Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00012/И |
Дугаар | 131/ШШ2015/00092 |
Огноо | 2015-02-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2015/00092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум ***-р баг *****-р гудамж ****** тоотод оршин суух ***** овогт ****** ******/регистрийн дугаар: ******/-ын нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 23 сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******, нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 11-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуульд байрын багшаар 1990 оны 12 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал тус сургуулийн дотуур байрын гал зууханд бэлтгэгч тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар №028359 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014.11.27-ны өдрийн 1024 тоот лавлагаа, гэрч ****, ****** нарын мэдүүлэг , фото зураг болон үзлэг хийсэн тэмдэглэл, №542224 Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, хүүхдүүдийн төрсний лавлагаа болон гэрчилгээний хуулбарууд, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******** нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
***** нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуулийн байрын багшаар, 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд гал зууханд бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан болох нь №028359 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014.11.27-ны өдрийн 1024 тоот лавлагаа, гэрч ****, ***** нарын мэдүүлэг , фото зураг болон үзлэг хийсэн тэмдэглэл, №542224 Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийн төрсний лавлагаа болон гэрчилгээний хуулбарууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Харин хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1994 онд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд гал зууханд бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ***** 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуулийн байрын багшаар, 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд гал зууханд бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2.Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1994 онд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал зууханд бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т -д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ : Ч.БАЙГАЛМАА