Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0293

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У.Н

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Г

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н, Э.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалын У*******гийн Н*******ад албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан заалтыг хүчингүй болгуулж, мөнгөн урамшууллыг нөхөн олгохыг даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалын У*******гийн Н*******ад албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан заалтыг хүчингүй болгуулах, мөнгөн урамшууллыг нөхөн олгохыг даалгах шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай **** дугаар тушаалаар гэмт хэргийн дуудлага, мэдээллийг хүлээн авч зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах замаар гэмт хэргийг илрүүлэх, нотолбол зохих байдлуудыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг хангалгүй явуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэн албан тушаалын сарын үндсэн цалинг 3 /гурав/ сар 20 /хорин/ хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.

2.2. Нэхэмжлэгч У.Ндыг маргаан бүхий захиргааны актаар 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүн нас барсан гэмт хэргийн хэргийн газарт бүрэлдэхүүн ахалж ажиллахдаа алдаа дутагдал гаргасан гэж үндсэн цалинг 3 сарын 20 хувиар бууруулсан нь үндэслэлгүй. гэж, хариуцагчаас ... Нэхэмжлэгч У.Нд нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүн нас барсан гэмт хэргийн хэргийн газарт бүрэлдэхүүн ахалж ажиллахдаа алдаа дутагдал гаргасан бөгөөд энэ нь хэргийн газарт хийсэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлогдож байгаа тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй гэж маргажээ.

2.3.Тус шүүх У.Ндаас гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалын У*******гийн Н*******ад албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан заалтыг хүчингүй болгуулах, мөнгөн урамшууллыг нөхөн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Нд надад 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус аймгийн **** сум Олон овоо багт бусдад зодуулсан байдалтай хүн нас барсан гэмт хэргийн дуудлага мэдээллийг хүлээн авч зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэргийг илрүүлэх, нотолбол зохих байдлуудыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг хангалтгүй явуулсан үндэслэлээр албан тушаалын сарын үндсэн цалинг 3 /сар/ 20 /хорь/ хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Б*******ын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэж өөрт холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Амь хохирогч нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг тухайн үед бусадтай маргалдсан гэх дуудлагаар ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр очсон. Иргэний амь нас хохирсон хэрэгт цагдаагийн алба хаагч холбоотой байж болзошгүй байна гэсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг хүлээн аваад тус Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Нд миний бие шуурхай бүрэлдэхүүнийг ахалж хэргийн газарт мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Б, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.А болон шүүх шинжилгээний албаны шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр очиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулж ажилласан.

Дээрх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг хүлээн аваад 2023 оны 08 дугаар сарын 12-14-ний өдөр хүртэл 3 хоногийн хугацаанд дараах ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: 1. Хэргийн газарт анх 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 14 цагт очиж хэргийн газрын үзлэг хийж эхэлсэн бөгөөд 16 цаг 16 минутад дуусгасан.

2.Гэрч Г.О, Ч.О, Э.Б, Д.М, В.Э, А нараас мэдүүлэг авсан.

3.Амь хохирогч Б.Ц үхлийн шалтгаан тогтоох задлан шинжилгээ хийхэд оролцсон.

4.Хэрэг гарсан орой дуудлагаар очсон гэх ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ш. Иххэт сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.О мэдүүлэг авч, дуудлага мэдээлэлд унаж очсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн.

5.Холбогдогч Б.Ш, Г.О нарын хэрэг учрал болох үед өмсөж байсан хувцсыг Дорноговь аймгийн Иххэт сумаас очиж хураан авч хүчинтэйд тооцуулсан.

6.Прокурорын зөвшөөрлөөр амь хохирогч Б.Ц гар утасны биллийг гаргуулж авсан.

7.Гэрч Д. М мэдүүлгийг газар дээр нь шалгасан.

8.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцуулж Шүүх шинжилгээний ерөнхий газарт бүтэц ДНХ тогтоолгохоор хүргүүлсэн.

9.Гэрч В.Э гар утсанд үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцуулсан.

10.Холбогдогч Б.Ш, Г.О нарыг 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүгчийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

11.Амь хохирогч Б.Ц сүүлийн 3 хоногийн зам маршрутыг шалгаж тогтоосон.

12.Мөрдөн байцаалтын хэргийг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн.

Эдгээр ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл журмаар шуурхай явуулсан байхад 2023 оны 08 дугаар сарын 29 ний өдрийн ******* дугаарын мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч У. Н******* надад ЦЕГ-ын даргын 2023 оны 08 дугаар сарын 28 ний өдрийн **** дугаартай тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.2, цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4 дэх заалтыг тус тус баримтлан албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан тухай мэдэгдсэн.

Би гэмт хэргийн дуудлага мэдээллийг хүлээн авч зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэргийг илрүүлэх, нотолбол зохих байдлуудыг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулсан гэж үзэж байна. Дээрх тушаалаар сарын үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл оногдуулснаар сарын үндсэн цалингаас сард 617600 /зургаан зуун арван долоон мянга зургаан зуун мянга/ төгрөг, 3 сарын хугацаанд 1.852.800 /нэг сая найман зуун тавин хоёр мянга найман зуун мянга/ төгрөг хасагдаж, мөн сахилгын шийтгэлтэй тул ЦЕГ-аас "ёс зүйн төлбөртэй сургалт"-д 51.000 төгрөг төлж хамрагдсан, сургалтад хамрагдсан өдрийн цалинг хасаж тооцдог, улмаар улирлын ажлын үр дүнгээр 40 хүртэл хувиар олгогддог мөнгөн урамшуулал сахилгын шийтгэл хүлээсэн үндэслэлээр 2023 онд олгогдоогүй, бусад нэмэгдлүүд буурч миний эрх ашиг зөрчигдөж байна.

Мөн сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаанд ямар нэгэн шагнал, урамшуулал, цалингийн нэмэгдэл олгогдохгүй, албан тушаал дэвших, албан тушаалын нөөцөд орох эрх хаагдаж, цаашилбал цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоход тэтгэврийн хэмжээ буурах зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно.

Дээрх хэргийн яллагдагч Б.Ш Г.О нарт холбогдох 000000 дугаартай эрүүгийн хэрэг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд буюу сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 30 хоногийн дотор "Төрийн Жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам"- ын 8.2 т заасан үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэсэн үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/Ш32023/0000 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, мөн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000 дүгээр тогтоолоор "Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн "Сахилгын шийтгэл оногдуулах тухай" **** дугаар тушаалыг гомдлын шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд Төрийн албаны тухай хууль тогтоомж болон Цагдаагийн албаны тухай хууль зөрчөөгүй болохыг тогтоосугай" гэж шийдвэрлэсэн.

Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэнэ үү. гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа У. Н******* надад 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус аймгийн ****** сум Олон овоо багт бусдад зодуулсан байдалтай хүн нас барсан гэмт хэргийн дуудлага мэдээллийг хүлээн авч зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэргийг илрүүлэх, нотолбол зохих байдлуудыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг хангалтгүй явуулсан үндэслэлээр албан тушаалын сарын үндсэн цалинг 3 /сар/ 20 /хорь/ хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Б 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэж өөрт холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Амь хохирогч нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг тухайн үед бусадтай маргалдсан гэх дуудлагаар ***** сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр очсон. Иргэний амь нас хохирсон хэрэгт цагдаагийн алба хаагч холбоотой байж болзошгүй байна гэсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг хүлээн аваад тус Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Нд шуурхай бүрэлдэхүүнийг ахалж хэргийн газарт мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Б, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.А болон шүүх шинжилгээний албаны шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр очиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулж ажилласан. Дээрх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг хүлээн аваад 2023 оны 08 дугаар сарын 12-14-ний өдөр хүртэл 3 хоногийн хугацаанд дараах ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн.

Үүнд: 1. Хэргийн газарт анх 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 14 цагт очиж хэргийн газрын үзлэг хийж эхэлсэн бөгөөд 16 цаг 16 минутад дуусгасан.

2.Гэрч Г.О, Ч.О, Э.Б, Д. М, В.Э, А нараас мэдүүлэг авсан.

3.Амь хохирогч Б.Ц үхлийн шалтгаан тогтоох задлан шинжилгээ хийхэд оролцсон.

4.Хэрэг гарсан орой дуудлагаар очсон гэх ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ш, Иххэт сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.О нараас гэрчийн мэдүүлэг авч, дуудлага мэдээлэлд унаж очсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн.

5.Холбогдогч Б.Ш, Г.О нарын хэрэг учрал болох үед өмсөж байсан хувцсыг Дорноговь аймгийн Иххэт сумаас очиж хураан авч хүчинтэйд тооцуулсан.

6.Прокурорын зөвшөөрлөөр амь хохирогч Б.Ц гар утасны биллийг гаргуулж авсан.

7.Гэрч Д.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан.

8.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцуулж Шүүх шинжилгээний ерөнхий газарт ДНХ бүтэц тогтоолгохоор хүргүүлсэн.

9. Гэрч В.Э гар утсанд үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцуулсан.

10.Холбогдогч Б.Шр, Г.О нарыг 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүгчийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

11.Амь хохирогч Б.Ц сүүлийн 3 хоногийн зам маршрутыг шалгаж тогтоосон.

12.Мөрдөн байцаалтын хэргийг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн.

Эдгээр ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл журмаар шуурхай явуулсан байхад 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаарын мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч У.Нд надад ЦЕГ-ын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаартай тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.2, цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4 дэх заалтыг тус тус баримтлан албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан тухай мэдэгдсэн. Үүнийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Гэмт хэргийн дуудлага мэдээллийг хүлээн авч зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэргийг илрүүлэх, нотолбол зохих байдлуудыг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулсан гэж үзэж байна. Дээрх тушаалаар сарын үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл оногдуулснаар сарын үндсэн цалингаас сард 617,600 /зургаан зуун арван долоон мянга зургаан зуун мянга/ төгрөг, 3 сарын хугацаанд 1.852.800 /нэг сая найман зуун тавин хоёр мянга найман зуун мянга/ төгрөг хасагдаж, мөн сахилгын шийтгэлтэй тул ЦЕГ-аас ёс зүйн төлбөртэй сургалт"-д 51.000 төгрөг төлж хамрагдсан, сургалтад хамрагдсан өдрийн цалинг хасаж тооцдог, улмаар улирлын ажлын үр дүнгээр 40 хүртэл хувиар олгогддог мөнгөн урамшуулал сахилгын шийтгэл хүлээсэн үндэслэлээр 2023 онд олгогдоогүй, бусад нэмэгдлүүд буурч нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна.

Мөн сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаанд ямар нэгэн шагнал, урамшуулал, цалингийн нэмэгдэл олгогдохгүй, албан тушаал дэвших, албан тушаалын нөөцөд орох эрх хаагдаж, цаашилбал цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоход тэтгэврийн хэмжээ буурах зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэлийг гаргасан. Дээрх хэргийн яллагдагч Б.Шр, Г.О нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэрэг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд буюу сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 30 хоногийн дотор Төрийн Жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 8.2 т заасан үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэсэн үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/Ш32023/0000 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, мөн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0000 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай" **** дугаар тушаалыг гомдлын шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд Төрийн албаны тухай хууль тогтоомж болон Цагдаагийн албаны тухай хууль зөрчөөгүй болохыг тогтоосугай гэж шийдвэрлэсэн. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэнэ үү. гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн У.Ндаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Дорноговь аймгийн цагдаагийн газрын жижүүрийн 102 дугаарын утсанд 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11:30 цагт тус газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Г "00000 сумын Олон овоо зөрлөгт хүн нас барсан" гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч бүртгэн тус газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Ндаар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газар дээр 15:30 минутад очиж ажилласан.

Ийнхүү ажиллахдаа Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Нд нь гэмт хэргийн дуудлага, мэдээллийг хүлээн авч зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах замаар гэмт хэргийг илрүүлэх, нотолбол зохих байдлуудыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагaar хангалтгүй явуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.2, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан маргаан бүхий 2023 оны **** дугаартай тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цагдаагийн байгуулсан үйл ажиллагаагаар буюу тогтоогдоод прокурорын харьяалал тогтоогдоод Авлигатай тэмцэх газар луу цагдаагийн алба хаагч үйлдсэн гэмт хэрэг гэдгээрээ харьяалал тогтоогдоод шалгаж шийдвэрлүүлээд явах тухай асуудал яригдаж байгаа. Өнөөдрийн маргаан 2023 оны **** тушаал яригдана. Энэ тушаал нь ганцхан У.Н дтай холбоотой тушаал биш. Цагдаагийн байгууллагын зүгээс бүхий л үйл ажиллагааг өөрөө хийсэн юм шиг тайлбарлаад байгаа. Хэрэг явдал **** аймгийн аймгийн цагдаагийн газрын жижүүрийн 102 дугаарын утсанд 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагт тус газрын Айраг сумын цагдаагийн Засаг дарга н.Г нь Даланжаргал сумын *******ны гэх газар хүн нас барсан гэдэг дуудлага ирсэн. Манай цагдаагийн 2 алба хаагч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн иргэнийг зодоод алчихсан. Тухайн үед гэрчийн мэдүүлэг дээр, бичлэг дээр асуудлууд нь болоод өнгөрсөн. Цагдаагийн албан хаагч хүний амь нас хохироосон гэх дуудлага ирэхэд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаас Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт үүрэг өгөхөд тийшээ алба хаагч явуулж албаны шалгалт хийлгэ гэдэг үүрэг өгсөн байдаг.

Энэ үүргийн дагуу Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хурандаа н.Г очиж албаны шалгалт хийсэн байдаг. Албаны шалгалтууд үдээс хойш 16 цагийн үед очиход нэхэмжлэгчийн дурдаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар баримтыг гүйцээгүй. Эндээс очсон алба хаагч нар энэ үйл ажиллагааг нөхөн гүйцэтгэсэн гэж байгаа. Сахилгын шийтгэлтэй холбоотойгоор акттай холбоотойгоор нотолж байгаа үйл ажиллагаа албан хаагчийнхаа албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөн байна. Мөн зорилго, зорилтоо биелүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан ажиллагаанууд, үзлэг хийгээгүй. Хэргийн газрын нөхөн үзлэг гэж байгаа. Энэ нь 08 сарын 12-нд болсон үйл явдал дээр хэргийн газрын үзлэг хийлгүй 08 сарын 14-ний өдөр хүртэл гүйцэт хийгээгүй эндээс очсон алба хаагч нар удирдаж хэргийн газрын үзлэгийг хийлгэсэн нөхцөл байдлууд тогтоогдож байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор ул мөрийг бэхжүүлэх нь гэмт хэргийг илрүүлэхэд хамгийн чухал үйл ажиллагаа байдаг. Маргаан бүхий акттай холбоотой тодорхой факттай баримтуудыг өгчхөөд байгаа болохоос биш нарийн яривал У.Н даар ахлуулсан хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн цагдаагийн алба хаагч нарыг хүртэл тухайн үед нь очиход согтуу байсан, эрүүл байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь тогтоогоогүй. Маргааш өдрийнх нь орой 17 цагийн үед тогтоох ёстой байсан байна, үлээлгэдэг багажаас нь согтуурлын зэрэг гараагүй гэдэг байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой олон алдаа гаргасан. Энэ алдаануудыг үндэслээд албан үүрэгтээ хайнга хандсан юм байна, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, сахилгын дүрмээ зөрчсөн байна.

Тиймээс Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу албан тушаалынх нь цалинг 3 сар 20 хувь хасан сахилгын шийтгэл оногдуулсан. Төрийн албаны зөвлөл энэ маргааныг хянан шийдвэрлэхгүй гэж дурдаагүй. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн бичиг дээр нь маргаан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны 0000 дүгээр тогтоол дээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай **** дугаартай тушаалын гомдлын шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд Төрийн албаны тухай хууль тогтоомж болон Цагдаагийн албаны тухай хууль зөрчөөгүй болохыг тогтоосугай гэж 1 дүгээр заалтаар гаргасан. Иймээс нэхэмжлэгчийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс ... Нэхэмжлэгч У.Н-дыг маргаан бүхий захиргааны актаар 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүн нас барсан гэмт хэргийн хэргийн газарт бүрэлдэхүүн ахалж ажиллахдаа алдаа дутагдал гаргасан гэж үндсэн цалинг 3 сарын 20 хувиар бууруулсан нь үндэслэлгүй. гэж, хариуцагчаас ... Нэхэмжлэгч У.Н нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүн нас барсан гэмт хэргийн хэргийн газарт бүрэлдэхүүн ахалж ажиллахдаа алдаа дутагдал гаргасан бөгөөд энэ нь хэргийн газарт хийсэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлогдож байгаа тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч У.Ндаас Цагдаагийн Ерөнхий газрын даргад холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалын У.Н албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан заалтыг хүчингүй болгуулж, мөнгөн урамшууллыг нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай **** дугаар тушаалаар нэхэмжлэгч У.Ндыг гэмт хэргийн дуудлага, мэдээллийг хүлээн авч зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах замаар гэмт хэргийг илрүүлэх, нотолбол зохих байдлуудыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг хангалгүй явуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.2, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан албан тушаалын сарын үндсэн цалинг 3 /гурав/ сар 20 /хорин/ хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.

5.Дээрх тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.3, 81.6, 97 дугаар зүйлийн 97.1, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, буруутгах, хураан авах, сэргээх журам-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэл болгосон байна.

6.Нэхэмжлэгч У.Нд нь **** аймгийн цагдаагийн газрын жижүүрийн 102 дугаарын утсанд 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11:30 цагт ирсэн ***** сумын Олон овоо зөрлөгт хүн нас барсан гэх дуудлагын дагуу ажлын хэсгийг ахлан аймгийн ******* суманд ажиллажээ.

7.Дээрх гэмт хэрэг гарсантай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас албаны шалгалтыг явуулсан байна.

8.Дээрх албаны шалгалттай холбоотойгоор ажлын хэсгээс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0000000 дугаартай танилцуулгыг гаргажээ.

9.Уг танилцуулгад ... Дөрөв. Дүгнэлт: ... 4.3.Мөн тус газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Б, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Нд, Айраг сумын сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Г нар алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэл, сахилга, ёс зүйн байдалд тавих хяналтыг сулруулж хууль тогтоомж болон албан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ийн 2.1 /Монгол Улсын хууль тогтоомж, Цагдаагийн тангараг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн төв байгууллагаас тогтоосон цагдаагийн байгууллагын хөдөлмөрийн дотоод буюу үйл ажиллагааны журам болон энэ дүрмийг алба хаагч бүр дагаж мөрдөнө/, 3.1.1 /Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, ёс зүйн дүрмийг зөрчсөн/, 3.1.4 /Хуульд заасан албаны чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй/, 4.1./Энэ дүрэмд заасан сахилгын хэм хэмжээг зөрчсөн нь тухайн албан хаагчид Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэл болно/-т заасныг тус тус баримтлан дээрх алба хаагчдад мөн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж байна. гэжээ.

10.Хэрэгт нотлох баримтаар 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн Дорноговь аймгийн ******* сумын Олон-Овоот 5-р багт хашаагүй монгол гэрт Б.Ц нь бусдад зодуулсан байдалтай нас барсан гэх гэмт хэргийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байна.

11.Дээрхээс үзвэл, маргаан бүхий үйл баримттай холбоотой гэмт хэрэг нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны гарсан бөгөөд тухайн өдөр нь нэхэмжлэгч У.Ндаар ахлуулсан ажлын хэсэг нь хэргийн газрыг үзлэгийг хийсэн бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газрын нөхөн үзлэгийг хийснээс үзвэл нэхэмжлэгчээр ахлуулсан ажлын хэсэг нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт ажиллахдаа нотолбол зохих байдлуудыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг хангалтгүй явуулсан байна гэж үзэхээр байна.

12.Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч У.Нд нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Цагдаагийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна. гэж заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

13.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч У.Ндаас Цагдаагийн Ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалын У Н албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан заалтыг хүчингүй болгуулж, мөнгөн урамшууллыг нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2, 97 дугаар зүйлийн 97.1заасныг тус тус баримтлан иргэн У.Ндаас Цагдаагийн Ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалын У.Н албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан заалтыг хүчингүй болгуулж, мөнгөн урамшууллыг нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ