| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/09410/И |
| Дугаар | 184/ШШ2024/05914 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2024/05914
2024 11 27 184/ШШ2024/05914
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,363,761.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: “******* ******* *******” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ02-2201018 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 3,149,910 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай *******-иас олгосон зээлээр “Сайн интернэшнл” ХХК-иас Iphone 13 загварын гар утас худалдан авснаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хавсралтад заасан хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 781 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагчаас 2,363,761.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,363,761.71 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 2,363,761.71 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дүгээр сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 563,761.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,363,761.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дүгээр сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 563,761.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 26,390 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,780 төгрөгөөс 26,390 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* ******* *******” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ *****