Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 136/шш2024/00480

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2024/00480

Дорноговь аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: У хот, Х-У дүүрэг, * дугаар хороо, о, **, ** тоотод байрлах, А п ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, М сум, * дугаар баг, Ө, Э гудамж, *-* тоотод оршин суух Мгийн Нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2,478,634.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А п ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 2,478,634.91 төгрөгийг М.Ноос гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...М.Н нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 1190130101000755 тоот зээлийн гэрээний 2,478,634.91 төгрөгийн зээлийн үлдэгдлээ төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А п ХХК нь хариуцагч М.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,478,634.91 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,478,634.91 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч А п ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,478,634.91 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг М.Н нь төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,608.15 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч А п ХХК-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ