| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00296/И |
| Дугаар | 137/ШШ2024/00273 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 137/ШШ2024/00273
2024 11 25 137/ШШ2024/00273
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Д аймгийн З сум ........ дүгээр багт байрлах Г “ банк” ХК-ний З салбар /улсын бүртгэлийн дугаар , регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын ... дугаар баг С-ийн гудамж .... тоотод оршин суух, Б овогт Б.У /РД:, утас:,
Хариуцагч: Д аймгийн З сумын ... дугаар баг С-ийн гудамж .... тоотод оршин суух, Б овогт Б.Э /РД:, утас:/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 21,022,185.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК-ийн З салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.У, Б.Э нар нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1915147140 тоот зээлийн гэрээ байгуулан 25,800,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авч 1915147140 тоот гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.5 дахь хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 109 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Б.У, Б.Э нараар төлүүлэхээр нэхэмжилж байна. Үндсэн зээлийн төлбөр 19,809,769.76 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,177,978.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21,936.77 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөг, нийт 21,022,185.13 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.У, Б.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.У, Б.Э нар нь “Г банк” ХК-ний нэхэмжилсэн 21,022,185.13 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн З салбар нь хариуцагч Б.У, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,022,185.13 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.У, Б.Э нар нь зээлийн гэрээний үүрэгт 21,022,185.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн З салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.У, Б.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,022,185.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.У, Б.Э нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 263,060.93 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 131,530.465 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 131,530.465 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц