Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 137/ШШ2024/00256

 

 

 

 

    2024     11         13                                            137/ШШ2024/00256                                 

     

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

       

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ....... дүгээр хороо, Юн-ийн гудамж-.... МПМ цогцолборт байрлах “М ББСБ” ХХК /улсын бүртгэлийн дугаар , регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн Ө сумын ........ дүгээр баг, С гудамж ............. тоотод оршин суух, Б.Д овогт М-ын Н /РД:, утас:/-т холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 295,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М ББСб” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “М.Н нь “М ББСБ” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 140000503893 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны .............. дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. М.Н нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийг сарын 3,9%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. ББСБ нь М.Н-ийг хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардсан боловч удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар М.Н-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 163,204 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,871 төгрөг нийт 295,075 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, сайн дураар төлж барагдуулахгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагч М.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М.Н нь “Мобифинанс ББСБ” ХХК-ний нэхэмжилсэн 295,075 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч М.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 295,075 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н нь зээлийн гэрээний үүрэгт 295,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 295,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Н нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 4,751 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 4,751 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц