Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

  Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Л.М

Шүүгдэгч Д.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох 1721000000098 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 9-05 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 206 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил, 241 дүгээр зүйлд зааснаар 6 сар хорих ял тус тус оногдуулж, нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жил, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын 1 жил 8 сарын хорих ялыг нэмж, нийт эдлэх ял 4 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 241 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, Боржин овогт Д.Г

 

Шүүгдэгч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 69 дүгээр байрны 42 тоотод оршин суух хохирогч Б.Ц-ын орон байранд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэвтэрч дунд гарын мөнгөн аяга хулгайлж 140.000 төгрөгийн хохирол, 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэвтэрч их гарын мөнгөн аяга, 9 ширхэг мөнгөн товч хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол, мөн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэвтэрч БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 10000 юань буюу 3711.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 4331.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгай хийсэн гэмт хэрэг үйлдснээ зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна. Хэрэг хийсэндээ гэмшиж байна... гэв.

 

- Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагт ажилдаа явахдаа гэрийнхээ шкафанд 20000 юанийг хар өнгийн цүнхэнд хийгээд явсан. Ингээд 17 цагийн орчим охин минь надаас мөнгө зээлээч гэхэд нь гэрт шкафанд байх цүнхэнд мөнгө байгаа тэрийг ав гэж хэлсэн. Тухайн үед гэрт маань 8 настай ач хүү маань 15 цагт хичээлээ тараад ирсэн байсан. Тэгээд охин маань гэрт очоод над руу утсаар залгаж 10000 юань л байна гэж хэлсэн. Тэгээд би зах дээрээс гэр лүүгээ очоод үзэхэд 1 боодол 10000 юань алдагдсан үлдсэн 10000 юань нь байсан. Мөнххүслэн надад хэлэхдээ намайг хичээлээ тараад явж байхад 16 дугаар байрны орцонд амьдардаг Бачкагийн ээж таараад надад танайд орно шүү гэж хэлээд надад 1000 төгрөг өгсөн. Удалгүй тэр эгч орж ирсэн. Би зурагт үзээд сууж байхад тэр эгч унтлагын өрөөнөөс гараад явсан гэж хэлсэн. Мөнгөн аяга, товч зэргийг алдагдсаныг мэдээгүй байж байгаад сүүлд 10000 юань алдагдсаны дараа мэдсэн. Би алдагдсан 9 ширхэг мөнгөн товч болон 1000 юаниа нэхэмжилж байна” гэжээ.  /хх-ийн 17-21, 68-71 тал/

 

- Өсвөр насны гэрч З.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр сургууль дээрээ байж байгаад 16 цагийн орчимд 16 дугаар байрны хойд талаар гэр рүүгээ харих гэж байхад 16 дугаар байрны 1 дүгээр орцонд жижүүр хийдэг эмээгийн хүүхэд нь гэх эгч тааралдаад чамд мөнгө өгье би танай гэрт орно шүү гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ хаалгыг түлхүүрээрээ онгойлгоод дотогш ороод хаалгаа хаагаад түгжээгүй байхад араас тэр эгч хаалгыг татаад орж ирээд надад 1000 төгрөг өгчихөөд надтай хамт том өрөөнд телевизор үзэж байгаад босоод унтлагын өрөөгөөр ороод удалгүй гарч ирээд манай гэрээс гараад явсан. Удалгүй эгч Болорзаяа гаднаас орж ирээд унтлагын өрөөгөөр ороод эмээтэй утсаар ярьж байгаад юань алга болсон байна гэж хэлсэн ” гэжээ. /хх-ийн 23 тал/

 

- Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “17 цагийн орчимд намайг ажил дээр байхад Ган-Эрдэнэ нь гартаа 90 ширхэг 100-тын дэвсгэрт юань барьж орж ирээд миний энэ мөнгийг хадгалж байгаач, би маргааш үдийн дараа ирээд авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун мөнгө юм бэ, хэний мөнгө юм, би хадгалж болох юм уу даа, дараа нь ямар нэгэн өр төлбөрт орчих биш байгаа гэж хэлэхэд тэр миний мөнгө байгаа юм, би айлд байгаа учир алдах гээд байна энд 90 ширхэг мөнгө байгаа гэхэд нь би түүнээр өөрөөр нь тоолуулахад 90 ширхэг 100-тын юань байсан” гэжээ. /хх-ийн 30-31 тал/

 

- Иргэний нэхэмжлэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Барьцаанд тавьсан эд зүйлийн бүртгэлийг үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ... нь 1 ширхэг мөнгөн аягыг 90000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Нийт 95400 төгрөгийн хохирол учирсан” гэжээ. /хх-ийн 74-75 тал/

           

- Иргэний нэхэмжлэгч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Барьцаанд тавьсан эд зүйлийн бүртгэлийг үзэхэд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цаг 17 минутанд  ... гэдэг хүн манай ломбарданд дунд гарын мөнгөн аягыг 30000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Одоогоор 33700 төгрөгийн хохирол учирсан байгаа” гэжээ. /хх-ийн 78-79 тал/

 

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-6 тал/

            - Монгол банкны ханшийн талаарх мэдээлэл /хх-ийн 9 тал/

- Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, тэмдэглэлүүд /хх-ийн 59-64 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоолууд /хх-ийн 59-64 тал/

- Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 65-67 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 84 тал/

- Барьцаат зээлийн газруудын үнэлгээ /хх-ийн 86-87 тал/  зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 69 дүгээр байрны 42 тоотод оршин суух хохирогч Б.Ц-ын орон байранд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэвтэрч дунд гарын мөнгөн аяга хулгайлж 140.000 төгрөгийн хохирол, 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэвтэрч их гарын мөнгөн аяга, 9 ширхэг мөнгөн товч хулгайлж 480.000 төгрөгийн хохирол, мөн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэвтэрч БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 10000 юань буюу 3711.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 4331.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч өсвөр насны гэрч , гэрч , иргэний нэхэмжлэгч  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Г-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Г-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Тус хэрэгт шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Ц-д нийт 4331.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Л.Б-д 95.700 төгрөгийн, Д.Х-т 33.700 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Б.Ц нь хулгайд алдагдсан эд зүйл болох 2 ширхэг мөнгөн аяга, 9000 юанийг буцаан авсан тул шүүгдэгч Д.Г-ээс бусдад учруулсан хохиролд нийт 700.200 төгрөгийг гаргуулж, хохирогч  Б.Цэрэнхандад 571.100 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Б-д 95.400 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Х-т 33.700 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2,  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 241 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-с бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 700.200 /долоон зуун мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 69 дүгээр байрны 42 тоотод оршин суух хохирогч Б.Ц-д 571.100 /таван зуун далан нэгэн мянга нэг зуун/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ... 33.700 /гучин гурван мянга долоон зуун/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ