичгээр мэдэгдэж,байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар төрийн сангийн данснаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 зааснаар Хүсэлт гаргагч ***** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар төрийн сангийн данснаас 35100 төгрөгийг гаргуулж, хүёэлт гаргагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ