Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 136/шш2024/00477

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 136/ШШ2024/00477

Дорноговь аймаг

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, * дүгээр хороо, П гудамж, А С Т, ** давхар, 13*** тоотод байрлах, И х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, Г гудамж 1**-р байрны * тоотод оршин суух Н Бд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 18,236,254.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч И х ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 18,236,254.95 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 18,236,254.95 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. ...Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч И х ББСБ ХХК нь хариуцагч Н.Бхолбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,236,254.95 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,236,254.95 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч И х ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,236,254.95 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Н.Б нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,131.27 төгрөгөөс 124,565.6 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 124,565.6 төгрөгийг улсын төсвийн орлогоос,124,565.6 төгрөгийг хариуцагч Н.Баас тус тус гаргуулж нэхэмжлэгч И хББСБ ХХК-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ