Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2015/00101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын ***** тоотод оршин суух, эрэгтэй, **** регистрийн дугаартай, **** овогт **** ****** ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 02 дугаар сарын 17 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

****** Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд 1975 оны 07 сарын 20 ны өдрөөс 1994 оны 12 сарыг дуустал Сангийн аж ахуйн даргын УАЗ 69 машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар **** иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 30 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн даргын 1975 оны 08 сарын 27 ны өдрийн 153 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь 1975 оны 07 дугаар сарын 20 ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйд 69 машины жолоочоор ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас ***** 1975-1994 онуудад авч байсан цалинг нь түүвэрлэн авч лавлагааг бичсэн Баянхонгор аймгийн төрийн архивын тасгийн 30 дугаар албан бичиг, ***** 1975 оны 07 дугаар сарын 20 ны өдрөөс эхлэн машины жолоочоор томилсон Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн даргын 1975 оны 08 сарын 27 ны өдрийн 153 дугаар тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **** овогт ****** ***** 1975 оны 07 дугаар сарын 20 ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйд 69 машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар ***** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ