Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 29

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.М

Шүүгдэгч Д.Г, Л.А, Э.Г, З.Т, Э.Т, У.О, Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... нарт холбогдох 1721001210144 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Дорнод Их сургуульд сантехникч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 19-04 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Маам овогт Д.Г.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 09-07 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Л.А.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, хадам эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 09-07 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хатиган овогт Э.Г.   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 6-6 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хавхчин овогт З.Т.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Цаг-Уурын 2-12 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Юмчин овогт Э.Т.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхэд нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 19-04А тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт У.О

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Силикатын 02-09 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ш.Э.

 

Шүүгдэгч ... нар нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Сангийн далай” гэх газраас зүүн урагш 7-8 км газарт 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан ховор ургамал болох 23.14 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би бүх мэдүүлгээ өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр ярих зүйлгүй ... гэв.

  

Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүнээс үндэс түүдэг гэж сонсоод бид нар очиж үндэс түүсэн. Миний буруу. Гэмшиж байна ... гэв.

 

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сангийн далайн тэнд үндэс байна гэж бүгд ярилцаад үндэс түүхээр явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

 

Шүүгдэгч З.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул өөр ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ... гэв.

 

Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаах шатанд мэдүүлгээ өгсөн бөгөөд өөр нэмж ярих зүйлгүй ... гэв.

 

Шүүгдэгч У.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ зөвшөөрч байна. Гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна ... гэв.

 

Шүүгдэгч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаах шатанд бүгдийг үнэнээр нь ярьсан учраас өөр нэмж ярих зүйлгүй. Хэрэг хийсэндээ гэмшиж байна... гэв.  

 

 Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 09 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна. 2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон болно. 3.Уг ургамлын үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ихэвчлэн Хятад улс руу гаргаж ашигладаг. 4.БОАЖЯамны сайдын 2015 оны 7 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 50.00 мянган төгрөг байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн, аж ахуй нэгж байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутам 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 23.14 кг үндэс нь 1157000х5=5785000 /таван сая долоон зуун наян таван мянган/ төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна.” гэжээ. /хх-ийн 168-169 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг Сангийн далайн зүүн талаас 71-39 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 10 хүн 3 шуудай дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэстэй байхад нь зөрчлийг илрүүлсэн. Уг зөрчилд байгаль орчны улсын байцаагч Ш.Өлзийдүүрэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тэмдэглэл хөтөлж, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр сумын Засаг даргын тамгын газарт хураасан үндсийг хүлээлгэн өгсөн. 2 машины хүний 3 шуудай үндсийг жинлэхэд 23.14 кг болсон. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжлэхгүй...” гэжээ.  /хх-ийн 116-117 тал/

 

- Гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг. /хх-ийн 134-135 тал/

- Гэрч О.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг. /хх-ийн 136-137 тал/

- Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг. /хх-ийн 138-139 тал/

- Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх-ийн 15 тал/

- Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 тал/

- Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20 тал/

- Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/352 тоот албан бичиг /хх-ийн 26 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 43-85/

- Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-109 тал/

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 245-248 тал/

- Урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 205, 209, 213, 221, 225, 230, 239 тал/

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 1, 2, 4, 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 203, 211, 215, 216, 220, 223, 228 тал/

- Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн амьжиргааны түвшний талаар гаргасан судалгаа /хх-ийн 204, 208, 212, 217, 224, 229 тал/  зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар 4 ширхэг төмөр лоом, 10.5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ... нар нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Сангийн далай” гэх газраас зүүн урагш 7-8 км газарт 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан ховор ургамал болох 23.14 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.О, гэрч Г.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 09 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч ... нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч ... нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ... нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч ... нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч ... нар нь байгаль экологид 1157.000  төгрөгийн хохирол учруулсан тул гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохиролд 1157.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч З.Т.ийн эзэмшлийн 1000.000  төгрөгийн үнэлгээтэй “Хьюндэй эксэл” маркийн 71-39 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Г эзэмшлийн 3000.000 төгрөгийн үнэлгээтэй “Тоёота аллион” маркийн 53-63 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус гаргуулан улсын орлого болгож, эд мөрийн баримт болох 10,5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг лоомыг устгаж, шүүгдэгч З.Т-ийн эзэмшлээс 1000.000  төгрөгийн үнэлгээтэй “Хьюндэй эксэл” маркийн 71-39 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Г-ын эзэмшлээс 3000.000 төгрөгийн үнэлгээтэй “Тоёота аллион” маркийн 53-63 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч У.О-ын эзэмшлээс 1м2 нь 6400 төгрөгийн үнэлгээтэй, 100 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, шүүгдэгч Э.Тын эзэмшлээс 80000 төгрөгийн үнэлгээтэй, “Самсунг С-4” маркийн гар утас, шүүгдэгч Ш.Э-ий эзэмшлээс 1500.000 төгрөгийн үнэлгээтэй, 4 ханатай монгол гэр, шүүгдэгч Л.А-ын эзэмшлээс 1м2 нь 6400 төгрөгийн үнэлгээтэй, 175 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, шүүгдэгч Э.Г-ийн эзэмшлээс 15000 төгрөгийн үнэлгээтэй, “Нокиа С-3” маркийн гар утсыг тус тус  битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ... нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ... нарт тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ... нараас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 1157.000 /нэг сая нэг зуун тавин долоон мянган/  төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 165.285 /нэг зуун жаран таван мянга хоёр зуун наян таван/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримт болох 10,5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... эзэмшлийн 1000.000  төгрөгийн үнэлгээтэй “Хьюндэй эксэл” маркийн 71-39 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч ...ын эзэмшлийн 3000.000 төгрөгийн үнэлгээтэй “Тоёота аллион” маркийн 53-63 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тийн эзэмшлээс 1000.000  төгрөгийн үнэлгээтэй “Хьюндэй эксэл” маркийн 71-39 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Г-ын эзэмшлээс 3000.000 төгрөгийн үнэлгээтэй “Тоёота аллион” маркийн 53-63 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч У.О-ын эзэмшлээс 1м2 нь 6400 төгрөгийн үнэлгээтэй, 100 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, шүүгдэгч Э.Т-ын эзэмшлээс 80000 төгрөгийн үнэлгээтэй, “Самсунг С-4” маркийн гар утас, шүүгдэгч Ш.Э-ий эзэмшлээс 1500.000 төгрөгийн үнэлгээтэй, 4 ханатай монгол гэр, шүүгдэгч Л.А-ын эзэмшлээс 1м2 нь 6400 төгрөгийн үнэлгээтэй, 175 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, шүүгдэгч Э.Г-ийн эзэмшлээс 15000 төгрөгийн үнэлгээтэй, “Нокиа С-3” маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг төмөр лоомыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч  ... иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ