Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/05913

 

 

 

 

     2024              11             27                                             184/ШШ2024/05913

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 323,511.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* барьцаалан зээлдүүлэх газар”  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******н нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр БЗГ22-0567 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочиж өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 399 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******нгээс үндсэн зээлийн үлдэгдэлд 311,671.14 төгрөг, төлөх ёстой хүүнд 2,366.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 473.41 төгрөг, нотариатын зардалд 9,300 нийт 323,511.43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* ******* барьцаалан зээлдүүлэх газар”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.  

Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад

                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* барьцаалан зээлдүүлэх газар”  ХХК нь хариуцагч *******нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 323,511.43  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...Хариуцагч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” хэмээн тайлбарлажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* барьцаалан зээлдүүлэх газар”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 323,511.43  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,370 төгрөгөөс 5,185 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан “******* ******* барьцаалан зээлдүүлэх газар”  ХХК-ид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.        

 

  

                                               

 

ШҮҮГЧ                                      *****