Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2015/00058/И |
Дугаар | 131/ШШ2015/00100 |
Огноо | 2015-03-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 131/ШШ2015/00100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ****** багт оршин суух хаягтай, ****** регистрийн дугаартай, ***** овогт **** ***** нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Мөнгөнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Тус сумын иргэн **** овогтой **** 1980 онд Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд тасгийн эрхлэгч буюу саальчнаар байсан үнэн болно. Иймээс 1980 оноос 1987 оныг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1981-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд саальчин буюу тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Иймд 1981-1987 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар **** иргэний үнэмлэхний хуулбар, **** хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, шагнагдаж байсан дипломууд, гэрч *****, **** нарын мэдүүлэг, ***** шүүхэд гаргаж өгсөн хүсэлт тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
***** нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болох нь ****** хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, шагнагдаж байсан дипломууд гэрч *****, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэлээс 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **** овогт **** **** 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **** овогт ****** ***** 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ