Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00054/И |
Дугаар | 131/ШШ2015/00105 |
Огноо | 2015-03-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 131/ШШ2015/00105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн տ сумын *****-р багт оршин суух, эмэгтэй, ****** регистрийн дугаартай, овогт
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2014 оны 01 сарын 22-н өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .̺ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч . шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 տ . 1964 оноос 1972 , 1972 оноос 1979 онуудад Хүрээмарал сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж төгсөөд 1980 оноос Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Аав ээжээтэй хамт тасралтгүй 9 жил мал малласан. Ажилласан жил нөхөн тооцуулах тухай хуулиар нийт 11 жилийг тооцуулсан. Би одоо 51 нас хүрч тэтгэвэрт орох гэсэн боловч ч тухайн үед аав ээжтэйгээ мал маллаж байсан учир над дээр архивын лавлагаа гарахгүй байгаа тул миний хөдөлмөрийн дэвтэр болон баярын бичиг, бусад нотлох баримтуудыг үндэслэн 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 04 сарын 22-ны өдрийн 421 дүгээр лавлагаа, 1981, 1982 онуудын урилга, 1984 оны гэрчилгээ, 1985, 1987 онуудын сайшаалын үнэмлэх, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч . нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч . нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тус аймгийн архивын тасгийн 2014 оны 04 сарын 22-ны өдрийн 421 дүгээр лавлагаа, 1981, 1982 онуудын урилга, 1984 оны гэрчилгээ, 1985, 1987 онуудын сайшаалын үнэмлэх, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***** овогт ***** **** 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ