Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/50

 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын  07  өдөр                                                    Дугаар 2022/ДШМ/50                                                              Даланзадгад сум

 

 

 

Б.*******, Г.******* нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.*******, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

 

          Прокурор Б.Болор-Эрдэнэ,

          Шүүгдэгч: Г.*******,

          Хохирогч: Н.,

          Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч: Б.Энхбат,

          Нарийн бичгийн дарга Э.Ууганчимэг нарыг оролцуулан

 

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 2022/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.*******, Б.******* нарт холбогдох 2228000180113 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******-ий зам засварын ангийн туслах ажилтан, ам бүл 5, ээж, ах, 2 дүүгийн хамт Өмнөговь аймаг, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******, Шавь овгийн *******гийн *******,

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймаг *******,******* тоотод оршин суух, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Б.*******ын эдлээгүй үлдсэн 07 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, ялын хугацаа 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дууссан гэх, регистрийн дугаар *******, Жарантай овгийн Баттулгын *******.

 

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын , тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Ган-Эрдэнийн хүзүүн тус газар нь 1 удаа, хэвлийн тус газар нь 2 удаа нийт 3 удаа хутгалж, шилэн хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх, хэвлийн дээд дунд хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч, элгийг гэмтээсэн шарх, хэвлийн зүүн доод хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн шархыг тус тус үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын , тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.*******ын нүүр, цээж рүү нь гараараа цохиж зодон тархины доргилт, хамар ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал дух, баруун хацар шанаа, эрүү, хамар, баруун мөр, тохой зүүн мөр, цээжний зүүн хажуу, зуун бугалга, суганы хонхрын өмнө дээд хэсэг, баруун сарвууны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар, Г.*******ын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жарантай овгийн Баттулгын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шавь овгийн *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял, шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Г.******* нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Хэрэгт ирүүлсэн таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цайвар өнгийн иштэй хутга 1 ширхэг, модон иштэй хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.д 1.350.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч Б.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Н. нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: Шүүх хуралдаанд улсын яллагч О.Батнасангийн зүгээс шүүгдэгx Б.*******ад Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял ногдуулах санал гаргасан.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, бодит үнэнд нийцсэн шийтгэлийн санал байсан гэж үздэг.

 Гэтэл шүүх хуралдаанаас Б.*******ад Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял ногдуулсан нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн дүгнэлт болсон.

 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14-р зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараах наад захын баталгаагаар хангагдах эрхтэй.

1. оногдуулж байгаа ялын шинж чанар, үндэслэлийг ойлгох хэлээр даруй мэдэгдэх,

 2. өмгөөлүүлэх ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоотой байх” хэмээн заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд “...Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй” гэжээ.

Дээрх зохицуулалтуудын агуулга, зорилго нь өөрийг нь ямар гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах гэж байгаа болон ямар ял ногдуулах гэж байгааг шүүгдэгч урьдаас мэдэх, түүнд хариу тайлбар өгөх, өөрийгөө өмгөөлөх боломжоор хангах явдал юм.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гарсан нь тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Энхбат би энэ хүрээнд бэлтгэсэн тайлбар өгсөн.

Гэтэл шүүхээс шүүх хуралдаанд өмгөөлөх болон яллах талын мэтгэлцээнд дурдагдаагүй хүнд ял шийтгэл ногдуулсан нь шүүгдэгчийн мэдэх, тайлбар хийх, өөрийгөө өмгөөлөх эрхийг ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл өөрт нь оногдуулах гэж байгаа ял шийтгэлийн хэр хэмжээний талаар төөрөгдөлд орж өмгөөлөл явуулах боломжоор хангагдаагүй гэсэн үг.

 Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс үйлчлүүлэгчийг маань ямар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа, уг санал нь ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа, ямар ял шийтгэл ногдуулбал зохино гэж үзэж байгаагаа бичгээр болон үгээр илэрхийлж байдаг.

Гэтэл шүүхийн зүгээс эдгээр асуудлуудын талаар урьдчилсан байр суурь илэрхийлэх боломжгүй субъект.

Өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд прокурортой мэтгэлцэх зорилготой ордог. Мэтгэлцээнд оролцдоггүй, хөндлөнгийн хараат бус, урьдчилсан байдлаар шийдвэр, дүгнэлтээ танилцуулдаггүй шүүгч улсын яллагчийн саналаас давуулж хүнд шийтгэл ногдуулах үндэслэл гаргаж ирсэн нөхцөлд өмгөөлөгч болоод шүүгдэгч хэрхэн өөрийгөө өмгөөлөх вэ?

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.*******ад анхан шатны шүүхээс ногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг багасгаж улсын яллагчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд ял шийтгэл хүлээлгэнэ үү. Үүнээс гадна энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, миний үйлчлүүлэгч Б.*******ад учирсан гэмтэл, шинжээчийн дүгнэлт, удаан хугацаагаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

           

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд ялыг багасгах нөхцөлд хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дугаараа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөлүүдийг заасан байдаг. Гэвч шүүхийн зүгээс хуульд заагаагүй үндэслэл буюу 3 удаа хутгалсан зэрэг хувийн дотоод итгэлээрээ ялыг хүндрүүлсэн. Улсын яллагчийн оруулсан саналаас давуулж байгаа тул гомдолтой байна. Энэ талаар гомдолд тайлбарласан. Нэмж хэлэх зүйл бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдаг. Энэ хуульд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж болно гэсэн зохицуулалт байдаг. Миний үйлчлүүлэгч анх хэрэгт холбогдсоноосоо хойш 2,3 удаа цагдаагийн газарт очиж тайлбар, мэдүүлэг өгсөн.Тэрнээс хойш 7,8 сарын хугацаанд ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Энэ хугацаанд хөдөлмөр эрхлэх, ажил эрхлэх боломжгүй, хэзээ цагдаад дуудагдах бол гэсэн байдалтай байсан. Энэ хэрэг хэзээ шийдэгдэж дуусах бол гэсэн байдалтай байсан. Хэрэв ажиллагаа ном журмын дагуу явагдсан бол миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээсний хувьд эртхэн ял шийтгэлээ эдэлж эхлэх ёстой байсан боловч миний үйлчлүүлэгч түгшүүртэй байдалд байсан. Хэдийгээр миний үйлчлүүлэгч 7,8 сарын хугацаанд цагдаагийн байгууллагаас ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй, өөрийнх нь эрхийг хязгаарлаагүй боловч 7,8 сарын хугацаанд ийш тийшээ урт хугацааны ажилд явчихлаар дуудагдах болов уу? яах бол, би ирчих болов уу? миний ажил амжих болов уу? гэсэн түгшүүртэй байдалд байсан нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл хэрэв энэ дээр ял шийтгэлийг багасгаж, энэ тал дээр ач холбогдол өгч явахгүй бол ямар нэгэн ажиллагаа хийхгүйгээр удаашруулаад байдаг энэ нөхцөл байдал цаашид ажиглагдсаар байж болзошгүй гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Мөн хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэн болон хавтаст хэргийн 112 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлт дээр миний үйлчлүүлэгчийн зүүн гаран дээр учирсан зарим гэмтэл дурдагдаагүй байдаг. Хавтаст хэргийн 32 дугаар хуудаснаас эхэлсэн 3 хуудас гэрэл зургийн үзүүлэн дээр миний үйлчлүүлэгчийн ямар хэмжээний шарх учирсан, энэ хүн бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэм буруутай боловч ямар нөхцөл байдалд орсны улмаас энэ хүн бусдад гэмтэл учруулсан бэ? Гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй. Хэдийгээр цагаатгах нөхцөл байдал биш ч зүв зүгээр явж байгаа хэн нэгэн рүү шууд зэвсэг барьж халдаагүй. Өөрийн сэтгэл зүй болоод бие махбодын хувьд ямар хэмжээний өвдөлт, зовиур шаналал авч энэ нөхцөл байдалд хүрсэн бэ? Гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан Прокурорын яллах саналын хүрээнд ялыг багасгаж, тогтоож, оноож өгнө үү гэсэн саналтай байна. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхэд 3 жил 6 сар гэсэн санал гаргасан, одоо орж байгаа улсын яллагчаас 5 жилийн хорих ял оногдуулсан нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Прокурорын байгууллага нь төрийн том институт. Нэг хэрэг дээр хоёр санал гаргаж байгаа нь хариуцлагагүй байна. Хүнд ял төлөвлөж, ялын санал шүүх хуралдаан дээр гаргана гэдэг тоглоом биш. Хүний амьдрал ахуй, ирээдүй, бүх зүйлийг шийдэж байж нэг хурал дээр 3 жил 6 сар, нэг хурал дээр шүүхээс 5 жил 6 сар өгчихсөн учраас болно гэсэн ийм байр суурьтай байж болохгүй. Анхан шатны шүүх хурал дээр гаргасан ялын саналтай дүйцүүлж багасгах нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогч болон Г.*******ын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажиллагаа явагдахгүй хүлээгдэх энэ урт удаан хугацаа энэ хүмүүсийн амьдрал ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай ярьж байна. Гэтэл миний үйлчлүүлэгч өөрөө хүнд хэрэгт холбогдчихсон сууж байна. Яг л адилхан нөлөөлөлд орсон. Тийм учраас энэ байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийнхүү саналаа дэмжиж байна гэв. 

 

Шүүгдэгч Г.******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би цагдаа дээр олон удаа очсон. Сарын 2,3 удаа байх. Тэгэх хугацаанд чи дуудсан хугацаанд ирэхгүй бол чамайг би хорьж байгаад авна гэж хэлж байсан. Мэдүүлгээ авч чадна гэж сүрдүүлж байсан. Тийм учраас би ажлаасаа гарсан. Тэгэхгүй бол дуудахад нь хоцроод хүндрүүлэх магадлалтай байсан. Мэдүүлэг өгөхөөс татгалзсан, оргон зайлсан гэдгээр хүндрүүлэх юм шиг байсан. Тэгээд ажлаасаа гараад дуудсан хугацаанд нь очиж байсан гэв. 

 

Хохирогч Н. тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар ч гэсэн цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Тэгэхэд бид мөн л хэзээ дуудагдах бол яах бол гээд ажил төрөл хийгээгүй. Хэзээ яаж дуудагдах бол, ямар ажил хийх вэ? хэзээ яах бол гэсэн мэдүүлэг адил байгаа. Бид нар ч гэсэн ажил хийгээд явбал явахаар байсан. Тэгсэн цагдаа дээр мэдүүлэг өгөх учраас хэзээ, яаж дуудагдах бол гээд ажил хийж чадаагүй. Нэг зүйл асуухад хавтаст хэргийн 32 дугаар талд гэрэл зураг авагдсан гэсэн тэр зургийг үзэж болох болов уу? гэсэн саналтай байна гэв. 

 

Прокурор Б.Болор-эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.2.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Хэдийгээр улсын яллагч тухайн шүүх хуралдаан дээр 3 жил 6 сарын санал тавьсан хэдий ч Энэ саналтай дүйцэх ялыг шүүх оногдуулах ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан. Шүүгдэгч Б.*******ын хувьд тухайн гэмт хэрэгт холбогдсон буюу 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялтайг дурдах нь зүйтэй. Тиймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5.6.4 дэх хэсэгт заасан тухайн үйлдсэн гэмт хэрэг, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзаж тухайн ял шийтгэлийг оногдуулсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5 жил 6 сарын хорих ялыг оногдуулсан. Энэ оногдуулсан. Анхан шатны шүүх хуралд улсын яллагч 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан хэдий ч шүүхээс 5 жил 6 сарын хорих ял оногдуулж байгаа нь буруу гэсэн утга бүхий гомдлыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан байдаг. Хэдийгээр улсын яллагчийн зүгээс 3 жил 6 сарын хорих ялын санал гаргасан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүх эцсийн шийдвэрийг гаргаж эрүүгийн хариуцлага оногдуулна. Мөн шүүхээс эцсийн шийдвэрийг гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан. Тийм учраас тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд улсын яллагчийн гаргасан саналын хэмжээнд шүүх ял шийтгэл оногдуулна гэсэн зүйл заалт байхгүй. Тухайн гэмт хэргийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ялтай болсон нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болох нь тогтоогдсон байдаг. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тухайн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.*******ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан байх тул шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргасан байна.

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын , тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Ган-Эрдэнийн хүзүүн тус газар нь 1 удаа, хэвлийн тус газар нь 2 удаа нийт 3 удаа хутгалж, шилэн хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх, хэвлийн дээд дунд хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч, элгийг гэмтээсэн шарх, хэвлийн зүүн доод хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээж эрүүл мэндэд хүндэд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн үйлдсэн болох нь,

шүүгдэгч  Г.******* нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын , тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.*******ын нүүр, цээж рүү нь гараараа цохиж зодон тархины доргилт, хамар ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал дух, баруун хацар шанаа, эрүү, хамар, баруун мөр, тохой зүүн мөр, цээжний зүүн хажуу, зуун бугалга, суганы хонхрын өмнө дээд хэсэг, баруун сарвууны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Н.Ган-Эрдэнийн “2021 оны 12 сарын 11-ний орой *******ын найз охин , манай найз бид гурав нэг том пиво уугаад сууж байхад утас дуугараад ******* над руу залгаад ... хаана байна гэсэн, ...би найзындаа байна гэхэд манай хүн байна уу гэхээр нь байна гэсэн чинь би яваад очъё гээд ...хаягийг асуусан. ... миний цээж рүү хутгалсан...” гэх,

хохирогч Б.*******ын “ ...би тэй маргалдсан. Энэ үед 2 залуу миний ардаас юу юугүй цохиж хөл гар орж ирээд унагаагаад зодож эхэлсэн. Тэгээд газар унаад хартал газар нэг юм байсныг аваад хартал хутга байсан. Тэгэхээр нь тэр хутгыг аваад анх таарсан хүнээ л дүрсэн. Яг хэн байсныг мэдээгүй. Тэгтэл байсан” гэх,

гэрч О.гийн “Би найз охин ийн хамт найз дээр ирэхэд пиво ууж байсан. Бид 2 нэмж 2 том пиво аваад уусан. ...найз залуу ******* утсаар залгахаар нь би утсаа аваагүй. Тэгсэн чинь манай найз залуу рүү утсаар залгаад би яваад очъё гэхэд тэг тэг хүрээд ир гээд хэлсэн. Тэгсэн манай найз залуу ******* найз , , төрсөн дүү гэж дууддаг үеэл дүү нартайгаа ирээд учир зүггүй хэрүүл хийгээд бөөн зодоон болоод эхэлсэн.” гэх мэдүүлгүүд ,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай “*******ын эрүүл мэндэд тархины доргилт, хамар ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал дух, баруун хацар-шанаа, эрүү, хамар, баруун мөр, тохой, зүүн мөр, цээжний зүүн хажуу, зүүн бугалга, суганы хонхрын өмнө дээд хэсэг, баруун сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан” гэх дүгнэлт,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай “Н.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд шилэн хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх, хэвлийн дээд дунд хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч, элгийг гэмтээсэн, хэвлийн зүүн доод хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн хүнд хохирол учирсан” гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан, Г.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүхийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна. Үүнд:

Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд заасан таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялаас хорих ялын хэмжээг 5 жил, 01 сараар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ..

            Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь тухайн шүүхэд хуулиар олгосон эрх хэмжээ юм.

            Иймд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн улсын яллагчийн тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой заасан шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй гэж үзэв.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн тогтоох тухай гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.*******ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 36 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар  сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг  түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

 

                                  ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                           Л.НЯМДОРЖ