Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 131/ШШ2015/00107

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ****** тоотод оршин суух ******* тоот регистрийн дугаартай ****** **** нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байрлах ******* ХХК /захирал ********/-д холбогдох

Гэрээний үүргийн ******** төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 01 сарын 16ы өдөр хүлээн авч хянаад :

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

****** миний бие 2013 оны 07 дугаар сард өөрийн танил****** дамжуулан ***** ХХК түүний захирал ****** харилцан тохиролцож 1 тонн замын хар тосыг 1.350.000 төгрөгөөр тооцож нийт 15 тонн замын хар тосыг 20.250.000 төгрөгөөр **** ХХК-д худалдаж байсан. Үүний дараа буюу 2013 оны 9 дүгээр сард ****** ХХК дахин 15 тонн замын хар тосыг 20.250.000 төгрөгөөр худалдаж авах саналыг надад тавьсан. Тухайн үед ****** ХХК-ийн захирал ****** манайх машинаа явуулчихая өгөөд явуулчих замын хар тосыг ирхээр чинь 20.250.000 төгрөг өгье гэсэн нөхцлийг нь хүлээн зөвшөөрч 15 тонн замын хар тосыг тус компаний машинд ачуулаад явуулж байсан. Гэтэл ******* ХХК нь 15 тонн замын хар тосны төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй төдийгүй янз бүрийн шалтаг шалтгаан тооцож явсаар 2014 огы 5 сарын 7-ны өдөр 10.000.000 төгрөг төлөөд үлдэгдэл 10.250.000 төгрөгийг төлөхгүй иргэн намайг хохироосоор байна. ****** ХХК болон бидний хооронд бичгээр гэрээ байгуулаагүй боловч Монгол Улсын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болно. Гэтэл ****** ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 261 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шаардах эрхийн дагуу Их богд зам ХХК-аас 15 тонн замын хар тосны үлдэгдэл төлбөр 10.250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ****** ХХК-ны захирал ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

***** миний бие ****** ХХК-ны захиралын албан тушаалыг хашдаг. 2013 оны 11 дүгээр сард 15 тонн тосыг инженер ****** дамжуулан авсан нь үнэн. 10.000.000 төгрөгийг төлсөн. 10.250.000 төгрөгийг төлөөгүй байгаа. 2013 оны манай компаний тосны тооцоон дээрээс нийт 30 тонн тос дутсан. Энэ дутагдсан дээр дээрх тосыг хулгайх байж магадгүй учир гарал үүсэл, хаанаас авсан бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг шаардсан. ******* эхний хэлснээр Чойрын замын тосны үлдэгдэл гэж ярьж байсан нь сүүлдээ худлаа болж өөр газраас авсан гэх тайлбар хийх болсон. Тосны савалгаа дээр тодорхой шошго байхгүй, чанарын хувьд чачлаганд тохирсон тос байсан нь манай чачлаганд ашиглах гэж байсан тостой адил тул эргэлзээг нэмэгдүүлсэн. Энэхүү тосны гарад үүсэл нь тодорхой бичиг баримтаар нотлогдсон, чанарын баталгааг баталгаажуулсан нөхцөлд энэхүү төлбөрийг төлхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***** нь *****ХХК /захирал ******/-д холбогдуулан гэрээний үүргийн 10.250.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ******* ХХК-ны захирал ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10.250.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1- дзааснаар хариуцагч ****** ХХК нь гэрээний үүргийн 10.250.000 төгрөгийг нэхэмжлэгч ****** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ***** ХХК-аас 89475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 89475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч ****** ХХК-д нарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ Н.БААСАНБАТ