Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0537

 

2024 06 24 128/ШШ2024/0537

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр би Ц.Сны нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц овогтой С миний бие тус шүүхэд Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байгаа тул холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Снаас Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сард зарлагдсан Нийслэлийн татварын газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явагдаагүй нь сонгон шалгаруулалтад оролцогч Ц.С миний гомдолтой холбоотойгоор асуудлыг шийдвэрлээгүй, шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүний улмаас зөрчигдсөн байх тул Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сард зарлагдсан Нийслэлийн татварын газрын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг тухайн зарлагдсан дагуу нь зохих ёсоор явуулахыг тус салбар зөвлөлд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; 66 дугаар зүйлийн 66.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Ц.С нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Сны нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Сны нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд холбогдох Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сард зарлагдсан Нийслэлийн татварын газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явагдаагүй нь сонгон шалгаруулалтад оролцогч Ц.С миний гомдолтой холбоотойгоор асуудлыг шийдвэрлээгүй, шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүний улмаас зөрчигдсөн байх тул Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сард зарлагдсан Нийслэлийн татварын газрын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг тухайн зарлагдсан дагуу нь зохих ёсоор явуулахыг тус салбар зөвлөлд даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ц.Сы нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Мөнхзавъяад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР