Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00067/И |
Дугаар | 131/ШШ2015/00091 |
Огноо | 2015-02-27 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2015/00091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг дахь ***** хүсэлттэй
****** эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2015 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 07 сарын 23-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн 6-р багийн 12-р гудамж 01 тоотод оршин суух ***** овогт ****** ****** хүүхдийн тэтгэлэг гаргуулж, ****** олгохоор шийдвэрлэсэн боловч төлбөр төлөгч Р.Баттөмөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад учруулж, заасан хаягтаа байхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч олдохгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 07 сарны 23-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр ***** **** хүүхдийн тэтгэлэг гаргуулан ***** олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч ****** шүүхээс заагдсан хаяг Баянхонгор аймгийн Жинст сумын **** багт оршин суудагггүй, Баянхонгор сумын ******* тоот хаягт шилжсэн гэх боловч хаягт бүртгэлтэй боловч хаяг дээрээ оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх боломжгүй байгаа тул ***** ***** эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 07 сарын 23-ны өдрийн 382 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын тамгын газрын 2014 оны 06 сарын 27-ний өдрийн 100 дугаар албан бичиг, Баянхонгор сумын 4-р багийн засаг даргын 2014 оны 08 сарын 13-ны өдрийн 06/0844 тоот албан бичиг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянхонгор аймаг дахь****** ***** ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ****** нь Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 07 сарын 23-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр ***** хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэж, ****** регистрийн дугаартай, ****** овогтой ***** ****** хаягийг Баянхонгор сумын ******-р багийн ****-р гудамж ***** тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлсон байна.
Төлбөр төлөгч **** нь Баянхонгор аймгийн Жинст сумын *****р багт оршин суудаггүй талаарх Жинст сумын Засаг даргын тамгын газрын 2014 оны 06 сарын 27-ний өдрийн 100 дугаар албан бичиг, Баянхонгор сумын *****-р багт оршин суудаггүй талаарх Баянхонгор сумын 4-р багийн засаг даргын 2014 оны 08 сарын 13-ны өдрийн 06/0844 тоот албан бичгийг хавсаргасан байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч Баянхонгор аймгийн ***** нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д заасныг баримтлан ****** регистрийн дугаартай,****** овогтой **** ***** эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай..
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ