| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00527/И |
| Дугаар | 136/шш2024/00478 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 136/шш2024/00478
| 2024 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 136/ШШ2024/00478 | Дорноговь аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, * дүгээр хороо, П гудамж, А С Т, ** давхар, 13*** тоотод байрлах, И х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, А гудамж *-** тоотод оршин суух Д овогт Б Бд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 11,188,318.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч И х ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Б үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 11,188,318.21 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 11,188,318.21 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. ...Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч И х ББСБ ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,188,318.21 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,188,318.21 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч И х ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,188,318.21 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б.Б нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,091.09 төгрөгөөс 97,045.95 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 97,045.95 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 97,045.95 төгрөгийг хариуцагч Б.Баас тус тус гаргуулж нэхэмжлэгч И х ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ