| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/06068/И |
| Дугаар | 182/ШШ2024/04630 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/04630
2024 11 08 182/ШШ2024/04630
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ....-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ....д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 4,104,659.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ...кредит ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн CIF-11004947 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, зээлийн гэрээгээр 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байдаг.
Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн CIF-11004947 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 2,104,659.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 4,104,659.21 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,104,659.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 685,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 685,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 685,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 685,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 685,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 679,659.21 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ануударь, нөгөө талаас хариуцагч Г.Пүр нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...кредит ББСБ ХК нь хариуцагч Г.Пүрд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг болон зардалд 4,104,659.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Пүр нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,104,659.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 685,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 685,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 685,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 685,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 685,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 679,659.21 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ...кредит ББСБ ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ...кредит ББСБ ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,626.55 төгрөгөөс 40,313,27 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 40,313.27 төгрөг, хариуцагч Г.Пүргээс улсын тэмдэгтийн хураамжид 40,313,27 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ...кредит ББСБ ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ...кредит ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Пүрд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.Пүр нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,104,659.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 685,000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 685,000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 685,000 төгрөг,
2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 685,000 төгрөг,
2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 685,000 төгрөг,
2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 679,659.21 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ...кредит ББСБ ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ...кредит ББСБ ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,626.55 төгрөгөөс 40,313,27 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 40,313.27 төгрөг, хариуцагч Г.Пүргээс улсын тэмдэгтийн хураамжид 40,313,27 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ...кредит ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ