| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/05080/И |
| Дугаар | 182/ШШ2024/04688 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2024/04688
2024 11 13 182/ШШ2024/04688
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: .............. давхарт байрлах, Б ББСБ ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. тоот хаягт оршин суух, Б овогт О.С /РД:00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,946,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.С нь 2023.05.29-ний өдөр №1050130247002972 тот зээлийн эрх нээх гэрээ байгуулж тус ББСБ-аас 12 сарын хугацаатай, 1,000,000 төгрөгийг нэг сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч О.С-тай багйуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иймд зээлдэгч О.С-аас гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүүнд 739,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29,580 төгрөг, түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 177,000 төгрөг буюу нийт 1,946,080 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.С шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие О.С нь Б ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,964,080 төгрөгийг 2024.12.20-ны өдөр 650,000 төгрөг, 2025.01.20-ны өдөр 650,000 төгрөг, 2024.02.20-ны өдөр 646,080 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч О.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,946,080 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч О.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,946,080 төгрөгийг 2024.12.20-ны өдөр 650,000 төгрөг, 2025.01.20-ны өдөр 650,000 төгрөг, 2024.02.20-ны өдөр 646,080 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Б ББСБ ХХК-иас 2024.08.28-ны өдөр Э.А, Ц.А, М.Х нарт 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 08/28/04 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч М.Х нь хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч О.С-аас тэмдэгтийн хураамжид 23,250 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 23,250 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.28-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,500 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч О.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,946,080 төгрөгийг 2024.12.20-ны өдөр 650,000 төгрөг, 2025.01.20-ны өдөр 650,000 төгрөг, 2024.02.20-ны өдөр 646,080 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.С-аас тэмдэгтийн хураамжид 23,250 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 23,250 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.28-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,500 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА