Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2015/00095

 

 

Эвлэрлийн гэрээ баталгаажуулах тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.4, 741.7, 741.8 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***** нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр эвлэрч амьдралаа үргэлжлүүлж, хариуцагч ******* нь өөрт байгаа дутагдлаа засаж, талууд бие биенээ, үр хүүхдээ халамжлан тусалж дэмжих үүргээ харилцан биелүүлж амьдрахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ***** 35100 төгрөг, төрийн сангийн данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* олгосугай.

Иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ