Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00048/И |
Дугаар | 131/ШШ2015/00093 |
Огноо | 2015-02-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2015/00093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот ***** амины орон сууц гудамж ****** тоотод оршин суух ****овогт ***** ******/регистрийн дугаар: ******/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 01 сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ.
Миний 1985-1995 оны хооронд зам ашиглалтын конторт эдийн засагч, нябо, мастераар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ***** 1985-1995 оны хооронд зам ашиглалтын конторт эдийн засагч, нябо, мастераар ажиллаж байсныг, хэрэгт хавсаргасан материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар №090705 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014.09.18-ны өдрийн 879 тоот лавлагаа, Авто замын ерөнхий газрын харъяа Баянхонгор аймгийн зам барилга ашиглалтын ангийн даргын 1987 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 80 тушаал, 1989 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №72 тушаал, БНМАУ-ын Зам тээвриийн яамны харъяа Баянхонгор аймгийн зам барилга ашиглалтын конторын даргын 1991 оны 06 дугаар 05-ны №78 тушаал, БНМАУ-ын Авто замын нэгтгэлийн харьяа Баянхонгор аймгийн “Жим” компанийн захирлын 1992 оны 04 дүгээр 06-ны өдрийн №35 тушаал, 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №42 тушаал, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *** нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
****** нь 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн зам ашиглалтын конторт эдийн засагчаар, 1987 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал, Баянхонгор аймгийн зам ашиглалтын конторт туслах нягтлан бодогчоор, 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн зам ашиглалтын конторт мастераар, 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал “Жим” компанид эдийн засагчаар ажиллаж байсан болох нь №090705 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014.09.18-ны өдрийн 879 тоот лавлагаа, Авто замын ерөнхий газрын харъяа Баянхонгор аймгийн зам барилга ашиглалтын ангийн даргын 1987 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 80 тушаал, 1989 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №72 тушаал, БНМАУ-ын Зам тээвриийн яамны харъяа Баянхонгор аймгийн зам барилга ашиглалтын конторын даргын 1991 оны 06 дугаар 05-ны №78 тушаал, БНМАУ-ын Авто замын нэгтгэлийн харьяа Баянхонгор аймгийн “Жим” компанийн захирлын 1992 оны 04 дүгээр 06-ны өдрийн №35 тушаал, 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №42 тушаал, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч **** 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн зам ашиглалтын конторт эдийн засагчаар, 1987 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал, Баянхонгор аймгийн зам ашиглалтын конторт туслах нягтлан бодогчоор, 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн зам ашиглалтын конторт мастераар, 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал “Жим” компанид эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т -д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ : Ч.БАЙГАЛМАА