| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2023/05179/И |
| Дугаар | 184/ШШ2024/05424 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/05424
2024 10 30 184/ШШ2024/05424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****,
Хариуцагч: ******,
Хариуцагч:****** нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 50,511,551,60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцаа хөрөнгөөс орон сууц чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******/ШТЭҮ-*******/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч " " ХХК шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: " " ХК-иас , *******, нар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар ЗГ-RCC2014062524-1 тоот орон сууцны зээлийн гэрээ мөн өдрийн БГ--1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээг байгуулан 55,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 20 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зөрчиж зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгааг " " ХК-иас мэдэгдэж, нэмэлт хугацаа олгож байсан. Тухайлбал 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн " " ХК-ийн 6/12368 тоот мэдэгдлээр үндсэн зээл болон үндсэн хүүгийн үлдэгдэл 4,220,779.35 мөнгийг төлж барагдуулах нэмэлт хугацаа олгосон. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 6/3805 тоот мэдэгдлээр үндсэн зээлийн өр 1,789,596.32 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн өр 2,431,183.03 төгрөг, нийт 4,220,779.35 төгрөгийн зөрчлийг барагдуулах нэмэлт хугацаа олгосон. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 6-3805 тоот мэдэгдлээр үндсэн зээлийн өр 2,378,654.33 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн өр 3,258,391.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний 57,208.5 төгрөг, нийт 5,644,354.58 мөнгийг төлөх нэмэлт хугацаа олгосон. Нэхэмжлэгч талаас удаа дараа зээлийн эргэн төлөлт хийх нэмэлт хугацаа олгосон боловч хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар ЗГ-RCC2014062524-1 тоот орон сууцны зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар " " ХК-ийн нэг талын санаачилгаар шүүхийн журмаар орон сууцны зээлийн гэрээг тусгайлан цуцлах үндэслэлтэй болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар “зээлдэгч гэрээнд зааснаар төлөх эсвэл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээл төлөгч нь нэг талын санаачилгаар зээлийн хугацааг цуцалсан бол зээлийг бүрэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлнө” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар “зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”, 26.2 дахь хэсэгт зааснаар “гэрээнд заасан бол зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн данс дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ” гэж заасан байдаг. Хариуцагч нар нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар ЗГ--1 тоот орон сууцны зээлийн гэрээ мөн өдрийн БГ--1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээлд 45,471,563.62 төгрөг, хүү 4,982,573.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,414.20 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн зардалд 29.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд " " ХК-иас , *******, нарт холбогдуулан гаргасан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар ЗГ-RCC2014062524-1 тоот орон сууцны зээлийн гэрээ мөн өдрийн БГ--1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээг нэг талын санаачилгаар шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 50,511,551.60 төгрөгийг гаргуулж, " " ХК-ид олгож өгнө үү. Хэрвээ хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээний дагуу барьцаалсан *******гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаар ******* дүүргийн 27 дугаар хороо, дүгээр хороолол/18082/, дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. " " ХК-ийн зүгээс хавсралт 24 хуудас баримт гаргаж өгсөн. 2014 онд " " ХК-иас зээлийн гэрээ, зээлийн гэрээтэй холбоотой барьцааны гэрээг байгуулан хариуцагч нарт холбогдуулан мэдээлэл гаргасан. Тэгэхээр тухайн жилийн үйл ажиллагаа нь хуулийн дагуу хийгдсэн бөгөөд манай талаас 3 удаа албан бичгээр баримт ирүүлсэн. Тухайн баримтад хариуцагч ******* өөрийн эзэмшлийн данснаасаа зээлийг төлж байсан нь харагдана. Өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан баримтын үндсэн дээр тухайн зээлийг “******* Импекс” ХХК төлж байсан гэдгийг тогтоогоогүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. " " ХК нь хариуцагч нарт 55.000.000 төгрөгийн зээл олгосон гэдгийг нотлох баримтаар харагдаж байна. Зээлийг олгохоос өмнө гэрээ байгуулахдаа талууд хоёулаа сайн санааны үндсэн дээр нэгдэж тус гэрээг байгуулсан. Мөн талуудын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдаж тус гэрээгээр "******* Импекс" ХХК нь хариуцлага хүлээхээр тохиролцсон бөгөөд манай талаас эхний ээлжид зээлдэгч нараас тус зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байна. Мөн орон сууцны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсэгт зааснаар төлбөрийн хуваарийн дагуу зээлийг төлбөрийн төлж барагдуулаагүй тохиолдолд бүрэн гаргуулж, харилцах данснаас үл маргах журмаар гаргаж өгөх үүргийг зээлдэгч хүлээсний дагуу " " ХК-иас зээлдэгч нарын " " ХК-ийн дансыг битүүмжилсэн байдаг. Мөн Монгол ны ерөнхийлөгчийн гаргасан активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах журамд заасан үндэслэлээр " " ХК-ийн зээлдэгч нарын ангиллыг бууруулсан. Тэгэхээр тухайн зээлийн төлбөр дуусгавар болох хүртлээ дансны битүүмжид хуримтлагдах ёстой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч болон хариуцагч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Тулга миний бие “******* ******* ХХК-ид үндсэн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс цаашид тогтвортой ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлэх, ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2011 оноос 2012 онд шилжих байгууллагын шинэ жилийн баярын цэнгүүнд намайг 2 өрөө орон сууцаар шагнах тухай шийдвэрийг танилцуулж батламж олгосон. Тус 2 өрөө орон сууцыг ашиглалтад оруулах улсын комисс 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажиллаж, барилгыг ашиглалтад оруулсан тул миний бие тус өдрөөс байрандаа орж амьдарч эхэлсэн. “******* *******” ХХК-ийн зүгээс намайг 5 жил тогтвортой ажилласан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож, миний бие ч компанидаа тогтвортой ажиллаж, ямарваа нэгэн алдаа дутагдал гаргалгүйгээр ажиллаж ирсэн. Гэвч манай компанийн захирал нь “ ” ХК-ийн ажилтнуудтай хамтран дараах саналыг надад гаргасан. Тодруулбал “******* *******” ХХК болон “ ” ХК нарын хооронд байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/313 тоот зээлийн гэрээ болон 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/33 тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байна. Тиймээс компаниас шагнуулан амьдарч буй миний ******* дүүргийн 27 дугаар хороо, дүгээр хороолол/18082/, дүгээр байрны 40 тоот орон сууцыг дүр үзүүлэн худалдах худалдан авах гэрээ байгуулан, тус гэрээг үндэслээд дүр үзүүлсэн зээлийн гэрээг “ ” ХК-тай байгуулан, ипотекийн зээл авах, тус зээлийн мөнгийг “******* *******” ХХК-ийн “ ” ХК-ид төлөх зээлийн төлбөрийг төлүүлэхэд ашиглахаар хандсан. “ ” ХК-ийн ажилтан нь мөн адил надад энэхүү зээл болон барьцааны гэрээг байгуулснаар чамд үүсэх эрсдэл байхгүй, учир нь чиний авсан зээлийг “ ” ХК руу шилжүүлж, “******* *******” ХХК-ийн зээлийг төлүүлэх учир чамаас төлөхийг шаардахгүй, мөн “******* *******” ХХК-тай Батлан даалтын гэрээ байгуулж, чиний эрсдэлийг хамгаалах баталгааг гаргаж өгөх бөгөөд тус батлан даалтын гэрээгээр чиний төлөх төлбөрийг “******* *******” ХХК-ийн хөрөнгөөр барагдуулах болно гэж итгүүлсний улмаас миний бие тус 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-RСС2014062524-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №БГ-RСС2014062524-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-нүүдийг байгуулсан. “ ”-ийн ажилтан ч надад хэлсний дагуу энэхүү маргаан бүхий зээл болон барьцааны гэрээ байгуулагдах өдөр буюу намайг гэрээнд гарын үсэг зурахаас өмнө 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №ЗГ-RCС2014062524-1-1 дугаартай “Батлан даалтын гэрээ”-г “******* *******” ХХК-тай байгуулсан байсан тул би улам итгэж, надад ямар ч эрсдэл үүсэхгүй гэж итгэсний улмаас дээрх маргаан бүхий гэрээнүүдийг байгуулсан. Уг зээлийн төлөвлөгөөт төлөлтийг “******* *******” ХХК 2020 оноос хойш төлөөгүй учраас “ ” ХК намайг болон хамтран зээлдэгчид болох , нарын тус ны дансыг хааж мөн “Монгол ” дахь зээлийн түвшин муудсанаас санхүүгийн байгууллагаас ямар ч төрлийн зээлийн үйлчилгээ авж чадахгүйд хүрээд байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, зээлийг зохих ёсоор шийдэж хариуцагч нарын хаагдсан данснуудыг нээж, монгол ны зээлийн түвшинг хэвийн болгож өгнө үү гэжээ. Миний бие маргаан бүхий орон сууцанд 2012 оны 05 дугаар сард түлхүүрээ гардаж аваад өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байна. 2014 оноос хойш бүх зээлийг компани төлөөд явж байсан бөгөөд 1, 2 сар зээлээ хугацаанд нь төлөхгүй байхад наас над руу биш компани руу холбогддог байсан. Ингээд компани тус зээлийг төлөх боломжгүй болоход наас надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Миний зүгээс анхнаасаа намайг төөрөгдөлд оруулж, ийм нөхцөл байдал үүсгэсэн. Би батлан даалтын гэрээг үндэслэж, нэгтгэж уншаад байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дандаа миний данснаас мөнгө гардаг байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Гэвч тухайн үеийн дансны хуулгыг харвал миний данснаас гарсан үнийн дүнтэй ижил хэмжээний мөнгө сар бүр “******* Импекс” ХХК-ийн данснаас миний данс руу орж ирдэг. Миний болон компанийн дансанд байсан мөнгийг авлаа гэдэг ийм л дүр зураг байна. Орон сууцны урьдчилгаа ч гэсэн бүгд л компаниас гаралтай тийм зарчмаар л явдаг байсан мөнгөнүүд гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* 2007 оноос хойш манай компанид ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үед би захирлаар ажилладаг байсан. 2011 онд гадаадад түр амьдрах болсон тул тухайн үеийн үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Зээлийн эргэн төлөлт хойшилсон шалтгаан нь манай дүү нас бараад мөн эдийн засгийн хямралтай байсан бөгөөд " " ХК-иас манай компани руу дайрч ороод барьцаа хөрөнгө, мөнгө зэргийг хурааж авсан. Үүнээс хойш маргалдаад одоог хүртэл компанийн үйл ажиллагаа зогсчихсон байгаа. Би өөрийнхөө зээл авах боломжийг компанидаа ашиглуулсан. Үүнийг өөрөө чиглүүлж өгсөн бөгөөд надад зээл авах ямар ч шаардлага байхгүйгээр амьдардаг байсан. Би " " ХК болон компани хоёрын хоорондын асуудалд хууртаж тус хэлцлийг хийсэн. Тухайн үед надад бодитойгоор зээлийн гэрээ үүссэн гэж би бодоогүй. Энэ бүх зүйлийг компанитай холбоотой гэж ойлгож байсан. Олон жилийн турш зээлийг төлж байсан гэв.
Хариуцагч , *******, нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэслэлийн хувьд " " ХК болон хариуцагч нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗГ--1 тоот орон сууцны зээлийн гэрээ мөн өдрийн БГ--1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үр дагаварт *******гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаар ******* дүүргийн 25 дугаар хороо, дүгээр хороолол, дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ******* нь 2007 оноос хойш “******* *******” ХХК-ийн мэдээлэл технологийн мэргэжилтэн буюу ай ти инженерээр ажиллаж байгаад 2011-2012 онд шилжих үед байгууллагын шинэ жилийн баярын цэнгүүнд хоёр өрөө орон сууцаар шагнуулсан. Энэ хоёр өрөө орон сууцыг ашиглалтад оруулах комисс 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажиллаж, компанидаа 5 жил тогтвортой, алдаа дутагдал гаргалгүйгээр ажиллавал өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож, энэхүү ашиглалтад орсон үеэс эхлэн ******* нь өөрийн гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн. Гэвч “******* *******” ХХК-ийн захирал нь " " ХК-ийн ажилтнуудын тавьсан саналын дагуу " " ХК болон "******* Импекс" ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ-313 тоот зээлийн гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ-33 тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн учраас тус 40 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан тус гэрээг үндэслэн дүр үзүүлсэн зээлийн гэрээг " " ХК-тай байгуулан ипотекийн зээл авах тус мөнгийг "******* Импекс" ХХК-ийн " " ХК-ид төлөх зээлийн төлбөрийг төлүүлэхэд ашиглахаар хандсан. " " ХК-ийн ажилтан нь мөн адил энэхүү зээл болон барьцааны гэрээг байгуулснаар чамд эрсдэл байхгүй. Учир нь чиний авсан зээлийг шууд " " ХК руу шилжүүлж "******* Импекс" ХХК-ийн зээлийг төлүүлэх учраас чамаас төлөхийг шаардахгүй. Мөн "******* Импекс" ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулж, чиний эрсдэлийг бүрэн хамгаалах баталгаа гаргаж өгөх бөгөөд тус батлан даалтын гэрээгээр чиний төлөх төлбөрийг "******* Импекс" ХХК-ийн хөрөнгөөр барагдуулна гэж итгүүлсний улмаас тус гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл нэгэнт 2 жил амьдарчихсан, өөрийн өмчлөлд 3 жилийн дараа шилжүүлж авахаар болзол тавьсан орон сууцыг ипотект хамруулах ямар ч шаардлага гараагүй. Анх гэрээ байгуулах өдөр батлан даалтын гэрээг харуулж, гарын үсэг зуруулсан мөртлөө " " ХК өнөөдөр ******* болон түүний эхнэр, ээж нараас зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байгаа тул тухайн үед ноцтой төөрөгдөлд орсон гэдгээ ойлгосон. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ны ажилтан ч надад хэлсний дагуу энэхүү маргаан бүхий зээл болон барьцааны гэрээ байгуулагдах өдөр буюу намайг гэрээнд гарын үсэг зурахаас өмнө 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №ЗГ-RСС2014062524-1-1 дугаартай Батлан даалтын гэрээг “******* *******” ХХК-тай байгуулсан байсан тул би улам итгэж, надад ямар ч эрсдэл үүсэхгүй гэж төөрөгдсөний улмаас дээрх маргаан бүхий гэрээнүүдийг байгуулсан.. Тодруулбал дээр дурдсан нөхцөл байдал нь “ ” болон , *******, А.Мөнгөнцацрал нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ-RСС2014062524-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №БГ-ПСС2014062524-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” нь Иргэний хуулийн 58.2.2 дахь хэсэгт заасны дагуу “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэх үндэслэлийг хангаж байна. Мөн тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус үл хөдлөх эд хөрөнгө буюу ******* дүүргийн 27 дугаар хороо, дүгээр хороолол/18082/, дүгээр байрны 40 тоот орон сууцны анхны өмчлөгч болох “******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч ******* нь тус хэлцлийг хийх зөвшөөрлийг өгөөгүй, тэрээр энэхүү худалдах худалдан авах гэрээ, зээл болон барьцааны гэрээ, батлан далатын гэрээ байгуулагдах үед Монгол Улсад байгаагүй, мөн тус орон сууцыг худалдах худалдан авах итгэмжлэлийг өөрийн дүү буюу компанийн захирал ад олгоогүй гэж мэдүүлсэн нь дээрх маргаан бүхий гэрээнүүд Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдиин зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. “ ” болон , *******, А.Мөнгөнцацрал нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ-RСС2014062524-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №БГ-RСС2014062524-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийн дагуу зээлийн төлбөр болох 55,000,000 төгрөг нь “Тулга Пүрэв-д зээл олгов” гэсэн утгатайгаар “ ” ХК-ийн дугаар дансанд оржээ. Миний дээрх зээлийн төлбөрийг хүлээн аваагүй бөгөөд тус төлбөр нь “******* *******” ХХК-ийн “ ” дахь зээлийг төлөх зарцуулагдсан бөгөөд тийнхүү зарцуулагдсан учраас дээр дурьдсан батлан даалтын гэрээг талууд нь хоорондоо байгуулсан. “ ” ХК нь тус төлбөрөөс “******* *******” ХХК-ийн зээлийн төлбөрийг суутгасан буюу түүний дагуу 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №ЗГ-RСС2014062524-1-1 дугаартай Батлан даалтын гэрээг байгуулсан тул “ ” болон , *******, А.Мөнгөнцацрал нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ-RСС2014062524-1 тоот "Орон сууцны зээлийн гэрээ”, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №БГ-RСС2014062524-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүд нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдэд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна. Тодруулбал дээр дурдсан нөхцөл байдал нь " " ХК болон хариуцагч нарын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь хэсэгт заасны дагуу хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэх үндэслэлийг бүрэн хангаж байна. Мөн энэхүү хэргийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгч болох "******* *******" ХХК-ийн үүсгэн байгуулагч ******* хэлцэл хийх зөвшөөрлийг буюу худалдах, худалдан авах гэрээ, зээл болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулах үед Монгол Улсад байгаагүй. ад өөрөө байж энийг олгоогүй гэдгээ гэрчийн мэдүүлэгтээ тайлбарласан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр нөхцөл байдал харагдаж байна. Банк ипотекийн зээл олгохдоо худалдагч этгээдийг тодруулаагүй учир нь анхнаасаа "******* *******" ХХК-ийн зээлийг төлүүлэх зорилготой мөн ******* захирлыг гадаадад байгааг мэдэж байсан. " " ХК болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан энэхүү гэрээнүүдийн дагуу 55.000.000 төгрөг нь Тулгаа Пүрэв зээл олгоно гэсэн гүйлгээний утгатайгаар *******гийн " " ХК-ийн 468009935 дугаар дансанд 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр орсон. ******* энэ зээлийн төлбөрийг хүлээж аваагүй бөгөөд тус төлбөр нь яг тэр өдрөө данс эзэмшигч *******гийн зөвшөөрөлгүйгээр "******* *******" ХХК-ийн захирал ын " " ХК-ийн данс руу шилжиж тус данснаас "******* Импекс" ХХК-ийн зээлд суутгагдан төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Иймд энэхүү хэлцлийг Иргэний хуульд заагдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэж байна. " " ХК болон хариуцагч нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗГ--1 тоот орон сууцны зээлийн гэрээ мөн өдрийн БГ--1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үр дагаварт *******гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаар ******* дүүргийн 25 дугаар хороо, дүгээр хороолол, дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан энэ шаардлагыг гаргаснаар " " ХК-ид учрах эрсдэл байхгүй. Хэдийгээр энэ 55.000.000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлсэн боловч өөрсдөө удирдаад буцаагаад өөрсөд рүүгээ авсан бөгөөд энэ хүчин төгөлдөр бус хэлцлийг хийснээрээ "******* Импекс" ХХК-ийн барьцаанд байсан энэ орон сууцны барьцаалбартай холбоотой асуудал үүсэхээс биш " " ХК-ид учрах эрсдэлгүй. Жишээлбэл "******* Импекс" ХХК-ийн захирал , ******* нар анд мэдэгдэхгүйгээр хоорондоо тохиролцоод “Чамд бэлэглэсэн байраар чи ипотекийн зээл аваад тэрийгээ надад өгчих, би чиний мөнгийг өмнөөс чинь төлнө” гэж шийдсэн бол бид сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй. Гэтэл энийг удирдан зохион байгуулсан этгээд нь нэхэмжлэгч бөгөөд үүнийг би өөрийн таамгаар яриад байгаа зүйл биш. Энэ нь ******* болон , "******* Импекс" ХХК-ийн дансны хуулгуудаар нотлогдоно. Хэрвээ энэ гүйлгээнүүдийг хийхдээ гурван этгээдээс зөвшөөрөл авсан, бидний шаардаад байгаа зарлагын баримтуудыг гаргаад өгсөн бол ийм зүйл ярихгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг шалтгаан нь зээлийн дансанд мөнгө орсон л бол тэр гэрээг хэрэгжсэн гэж үзэхээр байна. Гэтэл зээлийн дансанд хэн мөнгө хийж байгаа вэ гэхээр " " ХК өөрөө байдаг. Хэрвээ зээлийн гэрээ бодитойгоор, хуулийн дагуу, эрх зүйн зөрчилгүй гэрээ байсан бол зээлийн дансанд мөнгө хийгдсэнээр данс эзэмшигч ******* өөрөө захиран зарцуулах, түүний шийдвэрээр зээл удирдагдах ёстой. Гэтэл зээл олголтыг *******гийн дансанд хийгээд өөрөө дур мэдэн данс эзэмшигчийн зөвшөөрлийг авахгүйгээр ын данс руу шилжүүлж ахиад өөрөө ын данснаас "******* Импекс" ХХК-ийн зээлд суутгаад авсан байгаа юм. Тэгэхээр ны активыг ангилах журмаар чанаргүй болсон зээлд дахин зээл олгох боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл "******* Импекс" ХХК-ийн зээлийг төлүүлэх зорилгоор ийм үйл ажиллагааг өөрөө эрхлэн удирдан зохион байгуулаад байгаа нь энэхүү үйл баримтаас харагдаж байна. Иймд бид сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. "******* Импекс" ХХК-ийн зээл нь их хэмжээнийх бөгөөд нэг зээл нь гэхэд 5.000.000 ам.доллар, нөгөө зээл нь 3.000.000 ам.долларын зээл бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хэвийн болгох зорилгоор н.Мөнхбат гэх хүн дээр ч мөн ийм үйл ажиллагааг явуулсан нь нотлох баримт шинжлэн судлахад гарч ирнэ. Анхнаасаа *******гийн өмчлөлийн орон сууц нь 2012 онд *******ын нэр дээр байхдаа "******* Импекс" ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалагдсан байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж *******гийн өмчлөлд шилжүүлэхдээ барьцаанаас чөлөөлсөн этгээд нь " " ХК өөрөө байсан хэр нь бид нар энэ талаар мэдэхгүй гэж хэлэх ямар ч үндэслэл, боломж байхгүй. Энэ талаарх баримтууд Улсын бүртгэлийн газраас татагдаж ирсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтуудыг судлахад харагдана. Тэгэхээр би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг "******* *******" ХХК-ийн зээлийг ипотекийн зээл олгож төлүүлсэн эсэх, орон сууц анхнаасаа " " ХК-ийн барьцаанд байхад яагаад чөлөөлсөн талаар тайлбар хэлээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд өөр этгээдийнхээ зээлийг төлүүлэх зорилгоор дахиад өөр этгээдэд зээл олгоод тэр зээлээ төлүүлэхдээ данс эзэмшигч нарын зөвшөөрөлгүйгээр өөрөө дур мэдэн захиран зарцуулсан гэх мэтийн үндэслэл яриад байгаа учраас үүнтэй холбогдуулан хүмүүсийн дансыг дур мэдэж захиран зарцуулж удирдаад байгаа талаар тайлбараа хэлээсэй гэж хүсэж байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах бүрэн боломжтой гэж харж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч " " ХК шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүхэээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу “, ” ХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: , *******. нар нь “, ” ХК-тай 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ-RСС2014062524-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн БГ-RСС2014062524-1-1 тоот “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулан 55,000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатайгаар зээлж авсан. №ЗГ-RСС2014062524-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, БГ-RСС2014062524-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр дараах хөрөнгийг барьцаалсан. *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар бүртгэгдсэн ******* дүүргийн 27 дугаар хороо, дүгээр хороолол/18082/, ХД40 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай орон сууц, мөн ЗГ-RСС2014062524-1 тоот "Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, “******* *******” ХХК/РД:2696908/ нь " ” ХК-тай 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ-RСС2014062524-1-1 “Батлан даалтын гэрээ"-г байгуулсан бөгөөд "Батлан даалтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд “******* *******” ХХК/РД:2696908/-ийн хөрөнгөөр нөхөн төлөхөөр талууд тохиролцсон. Зээл авах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны 10 дугаар сарйн 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дүгээр зүйлийн .4 дэх хэсэгт ''Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасны дагуу “Xудалдаа " ХК-аас *******гийн тоот зээлийн дансанд зээлийг олгосон нь мемориалын ордер, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, тоот зээлийн дансны хуулга, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдоно. Тодруулбал, “, " ХК-аас *******, нарт зээл олгох ажиллагаа нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд үндэслэсэн, нийцсэн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үед ипотекийн зээл олгоход энэ талаар зохицуулсан нарийн зохицуулалт байгаагүй. Хэрэгт авагдсан баримтуудыг харвал бусдад худалдах эрхийг *******аас руу шилжигдсэн байдаг. Тэгэхээр гэх хүн итгэмжлэлийн үндсэн дээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Манай наас худалдах авах гэрээ болон зээл олгох шийдвэрүүдийг үндэслээд манай зээлдэгчийн дансанд зээл олгогдох үед худалдах, худалдан авах гэрээ байгуулсан худалдагчийн дансанд шууд шилжүүлдэг байсан. Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаас үзвэл *******аас ад олгосон итгэмжлэл мөн худалдах, худалдан авах гэрээ зэргээс манай зээл олгох үйл ажиллагаа хуульд нийцсэн байна гэж үзэж болно. Манай тал Улсын бүртгэлээс ирүүлсэн баримтаас харвал *******аас ад олгосон итгэмжлэл зэргийг харахад гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл/1ХХ-ийн 1-3 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1ХХ-ийн 4-7 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1ХХ-ийн 8 тал/, итгэмжлэл/1ХХ-ийн 9, 10, 196 тал/, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн орон сууцны зээлийн өргөдөл/1ХХ-ийн 11-13 тал/, хариуцагч , , ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар/1ХХ-ийн 14-15 тал/, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ--1 тоот орон сууцны зээлийн гэрээ/1ХХ-ийн 16-18, 151-154 тал/, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн БГ--1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ/1ХХ-ийн 19-20, 155-157 тал/, 231360 дугаар барьцаалбар/1ХХ-ийн -22, 159-161 тал/, 000333603 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1ХХ-ийн 23 тал/, " " ХК-ийн мэдэгдэл/1ХХ-ийн 24-26 тал/, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол/1ХХ-ийн 27-28 тал/, нотариатчийн нэхэмжлэх/1ХХ-ийн 29 тал/, нэхэмжлэгч талын хариу тайлбар/2ХХ-ийн 110 тал/ зэргийг,
Хариуцагч талаас: Хариуцагч , нарын *******д олгосон итгэмжлэл/1ХХ-ийн 31, 37 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл/1ХХ-ийн 178-179, 200-201 тал/, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн *******гийн зээлийн дансны хуулга/1ХХ-ийн 198 тал/, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хариу тайлбар/1ХХ-ийн 224-225 тал/, зээлийн дансны хуулга/нэгдүгээр хавтаст хэргийн 227-229 дүгээр тал/, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн сөрөг нэхэмжлэл/2ХХ-ийн 96-98 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/2ХХ-ийн 99 тал/ зэргийг,
Шүүхийн журмаар: “ ” ХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг/1ХХ-ийн 65 тал/, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-RCC2014062524-1-1 тоот “Батлан даалтын гэрээ”/ 1ХХ-ийн 66 тал/, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/334 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан 100 хуудас нотлох баримтууд/1ХХ-ийн 67-167 тал/, 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт, *******ын иргэний үнэмлэх, өргөдөл, “Орчлон констракшн” ХХК-ийн тодорхойлолт/1ХХ-ийн 68-74 тал/, 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03/293 дугаар орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ/1ХХ-ийн 75-77 тал/, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 29/2012 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт/1ХХ-ийн 78-82 тал/, 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/1237 дугаар барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын мэдээлэл, технологийн хэлтсийн тодорхойлолт/1ХХ-ийн 83-86 тал/, 000196657 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1ХХ-ийн 87 тал/, 2012 оны 09 дүгээр сарын -ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ны шилжүүлгийн баримтын хуулбар/1ХХ-ийн 88-90 тал/, 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4/494/966 дугаар барьцаа хөрөнгө бүртгүүлэх тухай албан бичиг/1ХХ-ийн 91-93 тал/, 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ЗБ/313/7 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ/1ХХ-ийн 94-98 тал/, 24708 дугаар барьцаалбар/1ХХ-ийн 101-102 тал/, 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/33 дугаар зээлийн гэрээний хуулбар/1ХХ-ийн 103-105 тал/, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ны шилжүүлгийн баримт/1ХХ-ийн 106-107 тал/, 4/494/557 дугаар " " ХК-ийн барьцаа хөрөнгө давхар бүртгүүлэх тухай хүсэлт/1ХХ-ийн 109-111 тал/, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/0 дугаар зээлийн гэрээ/1ХХ-ийн 112-116 тал/, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЗБ/0/05 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ/1ХХ-ийн 117-122 тал/, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ны шилжүүлгийн баримт, өргөдөл/1ХХ-ийн 123-126 тал/, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ны шилжүүлгийн баримт/1ХХ-ийн 127-130 тал/, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 000196657 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, , ******* нарын иргэний үнэмлэх, *******ын ад олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар/1ХХ-ийн 131-134 тал/, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/494/1048 дугаар " " ХК-ийн барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай хүсэлт/1ХХ-ийн 143 тал/, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ны шилжүүлгийн баримт/1ХХ-ийн 144-150 дугаар тал/, хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ, ипотек болон шаардах эрх шилжүүлэх гэрээг Улсын бүртгэлд бүртгэх хяналтын хуудас/1ХХ-ийн 162 тал/, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15/11 дугаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн багцыг тусгай тэмдэглэл хийж бүртгүүлэх тухай баримт/1ХХ-ийн 163 тал/, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 242 дугаар Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол/1ХХ-ийн 164-165 тал/, 0000101053 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1ХХ-ийн 166 тал/, харилцах дансны бүртгэл/1ХХ-ийн 167 тал/, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн гэрч асуусан тэмдэглэл/1ХХ-ийн 192-194 тал/, “ ” ХК-ийн нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг/1ХХ-ийн 6 тал/, “ ” ХК-ийн нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг/1ХХ-ийн 240 тал/, ын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга/1ХХ-ийн 241 тал/, “ ” ХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг/2ХХ-ийн 12 тал/, " " ХК-ийн мемориалын ордер/2ХХ-ийн 13 тал/, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн гэрч асуусан тэмдэглэл/2ХХ-ийн -23 тал/, “ ” ХК-ийн нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг/2ХХ-ийн 25 тал/, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Сайн скор плас лавлагаа/2ХХ-ийн 26 тал/, *******гийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх зээлийн дансны хуулга/2ХХ-ийн 27-28 тал/, *******гийн зээлийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх дансны хуулга/2ХХ-ийн 29-36 тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3/3257 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлж, баримт хүргүүлсэн тухай албан бичиг/2ХХ-ийн 59-61 тал/, “Сайн скор” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн мэдээллийн лавлагаа, зээлийн дансны хуулга/2ХХ-ийн 62-64 тал/ зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
Гуравдагч этгээдээс: Нотлох баримт гарган өгөөгүй байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ ” ХК нь хариуцагч *******, , нарт холбогдуулан наас олгох зээлийн гэрээний үүрэг болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 50,511,551,60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч , *******, нар нэхэмжлэгч “ ” ХК-ид холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцаа хөрөнгөөс орон сууц чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч “ ” ХК нь хариуцагч нартай 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-RCC2014062524-1 тоот орон сууцны зээлийн гэрээ, мөн өдөр БГ--1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээг байгуулан 55,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай зээлдүүлсэн боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 20 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зөрчиж зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж энэ тухай удаа дараа мэдэгдэж, нэмэлт хугацаа олгосон боловч зөрчлөө арилгаагүй тул орон сууцны зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд зааснаар нэг талын санаачилгаар шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 45,471,563.62 төгрөг, хүү 4,982,573.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,414.20 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн зардал нотариатын зардалд 29.000 төгрөг, нийт 50,511,551.60 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу *******гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаар ******* дүүргийн 27 дугаар хороо, дүгээр хороолол/18082/, дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гээд, хариуцагч талын татгалзал үндэслэлгүй, ******* өөрийн эзэмшлийн данснаасаа зээлийг төлж байсан, 55,000,000 төгрөгийн зээл олгосон гэдэг нь нотлох баримтаар тогтоогддог, мөн талуудын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдаж тус гэрээгээр "******* Импекс" ХХК нь хариуцлага хүлээхээр тохиролцсон боловч эхний ээлжид зээлдэгч нараас тус зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа нэхэмжлэл үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч , *******, нар нь үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч татгалздаг ба сөрөг нэхэмжлэлдээ хариуцагч ******* нь 2007 оноос хойш “******* *******” ХХК-ид мэдээлэл технологийн мэргэжилтэн буюу Ай-ти инженерээр ажиллаж байхдаа 2011-2012 онд шилжих шинэ жилийн баярын цэнгүүнд маргаан бүхий хоёр өрөө орон сууцаар шагнуулж, компанидаа 5 жил тогтвортой, алдаа дутагдал гаргалгүйгээр ажиллавал өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцон 2012 оны 05 дугаар сараас ашиглалтад орсон үеэс өөрийн гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн, “******* *******” ХХК-ийн захирал нь " " ХК-ийн ажилтнуудын тавьсан саналын дагуу " " ХК болон "******* Импекс" ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ-313 тоот зээлийн гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ-33 тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн учраас “******* Импекс" ХХК-ийн " " ХК-ид төлөх зээлийн төлбөрийг төлүүлэхийн тулд тус маргаан бүхий 40 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг үндэслэн " " ХК-тай дүр үзүүлсэн ипотекийн зээлийн гэрээг хариуцагч нартай байгуулсан, " " ХК-ийн ажилтан хариуцагч нарт ямарваа эрсдэл үүсэхгүй, "******* Импекс" ХХК-ийн зээлийг төлүүлнэ гээд давхар "******* Импекс" ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулж, чиний эрсдэлийг бүрэн хамгаалах баталгаа гаргаж өгнө гэж итгүүлсний улмаас гэрээнүүдийг байгуулсан, маргаан бүхий орон сууцанд 2 жил амьдарчихсан, өөрийн өмчлөлд 3 жилийн дараа шилжүүлж авахаар болзол тавьсан орон сууцыг ипотект хамруулах ямар ч шаардлага байгаагүй үед зээлийн төлбөрийг “******* *******” ХХК төлнө гэсэн учраас зээл болон барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь хэсэгт зааснаар “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” гэж үзэж ноцтой төөрөгдсөн, мөн түүнчлэн маргаан бүхий орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээ байгуулахад ******* захирал Монгол Улсад байгаагүй, тус хэлцлийг хийх зөвшөөрлийг өгөөгүй, итгэмжлэлийг өөрийн дүү компанийн захирал ад олгоогүй, итгэмжлэлд гарын үсэг зураагүй хуурамч гэж мэдүүлсэн зэрэг нь Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гээд, зээлийн төлбөр болох 55,000,000 төгрөгийг “Тулга Пүрэвд зээл олгов” гэсэн утгатайгаар “ ” ХК-ийн дугаар дансанд шилжүүлсэн гэх боловч дээрх зээлийн төлбөрийн мөнгийг зээлдэгч нар хүлээн аваагүй, тус төлбөр нь данс эзэмшигч *******гийн зөвшөөрөлгүйгээр "******* *******" ХХК-ийн захирал ын " " ХК-ийн данс руу шилжиж тус данснаас "******* Импекс" ХХК-ийн ” ХК дахь зээлийг суутган төлөхөд зарцуулагдсан тул зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдэд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, хариуцагч *******д дансаа өөрөө удирдах эрх олгоогүй, нэхэмжлэгч тал буюу дансыг өөрсдөө удирдаад байгаа нь ******* болон , "******* Импекс" ХХК-ийн дансны хуулгуудаар нотлогдоно, энэ гүйлгээнүүдийг хийхдээ гурван этгээдээс зөвшөөрөл аваагүй, энэ тухай зарлагын баримтуудыг гаргаж өгөөгүй тул зээлийн гэрээ бодитойгоор, хуулийн дагуу, эрх зүйн зөрчилгүй байгуулагдаагүй, зээлийн дансанд мөнгө хийгдсэнээр данс эзэмшигч ******* өөрөө захиран зарцуулах, түүний шийдвэрээр зээл удирдагдах ёстой, данс эзэмшигчийн зөвшөөрлийг авахгүйгээр ын данс руу шилжүүлж, ахиад өөрөө ын данснаас "******* Импекс" ХХК-ийн зээлд суутгаад авсан байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж маргадаг.
Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдов.
“Орчлон констракшн” ХХК-ийн хөрөнгөөр барьсан маргаан бүхий ******* дүүргийн 27 дугаар хороо, дүгээр хороолол/18082/, дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай, 2 өрөө, өмчлөх эрхийн дугаартай орон сууцыг тус компани орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн дээр захиалагч ******* төлбөрийг бүрэн төлж дуусгасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах албан бичгийг “Орчлон констракшн” ХХК улсын бүртгэлийн байгууллагад гаргасны үндсэн дээр 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр захиалагч ******* улсын бүртгэлийн газарт мэдүүлэг/хүсэлт/ гарган мөн сарын 09-ний өдрөөс ******* өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан тус орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон болох нь тогтоогддог./1ХХ-ийн 187 тал/
2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ ” ХХК, “******* *******” ХХК нарын хооронд ЗГ/33 дугаар Зээлийн гэрээ байгуулагдан тус зээлдэгчид 5,000,000 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 1,05 хувийн хүүтэй зээлдэж зээлдүүлсэн, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/0 дугаар зээлийн гэрээ байгуулагдан мөн 3,000,000 ам.долларыг 23 сарын хугацаатай, сарын 1,1 хувийн хүүтэй зээлдэж зээлдүүлсэн байдаг./1ХХ-ийн 103-105 тал/
2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ ” ХХК, “******* *******” ХХК нарын хооронд ЗГ/33 дугаар Зээлийн гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/313 дугаар Зээлийн гэрээний үүрэг хангуулахаар “******* *******” ХХК-ийн хүсэлтээр 2012 оны 08 дугаар сарын 27, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус тус “ ” ХХК, ******* нарын хооронд ЗБ/313/7, ЗБ/0/05 дугаартай барьцааны гэрээнүүд байгуулагдаж, маргаан бүхий орон сууцыг барьцаанд бариулахаар ******* 2012 оны 09 дүгээр сарын -ний өдөр, “ ” 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн улсын бүртгэлийн байгууллагад хандан барьцаалбар бүртгүүлэх хүсэлтийг үндэслэн 24708 дугаар бүхий барьцаалбар бүртгэгджээ./1хх-ийн 94-102 тал/
“ ” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хандан 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “ЗГ/33, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/313, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/0 дугаар Зээлийн гэрээний үүрэг хэсэгчлэн хангагдсан үндэслэлээр маргаан бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг гаргасан байдаг./1хх-ийн 143 тал/
2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр *******, ******* нарын хооронд “Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулагдаж, маргаан бүхий орон сууцыг 81,000,000 төгрөгөөр 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлбөрийг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулан худалдаж худалдан авахаар тохиролцож, тус гэрээнд худалдагч *******ыг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн гарын үсэг зурж тус гэрээг баталгаажуулан, улсын бүртгэлийн байгууллагад *******гийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан мэдүүлэг, худалдах худалдан авах гэрээнд үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэн хууль ёсны өмчлөгчөөр ******* мөн өдрөөс бүртгэгдсэн./1ХХ-ийн 127-140 тал/
Үүний дараа 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлдүүлэгч “ ” ХХК болон зээлдэгч *******, , нарын хооронд ЗГ--1 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулагдан дээрх маргаан бүхий орон сууцыг худалдан авах зорилгоор 55,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатайгаар зээлдэж зээлдүүлэхээр тохиролцсон байдаг./1ХХ-ийн 151-154 тал/
Мөн өдрөө БГ--1-1 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулагдан маргаан бүхий тус ******* дүүргийн 27 дугаар хороо, дүгээр хороолол/18082/, дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаанд бариулан 231360 дугаар барьцаалбар улсын бүртгэлд бүртгэгджээ./1ХХ-ийн 151-161 тал/
Зохигч талууд одоо тус зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр, хариуцагч тал хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.
Шүүх хариуцагч талын татгалзалд дурдсанаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан наас зээл олгох гэрээ, мөн түүнчлэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээнүүд байгуулагдсан, тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх зарим үндэслэл тогтоогдсон гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан наас зээл олгох гэрээгээр зээлдэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ашигласан хугацааны зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж заасан.
Гэвч хариуцагч талуудад уг гэрээний үүрэгт 55,000,000 төгрөгийг орон сууц худалдан авахад зориулан өгөөгүй, зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй, анхнаасаа үл хөдлөх хөрөнгө ны барьцаанд байсныг өөрөө санаачилж чөлөөлж, гуравдагч этгээдийн зээлийн өр төлбөр төлүүлсэн, болон гуравдагч этгээдүүд дур мэдэн зээлдэгчийн данс эзэмшин захиран зарцуулсан, зээлийг авч ашиглаагүй, батлан даалтын гэрээний дагуу гуравдагч этгээд зээлийг төлөхөөр тохиролцсон тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан нь үндэслэлтэй байна.
Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсанаас гадна мөн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ЗГ-RCC2014062524-1-1 дугаар “Батлан даалтын гэрээ” байгуулагдсан байх ба тус гэрээгээр нэг талаас “ ” ХХК, нөгөө талаас батлан даагч “******* *******” ХХК нар зээлдэгч *******, , нарын тус тай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ--1 тоот “Орон сууцны зээлийн гэрээний дагуу авсан 55,000,000 төгрөгийн зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг батлан даагчаар батлан даалгаж бүрэн төлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогддог./1ХХ-ийн 66 тал/
Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ--1 тоот “Орон сууцны зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-т зааснаар зээлийг гэрээнд заасан хугацаа, зээлийн зориулалтын дагуу шилжүүлэх үүрэг хүлээхээр заажээ.
Зохигч талууд тоот данс ынх, , тоот дансууд *******гийнх, тоот данс “******* *******” ХХК-ийнх мөн эсэх талаар маргаагүй.
Гэвч хэрэгт авагдсан тус ны дансны хуулгуудаас үзвэл зээлийн болон барьцааны гэрээ 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан боловч 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр *******гийн тоот данснаас 55,000,000 төгрөгийг “Тулгаа пүрэвд зээл олгов” гүйлгээний утгаар ын тоот данс руу орлогын гүйлгээ хийгдсэн./1ХХ-ийн 25-36, 2ХХ-ийн 63, 240-241 тал/
******* мөн өдөр өөрийн тоот данс руу “ ”-наас 55,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаар маргаагүй ч харин тус 55,000,000 төгрөгийг түүний зөвшөөрөлгүй, зарлагын баримт үйлдэхгүйгээр ын данс руу зарлагадсан нь түүнд 55,000,000 төгрөгийг олгоогүй гэж үзэх болон захиран зарцуулах эрх олгоогүй, зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй гэж үзэх үндэслэлтэй маргаж байна.
Банкнаас олгох зээлийн гэрээ нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч зориулалтын дагуу ашиглах болон захиран зарцуулах боломж олгох явдал бөгөөд бодитой шилжүүлэн өгснөөр хүүгийн хамт буцаан төлөх үүрэг үүснэ.
Гэвч хариуцагч *******гийн татгалзалд дурдсанаар маргаан бүхий орон сууцыг 81,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 26,000,000 төгрөгийг *******, 55,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэж үзэх ипотекийн гэрээний үндэслэл тогтоогдсонгүй. Гэтэл *******гийн тоот данснаас 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр даатгалд 163,200 төгрөг, орон сууцны зээл судалсны шимтгэлд 275,000 төлүүлсэн байдаг./2ХХ-ийн 64 тал/
Хэрэгт авагдсан *******гийн зээлийн харилцах данс руу 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 26,000,000 төгрөгийг “******* ******* ХХК-иас орлого” гэх гүйлгээний утгаар шилжүүлдэг, мөн өдрөө ын тоот данс руу “тулгаа пүрэвээс байрны урьдчилгаа төлбөр” гэх гүйлгээгээр зарлагаддаг.
Мөн өдөр *******ын тоот данс руу орсон 55,000,000 төгрөгөөс 52,490,000 төгрөгийн зарлагын гүйлгээ ын данснаас “******* *******” ХХК-ийн тоот данс руу “чинбат цогоогоос зээлийн хүү” гэх гүйлгээний утгаар шилжигдсэн./1ХХ-ийн 241 тал/
Мөн гэрч Б.Мөнхбатын мэдүүлэгт дурдсанаар Б.Мөнхбатын гэх 468009947 тоот данс руу 45,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ ын тоот данс руу орж ирсэн, тэр даруйд ын тоот данснаас 45,000,000 төгрөгийг “******* *******” ХХК-ийн тоот данс руу “чинбат цогоогоос зээлийн хүү” гэж зарлагадсан./1ХХ-ийн 241 тал/
“******* *******” ХХК-ийн зээлийн дансны хуулгаас үзвэл 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “******* *******” ХХК-ийн тоот данс руу ын данс тоот данснаас орж ирсэн гэх 100,000,000/45,000,000+55,000,000/ төгрөгөөс 1 ам.долларын 1,856 төгрөгөөр тооцсон 3,737.07 ам.доллар, 24,302.46 ам.доллар, 24,000 ам.долларын нийт 52,039.53 ам.долларын 96,585,367.77 төгрөгийн тус тус 3 гүйлгээ хийгдсэн, үндсэн болон торгуулийн хүү төлсөн гэх гүйлгээний утга бичигдсэн байдаг./1ХХ-ийн 228 ар тал/
Хариуцагч ******* зээлийн харилцах тоот данс эзэмшдэг байх ба тус дансаар “******* *******” ХХК-ийн 404190891 тоот дансаар цалин хөлсөө авдаг/ордог/, тус дансаар *******гийн тоот данс руу ипотекийн зээл төлөгддөг болох нь тогтоогдохын зэрэгцээ тус *******гийн дансаар дамжуулан “******* *******” ХХК нь хариуцагч *******, , нарын “Орон сууцны зээлийн гэрээ”-ний эргэн төлөлтийг 2015 оны 04 дүгээр сарын 28, 2015 оны 07 дугаар сарын 09, 2015 оны 08 дугаар сарын , 2015 оны 10 дугаар сарын 09, 2015 оын 10 дугаар сарын 14, 2015 оны 11 дүгээр сарын 02... гэх мэтээр 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд төлж байсан болох нь тус дансны хуулгаар тогтоогддог./2ХХ-ийн 32 ар тал, 33 ар тал, 36 тал/
Дээрх үйл баримтуудаас үзвэл хариуцагч талын зээлийг бодитой олгоогүй, гуравдагч этгээдийн зээлийн төлбөрт суутгагдсан, зээлийн төлбөрийг гуравдагч этгээд төлдөг байсан гэх татгалзал үндэслэлтэй байна.
Хариуцагч ******* өөрийн зөвшөөрөлгүй тоот дансыг удирдан зарлагын гүйлгээ хийх зөвшөөрөл олгоогүй үндэслэлээр өөрийн гарын үсэг бүхий гүйлгээ хийх эрх олгосон зарлагын баримт буюу ын тоот данс руу гүйлгээ хийсэн зарлагын баримтыг нэхэмжлэгч байгууллагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан үндэслэлээр удаа дараа гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч талаас меморалын ордер гэх баримт гаргаж өгдөг, шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелэлтийг хангуулсан боловч зарлагын баримт байхгүй болохыг болон меморалын ордерд ны ажилтнуудаас өөр этгээд зураагүй болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг./1ХХ-ийн 12-13 тал
Дээрх үйл баримтаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан “Орон сууцны зээлийн гэрээ” нь ипотекийн гэрээнд тавигдах шаардлага хангаагүй, зээлийг судлаагүй, ипотекийн зээлд тавигдах тусгай шаардлага, Монгол наас баталсан журмууд, эскроу дансаар үйлчлэх журам зэргийг нэхэмжлэгч тал баримталсан эсэх нь тодорхойгүйн зэрэгцээ урьдчилгаа 26,000,000 төгрөгийг худалдан авагч ******* төлөөгүй, гуравдагч этгээдийн дансаар ******* руу шилжин орж ирж, мөн л зээлд суутгагдсан байдаг, тус зээлийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс “МИК актив тав ТЗК” ХХК-ид худалдсан, тухайн үед 53,986,795.12 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар маргаагүй./2ХХ-ийн 27 ар тал/
Иймээс наас олгох зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч зориулалтын дагуу ашиглах болон захиран зарцуулах боломж олгох явдал бөгөөд бодитой шилжүүлэн өгснөөр хүүгийн хамт буцаан төлөх үүрэг үүснэ.
Иймд тус зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн үр дагавар гаргахыг хүсээгүй, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн зээлийн төлбөрийг төлүүлэх зорилгоор маргаан бүхий орон сууцыг худалдан авсан мэтээр эрхийг шилжүүлэн барьцаалcан гадаад илэрхийллийг бий болгосон, орон сууцны зориулалтаар зээл олгох зорилгогүй хариуцагч нартай дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж, хариуцагч нар тус хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.
Маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар 2012 оны 06 дугаар сараас одоог хүртэл хариуцагч ******* гэр бүлийн хамт эзэмшиж ашиглаж байгаа шударга эзэмшигч төдийгүй, тус орон сууц тус анд 2012 оны 09 дүгээр сараас барьцаанд байсан, зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдаагүй байхад нэхэмжлэгч тал барьцаанаас чөлөөлөн хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн дахин барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч ч тус маргаан бүхий орон сууцыг байгууллагын шинэ жилийн арга хэмжээний үеэр хариуцагч *******гийн идэвх зүтгэлийг үнэлэн 5 жил тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд өмчлөлд шилжүүлэхээр өгсөн орон сууц гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч, хариуцагч талууд няцаагаагүй. Хариуцагч нар ч уг зээлийг буцаан төлөх үүрэггүй, гуравдагч этгээд төлөх үүрэгтэй, гуравдагч этгээд зээлийн эргэн төлөлтийг доголдуулсан үеэс тус гэрээнүүдийн үр дагаврыг ойлгож мэдсэн гэдэг.
*******д өмчлөх эрх шилжсэн гэх орон сууц худалдах, худалдан авах гэрээний худалдагч талыг төлөөлөн зурсан гарын үсгийг гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* хуурамч, тухайн үед Монголд байгаагүй тул итгэмжлэл олгох боломжгүй байсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хууль бус гэрээ гэж мөн маргадаг боловч энэ тухай шинжээч томилуулах хүсэлтийг талууд гаргаагүй, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүйг дурдав.
Тиймээс дүр үзүүлэн зээлийн болон барьцааны гэрээг байгуулан орон сууц зээлээр худалдах худалдан авах зорилготой гэх зохигч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ--1 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ”, БГ--1-1 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байхаас гадна, тус дүр үзүүлсэн хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан тул " ХК болон "******* Импекс" ХХК нарын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагаварыг арилгаж маргаан бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй.
Гуравдагч этгээдээс тус зээлийн гэрээтэй холбогдуулан бие даасан шаардлага гаргаагүй тул буцаан төлөлт, харилцан үүссэн үүргийг тодорхойлох боломжгүйг дурдав.
Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч , *******, нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50.511.551.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, " " ХК болон хариуцагч , *******, нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗГ--1 тоот орон сууцны зээлийн гэрээ мөн өдрийн БГ--1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн өдрийн " " ХК болон "******* Импекс" ХХК нарын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн 25 дугаар хороо, дүгээр хороолол, дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч " " ХК-ид даалган шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,707 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч " " ХК-иас 432,950 төгрөгийг гаргуулж хариуцагч , *******, нарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “ ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч , *******, нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50.511.551,60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, " " ХК болон хариуцагч , *******, нарын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗГ--1 тоот орон сууцны зээлийн гэрээ мөн өдрийн БГ--1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн өдрийн " " ХК болон "******* Импекс" ХХК нарын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн 25 дугаар хороо, дүгээр хороолол, дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг нэхэмжлэгч " " ХК-ид даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,707 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч " " ХК-иас 432,950 төгрөгийг гаргуулж хариуцагч , *******, нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй ба шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ******