Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2015/00089

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн **** багт оршин суух, эмэгтэй, **** тоот регистрийн дугаартай, **** овогт ***** ****

Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2014 оны 12 сарын 22ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь 1962 онд төрсөн. 1981 оноос 1982 оныг дуустал хугацаанд Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн эхчүүдийн байр, зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа тул 1981 оноос 1982 оныг дуустал Улаан туг нэгдэлд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ***** ****** итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. ***** 1981 оноос 1982 оныг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн эхчүүдийн байр, зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан тул ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 09 сарын 25-ны өдрийн 898 дугаар лавлагаа, үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ***** ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

***** нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1984 оны 02 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн эхчүүдийн байр, зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь , Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 09 сарын 25-ны өдрийн 898 дугаар лавлагаа, хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн овог засвартай тул үнэлэх боломжгүй.

Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** ****** 1981 оны 09 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн эхчүүдийн байр, зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

 3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ