Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00010/И |
Дугаар | 131/ШШ2015/00094 |
Огноо | 2015-02-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2015/00094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын **** тоотод оршин суух **** овогт **** **** нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ.
Миний 1978-1987 оны хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ***** 1978-1987 оны хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Ургац” нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон учир ажиллаж байх үедээ авч байсан шагнал болон хамт ажиллаж байсан гэрч нарыг асуулгасан. Иймд хэрэгт хавсаргасан материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэв..
Шүүх хуралдаанаар Баянхонгор амйгийн архивын тасгийн 2014.12.23-ны өдрийн 1073 тоот лавлагаа, 1980 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Ургац” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын №50 тогтоол, 1985 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Ургац” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын №55 тогтоол, 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Ургац” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын №16 тогтоол, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд бригадын бага сургуулийн эрхлэгчийн 1982 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №6 дугаартай тушаалын хуулбар, №413549 Монголын Үйлдвэрчний эвлэлийн эвлэлийн батлахын хуулбар, жуух бичиг, баярын бичиг, хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ***** нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
***** нь 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Ургац” нэгдлийн 4-р бригадад малчнаар, 1982 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд бригадын бага сургуульд угаагчаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014.12.23-ны өдрийн 1073 тоот лавлагаа, 1980 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Ургац” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын №50 тогтоол, 1985 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Ургац” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын №55 тогтоол, 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Ургац” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын №16 тогтоол, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд бригадын бага сургуулийн эрхлэгчийн 1982 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №6 дугаартай тушаалын хуулбар, №413549 Монголын Үйлдвэрчний эвлэлийн эвлэлийн батлахын хуулбар, жуух бичиг, баярын бичиг, хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ***** нь 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Ургац” нэгдлийн 4-р бригадад малчнаар, 1982 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд бригадын бага сургуульд угаагчаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т -д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ : Ч.БАЙГАЛМАА