Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2015/00047/И |
Дугаар | 131/ШШ2015/00102 |
Огноо | 2015-03-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2015/00102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баацагаан сумын **** дүгээр багт оршин суух, эмэгтэй, ****** регистрийн дугаартай, ***** овогт ****** ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 26 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Би 1960 онд Баацагаан суманд төрсөн. 1980 онд сургуулиа төгсөөд, 1981 оноос эхлэн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1-р бригадад малчнаар ажилд орж, нэгдэл тартал ажилласан. Одоо ч малаа маллаж байна. Иймд миний 1981 оны 01 сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 сарын 31 ний өдрийг дуустал Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар ****** иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 543 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, ХАА-н нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, 1989, 1990 оны баярын бичиг, ***** ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Р.Цэрэндэжидийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
**** нь 1981 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн төрийн архивын тасагт хадгалагдаж буй хадгаламжийн нэгжээс ***** 1983-1986 онуудад авч байсан цалинг нь түүвэрлэн авсан лавлагааг бичсэн Баянхонгор аймгийн төрийн архивын тасгийн 543 дугаар албан бичиг, ХАА-н нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтэрт ******* ажилласан хоног, авч байсан цалинг нь бичиж тэмдэглэсэн байдал, 1989, 1990 онуудад ажлын амжилтаараа шалгарч шагнуулж байсан баярын бичиг, ****** ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ****** мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** овогт ****** ****** 1981 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар ****** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ