Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 136/шш2024/00479

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2024/00479

Дорноговь аймаг

 

                     

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: У хот, Х-У дүүрэг, ** дугаар хороо, Ч өргөн чөлөө-*, С О-* байрлах, Х б ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, Д сум, * дугаар баг, О о, Т з гудамж, **-р байрны * тоотод оршин суух А овогт Шийн Гд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 4,960,875.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х б ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Үндсэн зээл түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4,960,875.32 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ш.Г шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 онд цалингийн зээл Х баас авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,960,875.32 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. ...Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х б ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4,960,875.32 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ш.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,960,875.32 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Х б ХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,960,875.32 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Г нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,330 төгрөгөөс 47,165 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 47,165 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 47,165 төгрөгийг хариуцагч Ш.Гс тус тус гаргуулж нэхэмжлэгч Х б ХК-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ