| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/05159/И |
| Дугаар | 182/ШШ2024/04538 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2024/04538
| 2024 11 04 | 182/ШШ2024/04538 |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ..дугаар хороо, ..гудамж .. тоот хаягт оршин суугч, ******* *******ын ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.*******,
Хариуцагч Ш.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ш.*******т холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Бид бага ангидаа хамт суралцдаг байсан, 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү О.*******, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү О. нар төрсөн. Ш.******* нь шалтгаангүй харддаг бөгөөд *******тай гэр бүл болж амьдрахаас өмнө би өөр хүнтэй гэр бүл зохиож Д. гэх хүүтэй болсон. Ш.*******аар овоглосон. Ингээд 2015 онд миний хүү О. 9 дүгээр ангид сурч байсан. Ш.******* нь намайг хардаж, зодож байхад хүү маань намайг өмөөрч ******* нь унагаагаад дээрээс нь дэвсээд, олон удаа өшиглөсөн. Шүүх эмнэлэг дээр хүүхдийнхээ гэмтэлд эмнэлгийн дүгнэлт гаруулж байсан. Бид 2 жил тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүү О.*******, хүү О. нарыг өөрийн асрамжид үлдээж, хүү О.т тэтгэлэг гаргуулна. Чингэлтэй дүүрэг .. тоот хаягт байрлах Г- гэрчилгээний дугаартай 540 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, /дахин төлөвлөлтөнд орсон/, Чингэлтэй дүүрэг ..тоот хаягт байрлах Ү- гэрчилгээний дугаартай 44 м.кв хувийн сууц, /дахин төлөвлөлтөнд орсон/ УБН улсын дугаартай приус 20 маркийн авто машин /зарагдсан/, Их Наяд худалдааны төвийн лангуунд байрлах бараа зэрэг эд хөрөнгөнөөс ногдох хэсэгт 40,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, 40,000,000 төгрөгөөс 2024 оны 07 сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг 2024 оны 10 сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг шилжүүлж эд хөрөнгийн маргаангүй болсон гэв.
Хариуцагч Ш.******* шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 онд Н.******* нь Д.тай хамт ирсэн 2007 оны 3 сард 4 настай хүү ийн хамт ирж, 10 дугаар хороололд айлын хажуу өрөө түрээслэн хамтын амьдралаа эхлүүлсэн. хүүгээ би өөрийн хүү шигээ хайрлан хамгаалж эцгийн хайраар дутааж байгаагүй. 2007 оны 11 сарын 27-ны өдрөөс 3 жилийн гэрээгээр Солонгос улс руу явсан. Эхнэр Н.*******д ажилласан цалин 2,200,000 төгрөг сар бүр явуулж, өөртөө хэрэглээний мөнгөө л авч үлддэг байсан. 2008 онд Монголд ирж 08 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлээ батлуулж, 9 сард Солонгос руу явсан. Удалгүй Н.******* нь бие давхар болсноо надад хэлсэн. Түүнээс хойш би эхнэрээрээ ажил хийлгээгүй. Миний Солонгост ажиллах 3 жилийн гэрээ дуусч Монголд ирэхэд сар бүр явуулдаг байсан мөнгийг хурааж байгаа гэсэн боловч бүгдийг нь үрж дуусгасан байсан. Монголд ирэхдээ 10,000,000 төгрөгтэй ирсэн ба тэр мөнгөөрөө Дэнжийн 1000-д наймаа хийж эхэлсэн. Эхнэр Н.******* нь энэ хугацаанд подволд оёдлийн газар ажилладаг байсан ба цалин багатай их ядардаг байсан учраас миний төрсөн эгч болох Ш.гийн охин Ө.ээс З давхарт гоёл чимэглэлийн 16 м.кв лангууг Н.*******ийн нэр дээр авсан.Н.******* нь их мөнгөний бараа харж ааш зан нь улам эвдэрч намайг ажлаас ирэхэд өө сэв хайж байнгын хэрүүл хийж сэтгэл санааны дарамт үзүүлдэг болсон. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 40,000,00 төгрөг авахаар тохиролцож Эвлэрлийн гэрээг нотариач гэрчилсэн. Н.******* нь 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул Эд хөрөнгийн маргаан байхгүй. Би улирлын чанаартай ажил эрхэлдэг учир 1 хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Н.******* нь хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж хэлсэн гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Оршин суух хаягийн лавлагаа, Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, Дуудлагын лавлагаа, Ажлын байрны түрээсийн гэрээ, Гэрэл зураг, Сургуулийн тодорхойлолт Эвлэрлийн гэрээ, Мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, Их наяд лангуу, Хашаа байшин, автомашины зураг, хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ш.*******т холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж тайлбарлав.
6.Хариуцагч Ш.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр маргасан. Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдийн асрамж, тэтгэлэг төлөх тухайд маргахгүй. Их наяд плазад гоёл чимэглэлийн 16 м.кв лангуу, хашаа байшин, автомашин, гоёл чимэглэл бараа зэрэг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулна гэж маргажээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хүүхдийн төрсний гэрчилгээ, Гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн санал асуусан тэмдэглэл, Ам бүлийн тодорхойлолт, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, Дуудлагын лавлагаа, Ажлын байрны түрээсийн гэрээ, Гэрэл зураг, Сургуулийн тодорхойлолт Эвлэрлийн гэрээ, Мөнгөн шилжүүлгийн баримт, Их наяд лангуу, Хашаа байшин, автомашины зураг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.Гэрлэгчид 2008 оноос дотно харилцаа үүсгэж, 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ олгогдсон байна. Тэдний дундаас 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү О.*******, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү О. нар төрсөн байх ба гэр бүл болсноор Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ гэрлэгчид хангалттай биелүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид байнгын хэрүүл маргаантай, таарамжгүй байдлын улмаас 2023 оноос тусдаа амьдарч байгаа, эргэн нийлж амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах талаар тохиролцсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлах үндэстэй гэж үзлээ.
9.Хариуцагч Ш.******* нь хүүхдийн асрамжийн тухайд маргаагүй бөгөөд 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.*******, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү О. нар эхийн хамт амьдарч байгаа, хүүхдийн санал, эцэг эхийн тохиролцоо зэргийг харгалзан үзэж, эх Н.*******ийн асрамжид үлдээх үндэстэй байна.
10.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү О.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ш.*******аар сар бүр тэжээн тэтгүүлэх үндэстэй.
11.Хариуцагч Ш.******* нь улирлын чанаартай ажил эрхэлдэг учир нэг хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэх тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй байна.
12.Нэхэмжлэгч нь хүү О.*******т хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5. дахь хэсэгт Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана. Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон орон сууцны маргааны асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ. Хуульд заасан бол гэрлэлт цуцлахыг бүртгэхэд хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шүүх тодорхойлж, түүнийг гэрлэгчдийн хэн нь ямар хэмжээгээр төлбөл зохихыг тогтооно гэж зохицуулсан.
14.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар харилцан тохиролцож талууд Эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэгч Н.*******ийн нэр дээр бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг .. тоот хаягт байрлах Г- гэрчилгээний дугаартай 540 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, /дахин төлөвлөлтөнд орсон/, Чингэлтэй дүүрэг ..тоот хаягт байрлах Ү- гэрчилгээний дугаартай 44 м.кв хувийн сууц, /дахин төлөвлөлтөнд орсон/ УБН улсын дугаартай приус 20 маркийн авто машин /зарагдсан/, Их Наяд худалдааны төвийн лангуунд байрлах бараа зэрэг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нөхөр Ш.*******т ногдох 40,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, 2024 оны 07 сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, үлдэх 30,000,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 23-ны өдөр шилжүүлсэн болох нь Мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 90-91 тал/
Тус эвлэрлийн гэрээнд талууд нотариатаар баталгаажуулж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.Талууд дундын эд хөрөнгийн маргаангүй болно гэж тусгаж нотариач гэрчилсэн байна. /хавтаст хэргийн 86 тал/
15.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эцэгт нь энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх нь саад учруулахгүй байх үүрэгтэй.
16.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдэх нь зүйтэй.
17.Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.******* улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн *******, ******* *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.*******, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү О. нарыг эх Н.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү О.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ш.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүү О.*******т тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ