Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2015/00106

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ***-р багт оршин суух хаягтай, ***** регистрийн дугаартай, ***** овогт ***** ****** хүсэлттэй,

Охин ****** үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг 2014 оны 12 сарын 23ы өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Үрчлүүлэгч *****, үрчлэн авагч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ:

**** овогтой **** нь миний 5 дахь охин бөгөөд 1997 оны 01 сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн. Охин ****** 1 настай байхад нь **** өргүүлсэн. Миний охин ***** нь 2013 оны 06 дугаар сард өөрийн гэрт буюу манайд ирсэн. Одоо цаашид **** байх боломжгүй байна. Өргөж авсан аав ******, ээж ***** хоёр нь салсан. Өргөж авсан ээж ***** нь **** гэдэг хүнтэй суугаад тэр хоёрын дундаас нэг охин гарсан. Үүнээс хойш зан ааш нь хувирч өргөмөл ээж **** нь нүд үзүүрлэх болсон. Миний охин Болортунгалаг нь өөрийн төрсөн гэр, аав, ээж дээрээ ирээд **** гэдэг айлд очихгүй гээд яваагүй. Тиймээс үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Охин ***** 1997 оны 02 сард ***** үрчлүүлсэн. **** 02 настай байхад нь үрчлүүлж байсан ба 17 настайдаа гэртээ ирсэн. Одоо бидэнтэй хамт амьдарна, үрчилж авсан аав ******, ээж ***** нар дээр буцаж очихгүй гэдэг юм. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Үрчлэн авагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа:

****** би Болортунгалагыг өргөж авсан. Эхнэр бид хоёр салсан учир ****** ээж, аавад нь буцааж өгөх саналтай байна. Эх нь харж хандана гэж надаас авч явсан. Манайд байдаггүй учир эцэг, эхийн нь асрамжид буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Үрчлэн авагч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ******* 1995 онд гэр бүл болсон ба бидний дундаас хүүхэд гарахгүй 3-4 жил болсон. Тэгээд би эхнэртээ хүүхэд өргөж авъя гэж ярьдаг байсан юм. Гэтэл нэг өдөр эхнэр маань эгчийнхээ хүүхдийг үрчилж авна гээд тэврээд ирсэн юм. Тэгээд бид Болортунгалагийг үрчлэн авч өсгөсөн. 2004 онд ****** бид хоёр гэрлэлтээ цуцлуулж, охин **** ээж нь өсгөхөөр болсон юм. Тухайн үед шүүхийн шийдвэрээр охиндоо байсан малаа бүгдийг нь өгсөн, тэр малыг ******* биш охиндоо өгсөн юм. ***** МСҮТ-д суралцаж байхдаа мөнгөний хэрэг байна гээд надаас мөнгө авдаг байсан. Төрөөс өгдөг байсан хүүхдийн 20000 төгрөгийг ***** авдаг байсан юм байна лээ. Одоо охиныхоо ирээдүйг бодоод төрсөн ээжид нь өгөх нь зүйтэй байх, нэгэнт ****** бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан, охин маань бидний хэн нэгэн дээр байхгүй, төрсөн гэртээ очсон байгаа үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар 00/000002 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, ***** иргэний үнэмлэхний хуулбар, ***** иргэний үнэмлэхний хуулбар, 0041815-01 дугаартай ***** нас барсны гэрчилгээний хуулбар, ******* иргэний үнэмлэхний хуулбар, ***** иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ****** нь охин ****** үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргажээ.

1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин **** ****** /вю70111911/, Д.Баасанбат /******/ нарт үрчлүүлж 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөрийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын үрчлэлтийн бүртгэлийн 2 дугаарт бүртгэсэн нь Улсын бүртгэлийн хэлтсийн 00/000002 дугаар лавлагаагаар тогтоогдсон байна.

Үрчлэн авагч ******, *******, үрчлүүлэгч *******, ***** нарын хооронд маргаангүй байх тул 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин **** үрчлэлтийг хүчингүйд тооцож, төрүүлсэн эх ***** асрамжид шилжүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116, 118, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-д зааснаар 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин ***** 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үрчлэн авагч *****, ***** нарт үрчилснийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар **** төрүүлсэн эх ***** асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай

 

 

ШҮҮГЧ Н.БААСАНБАТ