| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04347/И |
| Дугаар | 182/ШШ2024/04537 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2024/04537
| 2024 11 04 | 182/ШШ2024/04537 |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн, ..дугаар хороо, .. дүгээр гудамж, .. тоотод оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороог, .. дүгээр гудамж, .. тоот хаягт оршин суугч ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.*******,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.*******цэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:
1.Нэхэмжлэгч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******тай 2018 онд танилцаж, 2020 оноос манай гэрт болон түрээсийн байраар хамтран амьдарсан. Хамт байх хугацаанд бид хоёрын дундаас хүү Л.*******- 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр, хүү Б.-, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. Аав нь тустай амьдарч байх үед хүүхэд маань төрсөн учир бага хүүг өөрөөрөө овоглосон. Бид зан харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш тустай амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй. Нөхөр Б.******* нь хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа тул хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулна гэв.
2.Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.*******тэй 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр танилцаж, 2020 оноос хамтран амьдарсан. Хамтран амьдарч байх хугацаанд маргах зүйл зөндөө байдаг байсан. Ажил болон орж гарах найз нөхөдтэй гадуур орж гарч болдоггүй, араас янз бүрийн юм бичдэг. Иймэрхүү зүйлээс болж маргаан их үүсч сүүлдээ найз нөхөдгүй болсон. Хүү Л.*******- гарснаас хойш ажил ихтэй байсан учраас санаа тавихдаа маруухан байсан. Сүүлд ажлаасаа буугаад очсон боловч манай хүн намайг 2, 3 алгадаад, би орон дээр сууж байсан учраас хүүхдийн машин зуухны ард байхаар нь өшиглөчихсөн. Гэтэл хадам ээж орж ирээд намайг бас цохиж гэр бүлийн хүчирхийлэл гээд цагдаа дуудаад өгчихсөн. Иймэрхүү зүйлээс болж дахиж очоогүй. Хүү Б.-ыг миний хүүхэд мөн эсэх дээр маргахгүй бөгөөд 2 хүүхдийн тэтгэмж төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Чингэлтэй дүүрэг ..дугаар хорооны Засаг даргын оршин суух хаяг, ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, хариуцагчаас хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эцэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Б.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд: Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Хоёр хүүхдийн тэтгэмж төлөхийг зөвшөөрч байна гэх тайлбар гаргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.*******тай 2018 онд танилцаж, 2020 оноос дотно харьцаатай болж, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү Л.*******-, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Б.- нар төрж, эхийн асрамжид амьдарч байгаа тухайд зохигчид маргаагүй.
8.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно гэж зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Л.*******- төрснийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэж Б.*******ар овоглож төрсний гэрчилгээ олгож, эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.
9.Харин 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.-ыг эх О.*******ээр овоглож төрсний гэрчилгээ олгосон байх ба хариуцагч Б.******* хүүхдийн эцэг мөн эсэх тухайд маргахгүй, шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж тайлбарлав.
10.Иймд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Л.*******-, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.- нарын эцэг Б.******* мөн болохыг тогтоох үндэстэй гэж үзнэ.
11.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Б.*******ас хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулж, хүү Л.*******-, Б.- нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
12.Нэхэмжлэгч О.******* нь хүү Л.*******-, Б.- нарыг өөрийн асрамжид байлгаж тэжээн тэтгэж байгаа бөгөөд хариуцагч маргаагүй тул хоёр хүүхдийг эхийн асрамжинд үлдээх үндэстэй байна.
13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Л.*******-, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.- нарын эцэг мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Л.*******-, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.- нарыг эх О.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Л.*******-, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.- нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг Б.*******ар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ