Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2015/00099

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ***р багт оршин суух хаягтай, ******* регистрийн дугаартай, ****** овогт ***** **** нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 01 сарын 28ы өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хаш-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1962 онд төрсөн. Одоо Бууцагаан сумд мал маллаж байна. Би Налайхын сангийн аж ахуйд цахилгаанчнаар суралцаж Баянхонгор аймагт 1979 онд ирээд Баянхонгор аймгийн эрчим хүчний салбар Байдрагийн сангийн аж ахуйд цахилгаанчнаар ажиллаад 1982 оноос Бууцагаан сумынхаа нэгдэлд мал малласан. Одоо тэтгэвэрт орох болсон. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрээ гээсэн учир аймгийн архиваас шүүлгэж 1981 оны 01 сараас 07 сарыг хүртэл ажилласан жилийн баримт гарсан тул уг баримтыг үндэслэн 1981 оны 07 сарыг хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

**** 1979-1983 оныг хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдрагийн сангийн аж ахуйд цахилгаанчнаар ажилласан байдаг. Ажилласан талаарх баримтуудыг аймгийн архиваас шүүлгэсэн боловч 1981 оны 01 сараас 07 сарыг дуустал хугацааны баримт гарч ирсэн. Өөр нотлох баримт байхгүй учир хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 сарыг дуустал хугацаанд цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар ***** иргэний үнэмлэхний хуулбар, 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 1102 дугаар архивын лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 ***** нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 сарын 31ий өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд цахилгаанчнаар ажиллаж байсан болох нь 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 1102 дугаар архивын лавлагаагаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***** овогт ***** ****** 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 сарын 31ий өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ